Дэлхийн шилдэг 100 манлайлагчийн нэгээр Ө.Ганзориг тодорчээ

3 сар, 1 долоо хоног TIMES.MN



Дэлхийн Эдийн Засгийн Чуулганаас (ДЭЗЧ) жил бүр дэлхийн залуу манлайлагчийг тодруулж зарладаг билээ. 2017 оны 40 хүртэлх насны 100 залуу манлайлагчийг тэд нэрлэсэн байна. Үүнд Монголоос Голомт Банкны Гүйцэтгэх захирал Ө.Ганзориг багтжээ. 


Энэхүү жагсаалтад дэлхийд шинэ залуу тодрон гарч буй эрдэмтэд, технологийнхон, энтрепрьенер, нийгмийн идэвхтэй залуусыг нэрлэж тэднийг эргээд нийгэм, эдийн засаг, дэлхийн олон тулгамдсан асуудлыг шийдэхийг уриалдаг.


2016 онд Монгол Улсаас "Монгол ТВ"-ийн захирал Ч. Номин энэхүү жагсаалтад нэрлэгдэж байсан юм. Ө.Ганзориг нь Ази, Номхон далайн бүсээс сонгогдсон найман залуу манлайлагчийн нэгээр сонгогдсон байна.  Тэрбээр өөрийн эхлүүлсэн ажил болоод удирдсан компани, салбартаа үргэлж АМЖИЛТТАЙ КЕЙС үлдээдэг.  Ө.Ганзориг нь Монголын хамгийн том санхүүгийн группыг тэргүүлэхийн сацуу бүх шатныханд санхүүгийн боловсрол олгох, бизнесийн зөв стандарт тогтоохоор олон жил ажиллаж байгаа юм. Үүнийг нь ч ДЭЗЧ онцолсон байна.  Тэрбээр өмнө нь Санхүүгийн Зах Зээлийн Холбоо, "Тэнгэр", "Мандал" даатгал зэрэг компанийг удирдаж байсан юм. 

2017 оны Дэлхийн шилдэг 100 манлайлагчтай  энд дарж танилцаарай.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 сар, 1 долоо хоног [182.160.32.178]


hachin yumaa Golomt bank chin sanhuugiin zah zeeld mash ih luibar hiisen geed olon ulsiin hemjeend hurtel yrigdaad shinjeech n ireed baigaa biz dee getel SEO n manlgailagch gej shalgarch baidag hen todorhoildog yum be uneheer sain yum bkl bank n asuudaltai baidag erh zuin shinetgel geed yridag Ichinnorob shig eeriigee todorhoildog yum u mani abgai tegeed shagnal absan hun sh dee


Зочин    3 сар, 1 долоо хоног [202.179.29.122]


Амжилт хүсье


Зочин    3 сар, 1 долоо хоног [202.21.105.116]


za bolij uz medleg bolowsrol bol dooguur xun bn lee buruu yarij bn lee shde.


Зочин    3 сар, 1 долоо хоног [202.21.105.116]


za bolij uz medleg bolowsrol bol dooguur xun bn lee buruu yarij bn lee shde.