2017,3-Р Сар,10


СЭТГҮҮЛЧ:


Э.Ариунаа




Олон улсын олимпийн хорооны гишүүнээр анх удаа монгол хүн сонгогдлоо

3 сар, 2 долоо хоног TIMES.MN



Олон улсын олимпийн хорооноос өчигдөр Олон улсын олимпийн хорооны комиссуудын шинэ бүрэлдэхүүнийг зарлалаа. Тус хорооны Спорт ба хүрээлэн байгаа орчин комиссын гишүүнээр МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, соёлын гавьяат зүтгэлтэн Жүгдэрийн Отгонцагааныг томилов. Ингэснээр Монгол хүн анх удаа ОУОХ-ны комиссын гишүүн боллоо. Ж.Отгонцагаан нь МҮОХ-ны гадаад харилцааны референт, 2004 оноос МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байгаа юм. Түүнчлэн Азийн олимпийн зөвлөлийн ерөнхийлөгчийн зөвлөх, Зүүн Азийн наадмын холбооны гүйцэтгэх хорооны гишүүн, 1990 онд Монголын спортын сэтгүүлчдийн холбоог үүсгэн байгуулжээ.




Энэхүү хороонд манай улсаас Олимпийн нэрт зүтгэлтэн Ш.Магван 1977-2007 онд ажиллаж, 2007 оноос ОУОХ-ны хүндэт гишүүнийг сонгуульт ажил хашиж яваа юм.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар, 1 долоо хоног []


Олон улсын олимпийн хорооны гишүүнээр анх удаа монгол хүн сонгогдлоо гэнэ шүү. Анхных нь Магван гуай. Ядаж гарчигаа зөв бичээч ээ.


Зочин    3 сар, 2 долоо хоног []


sh.magban enesonguuld ajild 40 garui jil ajillaj baihad mongol hun anh udaa geed sonin l baina.


Зочин    3 сар, 2 долоо хоног []


Bayar hurgie! Saihan medee bna. Tand ajliin ondor amjilt husie


Зочин    3 сар, 2 долоо хоног [202.126.89.199]


худалаа юм бичихээ болимоор юм


Зочин    3 сар, 2 долоо хоног [89.187.142.208]


Ш.Магван гуай өмнө нь гишүүн байсан байхад анх удаа сонгогдлоо гэж юу гэж худлаа бичээд байгаа юм?