ОУХМ Г.Одбаяр алтан медаль хүртлээ

8 сар, 1 долоо хоног TIMES.MN

Азербайжаны нийслэл Баку хотноо жүдо бөхийн “Их дуулга”  тэмцээн энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. 

 

Тус тэмцээнд нийт 32 орны эрэгтэй 126, эмэгтэй 80 жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ өгсөн байна. Манай улсаас нийт зургаан тамирчин хүч үзсэнээс хоёр жудоч медаль хүртлээ.




 

Үүнээс -73 кг-ын жинд зодоглосон  “Женко” клубын тамирчин, ОУХМ Г.Одбаяр алтан медаль хүртэж, Баку хотноо төрийн дууллаа эгшиглүүллээ.  Тэрбээр мөнгөн медалын төлөө барилдаанд 2012 оны Олимпийн Аварга Гүржийн Лаша Шавдатуашвилитай оноолт таарч, торгуулиар цэвэр ялсан.

 

Алтан медалын төлөө Японы Дэлхийн хошой Аварга Рики Накаяаг 2 вазари үнэлгээгээр ялж, аварга боллоо. Хоёр бөх өмнө нь удаа тараа оноолт таарч байсан бөгөөд гурван удаа ялагдаж байсан манай бөх энэ удаад ялалт байгуулж, дэлхийн чансааны 1000 оноог өвөртлөж чадлаа.

 

Мөн тэмцээний -81 кг-ын жинд зодоглосон ОУХМ О.Ууганбаатар хүрэл медаль хүртсэн байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    8 сар [103.242.47.62]


мундаг залуу.амжилт хүсье


Зочин    8 сар, 1 долоо хоног []


sain bna