Өсвөрийн бөхчүүд гурван хүрэл медаль хүртлээ

3 сар TIMES.MN



Япон Улсын төвийн бүсийн 31 дэх удаагийн өсвөр үеийн олон улсын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Яйзү хотын спорт цогцолборт боллоо. Шизүока мужийн чөлөөт бөхийн өсвөр үеийн эмэгтэй тамирчдын холбооноос зохион байгуулсан тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Э.Баттүшиг, Э.Батмөнх нарын удирдлага дор П.Мөнхтүвшин, Б.Төмөр-Очир, М.Толуй, А.Анх-Эрдэнэ, Л.Эрдэнэболор, Ч.Номин нарын зургаан тамирчин оролцож, гурван хүрэл медаль хүртлээ.


Тодруулбал, хөвгүүдийн бага сургуулийн 1-2 ангийн 20 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Пүрэв-Ишийн Мөнхтүвшин, 5-6 ангийн 30 кг-д Налайх дүүргийн тамирчин Алтангэрэлийн Анх-Эрдэнэ, 36 кг-д “Их шавь” дэвжээний тамирчин Мөнхбатын Толуй нар хүрэл медаль хүртсэн байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.