2017,3-Р Сар,21


СЭТГҮҮЛЧ:


Э.Ариунаа




Дэлхийн тусгай олимпоос манай улсын дөрвөн тамирчин медаль хүртлээ

8 сар TIMES.MN

Австри улсад энэ сарын 14-нөөс 25-ны өдрүүдэд Дэлхийн тусгай олимпийн өвлийн наадамд болж байна. Тус наадамд спортын есөн төрлөөр 107 орны 2700 орчим тамирчид, 1100 дасгалжуулагчийн удирдлага дор хурд хүч авхаалж самбаагаа сорино.  


Энэхүү наадамд манай улсаас 15-21 насны 14 тамирчин гүйлтийн цана, цасны гулгалттай гүйлт, заалны бөмбөгтэй хоккейн төрлүүдээр оролцож байгаа юм. Өчигдөр манай дөрвөн тамирчин нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ. Харин өнөөдөр Буракино Фасогийн багтай тоглоод хэсэг доторх тэмцээн дуусах бөгөөд үр дүнгээсээ шалтгаалаад хэсгээсээ шалгарах эсэх нь тодорхой болох юм.


Наадамд амжилт үзүүлсэн тамирчдыг дурьдвал: 


Цасны гуталтай гүйлтийн эрэгтэй 25 метрийн зайнд С.Тэмүүлэн мөнгөн медаль, 





цасны гуталтай гүйлтийн эмэгтэй 100 метрийн зайнд Б.Оюунбилэг мөнгө,


50 метрийн эмэгтэй гүйлтийн цанаас Н.Уянга алт,






50 метрийн эрэгтэй гүйлтийн цанаас М.Гантөмөр хүрэл медаль хүртээд байна.











Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.