Марафон гүйлтийн амжилтын эзэн анхны монгол хүн

8 сар TIMES.MN

Марафон гүйлтийн “Шинэ Тайвань Ван Жинь Ши 2017” олон улсын тэмцээн Тайвань улсад энэ сарын 19-нд болж өнгөрсөн юм. Тус тэмцээн гурав дахь удаагаа зохиогдож байгаа бөгөөд нийт арван мянга гаруй тамирчид оролцсон байна. Харин манай улсаас хурд сорьсон “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа 02:28:08 секундын амжилтаар дээд үзүүлэлт тогтоож түрүүллээ.  




Нэр хүнд, чансаагаараа ДАШТ, Азийн АШТ-ий дараа эрэмбэлэгддэг тус тэмцээнд монгол хүн анх удаа аварга болоод буй нь энэ юм. Удаах байрт Этиопын тамирчин Г.Гэсито, А.Белдо нар шалгарч, мөнгө, хүрэл медаль хүртсэн байна. 


Б.Мөнхзаяа хөнгөн атлетикийн спортоор долоо дахь жилээ хичээллэж буй бөгөөд анх 2012 онд Бүх ард түмний спартикиадаас 5000, 1500 метрийн зайн төрөлд мөнгө, хүрэл медаль хүртэн, амжилт үзүүлж байжээ. Үүнээс гадна 2014 онд 3000, 5000, 10000 метр, хоёр жилийн өмнө 42 км-ын зайд Монгол Улсын дээд амжилт шинэчилсэн төдийгүй өдгөө ч энэ амжилтаа хадгалсан хэвээр байгаа билээ.








Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    6 сар, 3 долоо хоног []


ая яяаь мундаг байнаа, тэр 10,000ам. долл хэдэн хүн хуваах вээ


БАЯР ХҮРГЭЕ    7 сар, 3 долоо хоног [66.181.185.232]


Дандаа эерэг сайхан мэдээ байна. Бүгдэд нь эрүүл энх, сайн сайхан, өндөр амжилт хүсэн ерөөе.


Зочин    7 сар, 4 долоо хоног [66.181.188.138]


Sain bn


Зочин    8 сар []


Сайхан мэдээ.Ёстой мундаг.Монгол гэдэг нэрийг мандуулж бна.Баяр хүргэж амжилт хүсье.


Зочин    8 сар [202.70.46.214]


яасан мундаг юм бэамжилт хүсьё


Зочин    8 сар [66.181.186.212]


Баяр хүргъе. Сайн гүйсэн байна