Хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлын норматив, санхүүжүүл…
18 цаг, 2 минут
Түгжрэлийн “дарга” нарын ХОМ
18 цаг, 47 минут
“Даян дэлхийн байгаль орчны үр өгөөжтэй бодлогын уялдаа хол…
19 цаг, 47 минут
“Нээлттэй Хөвсгөл 2023” нэгдсэн арга хэмжээ болоход 3 хоног…
20 цаг, 25 минут
Өргөө сүлжээ кинотеатр буюу “Нью тур сафарис” ХХК-д ногдуул…
22 цаг, 27 минут
Улаанбаатарт 10 хэм дулаан
22 цаг, 57 минут
40 жилийн хоног бүрийн цаг агаарын мэдээг цахимаар авах бол…
1 өдөр, 15 цаг
Амь насаа эрсдэхээс хамгаалъя
1 өдөр, 18 цаг
Г.Занданшатар:Нэг хүнд ногдох ДНБ 5000 ам долларт хүрсэн нь…
1 өдөр, 20 цаг
Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган өнөөдөр нээл…
1 өдөр, 22 цаг
Зайсангийн шинэ гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ
4 өдөр, 21 цаг
Долоон настай хүү нас барсан байдалтай олджээ
4 өдөр, 21 цаг
Танилц: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ ТУЗ
4 өдөр, 22 цаг
“Экологийн боловсрол-2023” танин мэдэхүйн арга хэмжээ зохио…
5 өдөр, 16 цаг
Парк шинэчлэлт хийсэн тул энэ өвөл автобус хөлдөх, зогсох а…
5 өдөр, 19 цаг
Хийн хоолой, нефть, химийн байгууламжид гарсан гал түймэртэ…
5 өдөр, 19 цаг
Говь-Алтай аймагт хоёр автомашинтай есөн иргэн цасанд боогд…
5 өдөр, 19 цаг
Ханжоу-2022: Монголын баг тамирчдын тоглолтын хуваарь
5 өдөр, 20 цаг
Хүний амь хөнөөсөн хэргээр 11 жилийн хорих ял авсан Б.Махба…
5 өдөр, 20 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хаслаа
5 өдөр, 21 цаг
З.Батбаяр: Төр үйлдвэр, угаалгын газар, буудлуудад цэвэр ус…
5 өдөр, 21 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалын гол бүс Ханх-Хатгал чиглэлд…
5 өдөр, 21 цаг
Малчид, тариаланчдад олгох урамшууллаас шимтгэл суутгах жур…
5 өдөр, 22 цаг
Хөвсгөл аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нээг…
6 өдөр, 16 цаг
Баянзүрх дүүрэгт 33 настай, эмэгтэй бага насны 3 хүүхдийн х…
6 өдөр, 17 цаг
Ховд аймгийн зарим суманд орсон их цас гамшигт үзэгдлийн хэ…
6 өдөр, 19 цаг
БНСУ-д болох солонгос хэлний богино хугацааны хөтөлбөрт 6-1…
6 өдөр, 21 цаг
Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салба…
6 өдөр, 21 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах санал хүргүүллээ
6 өдөр, 22 цаг
Х.Бадамсүрэн: Тавантолгойгоос жилд 30 сая тонн нүүрс олборл…
6 өдөр, 22 цаг
Урамшуулал авах багш нарын тоо 10 хувиар нэмэгдсэн
1 долоо хоног
Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина
1 долоо хоног
Улсын Их Хурал дахь улстөрийн намуудын төлөөлөл ХБНГУ-д ажи…
1 долоо хоног
Олимпын хорооны газарт “Өөжин мед” эмнэлгээ барьсан Олимпын…
1 долоо хоног
П.Сайнзориг: Улсын арслан Б.Бадарч допинг хэрэглэсэн нь бат…
1 долоо хоног
Улстөрчид загасчлахдаа, авто уралдаан үзэхдээ сэм уулздаг б…
1 долоо хоног
Ц.Цогтбаатар Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
1 долоо хоног
Л.Оюун-Эрдэнэ: Чойбалсан чиглэлд зураг төсөв нь батлагдсан …
1 долоо хоног
ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд
1 долоо хоног, 1 өдөр
Допинг илэрсэн бөх Б сорьцын хариутайгаа танилцжээ
1 долоо хоног, 1 өдөр
Монгол Улсын гадаад бодлого ба Монгол, Оросын харилцааны ш…
1 долоо хоног, 1 өдөр
186 тарвага, 11 лаазалсан тарваганы мах хураажээ
1 долоо хоног, 1 өдөр
Ази, Номхон далайн орнуудын зах зээлийн судалгааны байгуулл…
1 долоо хоног, 1 өдөр
Г.Занданшатар: Хоёр улсын парламентын комиссын хурал уламжл…
1 долоо хоног, 1 өдөр
Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутгаар цас…
1 долоо хоног, 1 өдөр
Ханжоу 2022: Л.Энхрийлэн тэмцээндээ оролцох боломжгүй болжээ
1 долоо хоног, 1 өдөр
Хөдөлмөрийн баатар хосууд хүндэтгэлийн баяраа тохиолдуулан …
1 долоо хоног, 1 өдөр

Танилц: 2021-2022 оны Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг зарлагдлаа

Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа онцгой амжилт гаргасан их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөр, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутан, суралцагч болон дэлхийн шилдэг 100 их, дээд сургуулийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан иргэдийг Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Тэтгэлгийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 275 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам” (цаашид “журам” гэх)-ын дагуу зохион байгуулна.

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журамтай https://legalinfo.mn/mn/detail/16231249213641 холбоосоор орж танилцах боломжтой.

Хамрах хүрээ: Дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрийн оюутан, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагч, олон улсын болон үндэсний соёл, спортын тэмцээн, уралдаан, наадамд тэргүүн байр эзэлсэн оюутан, гадаадын их, дээд сургуульд магистр, докторын хөтөлбөрт суралцах иргэн.

Тавигдах шаардлага:

Дотоодын их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн оюутан:

- Сургалтын байгууллагын өдрийн ангид суралцдаг байх;

- Бакалаврын хөтөлбөрөөр суралцагч сүүлийн 3 улирал дараалан 3.6 болон түүнээс дээш голч оноотой үнэлэгдсэн байх;

- Нийгмийн сайн сайхны төлөө бусдыгаа манлайлж сайн дурын үйл ажиллагаа санаачлан, зохион байгуулсан байх.

Техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч:

- Техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч сүүлийн 2 улиралд 3.4 голч дүнтэй гэж үнэлэгдсэн байх;

- Монгол Улсын болон дэлхийн хэмжээний ур чадварын уралдаан, тэмцээнд амжилттай оролцсон, шинэ бүтээл, шинэлэг санааг хичээл, сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлсэн байх.

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч:

- Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч сүүлийн 2 улиралд “чадамжтай” гэж үнэлэгдсэн байх;

- Монгол Улсын болон дэлхийн хэмжээний ур чадварын уралдаан, тэмцээнд амжилттай оролцсон, шинэ бүтээл, шинэлэг санааг хичээл, сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлсэн байх.

Олон улсын болон үндэсний соёл, спортын тэмцээн, уралдаан, наадамд тэргүүн байр эзэлсэн иргэн:

- Олон улсын болон үндэсний хэмжээнд зохиогддог соёл, урлагийн наадам, үзэсгэлэн, уралдаан тэмцээнд 1, 2, 3 дугаар байрт шалгарсан;

- Спортын төрлөөр суралцагч (тамирчин) нь тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож медальт байрт шалгарсан;

- Шатар, даамын төрлөөр "Олон улсын холбооны мастер" цол хүртсэн.

Гадаадын их, дээд сургуульд магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах иргэн:

- Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Times Higher Education World University Rankings" болон "Academic Ranking of World Universities" байгууллагын тогтоосон эрэмбээр тухайн жилийн эхний 100 их, дээд сургуулийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах шаардлагыг  хангаж, урилга авсан;

- Олон улсын англи хэлний IELTS-ийн шалгалтын 7-аас доошгүй, IBT TOEFL-ийн шалгалтын 100-аас доошгүй онооны шаардлага хангасан.

Сургалтын тэтгэлгийн хэмжээ, хамрагдах иргэдийн тоо:

1) 3,000,000.0 (гурван сая) төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт:

- Дотоодын их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн 20 оюутан;

- Техникийн боловсролын сургалтын байгууллагын 10  суралцагч;

- Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн 15 суралцагч;

- Соёл, спортын тэмцээн, уралдаан, наадамд тэргүүн байр эзэлсэн 5 оюутан.

2) Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах сургалтын тэтгэлгийг 2022-2023 хичээлийн жилээс тооцож олгоно.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ

Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн иргэд Засгийн газрын 2021 оны 275 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам”-ын 2.1-2.3-т заасан шаардлагыг хангасныг нотлох материал, анкетаа сонгон шалгаруулалтын зар гарснаас хойш 30 хоногийн хугацаанд буюу 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 09:00 цагаас 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 17:00 цаг хүртэл scholarship.esis.edu.mn цахим холбоосоор ирүүлнэ.

Бүрдүүлэх баримт бичиг:

1.Дотоодын их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагч:

Өдрийн ангийн суралцагч болохыг баталгаажуулсан их, дээд сургууль, политехник коллеж болон мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын эсвэл сургуулийн албан ёсны сургалтын цахим системээс авсан тодорхойлолт;

Сургалтын байгууллагын албан ёсны сургалтын цахим системээс авсан суралцагчийн дүнгийн тодорхойлолт буюу сургууль, коллеж, төвийн захирлын гарын үсэгтэй дүнгийн тодорхойлолт;

Монгол Улсын болон дэлхийн хэмжээний ур чадварын уралдаан, тэмцээнд амжилттай оролцсон, шинэ бүтээл, шинэлэг санааг хичээл, сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлснийг батлах баримт бичгийн хуулбар, баталгаат орчуулга;

Нийгмийн сайн сайхны төлөө бусдыгаа манлайлж сайн дурын үйл ажиллагаа санаачлан, зохион байгуулсныг батлах баримт бичгийн хуулбар, баталгаат орчуулга;

Иргэний үнэмлэхийн хуулбар.

2.Олон улсын болон үндэсний соёл, спортын тэмцээн, уралдаан, наадамд тэргүүн байр эзэлсэн иргэн:

Олон улсын болон үндэсний хэмжээний соёл, урлагийн, наадам, үзэсгэлэн, уралдаан тэмцээнд 1, 2, 3 дугаар байр авсныг нотлох гэрчилгээ, батламжийн хуулбар, баталгаат орчуулга;

Тив, дэлхийн аварга шалгаруулах спортын тэмцээнд медальт байрт шалгарсан, шатар, даамын төрлөөр “Олон улсын холбооны мастер” цолтой болохыг нотлох гэрчилгээ, батламжийн хуулбар, баталгаат орчуулга;

Иргэний үнэмлэхийн хуулбар.

3. Гадаадын их, дээд сургуулийн магистр, докторын хөтөлбөрт суралцах иргэн:

“Times Higher Education World University Rankings” болон “Academic Ranking of World Universities” байгууллагын тогтоосон эрэмбээр 2022 онд эхний 100-д эрэмбэлэгдсэн сургуулийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсныг нотлох урилгын хуулбар, баталгаат орчуулга;

Хүчинтэй хугацаа нь дуусгавар болоогүй IELTS-ийн 7, IBT TOEFL-ийн 100 онооны шаардлага хангасныг нотлох гэрчилгээний хуулбар;

Бакалавр, магистрын түвшний дипломын хуулбар, баталгаат орчуулга;

Иргэний үнэмлэхийн хуулбар.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЕ ШАТ

1. Шаардлага хангасан, бүрэн гүйцэд материал ирүүлсэн бүх иргэдийн жагсаалтыг (1) дотоодын сургалтын байгууллагын тэтгэлэг авах болон (2) гадаадын их, дээд сургуулийн магистр, докторын хөтөлбөрт суралцах тэтгэлэг авах хүсэлт гаргасан иргэд гэж тус тусад нь гаргаж, тэтгэлэг горилогч бүрийн материалтай танилцан, харьцуулалт хийх замаар үнэлгээ өгч, горилогчдыг эцсийн дүнгээр эрэмбэлж жагсаана.

2. Монгол Улсын Ерөнхий сайдын тэтгэлгийн сонгон шалгаруулалтад тэнцсэн Дотоодын их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 50 хүртэл суралцагчийн нэрсийн жагсаалтыг 2022 оны 4 дүгээр сарын 26-ны дотор гаргана.

3. Гадаадын их, дээд сургуулийн магистр, докторын хөтөлбөрт суралцах хүсэлт ирүүлсэн иргэдийн үнэлгээг эцэслэн, ярилцлагад орох 100 хүртэл иргэний жагсаалтыг 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр гаргана.

4. Ярилцлагад орох 100 хүртэл иргэний ярилцлагын хуваарийг гаргаж, иргэн тус бүртэй утсаар эсвэл цахим захидлаар холбогдож, ярилцлагад орох урилгыг 2022 оны 4 дүгээр сарын 27-30-ны өдрүүдэд хүргүүлнэ.

5. Ярилцлагыг 2022 оны 5 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд цахимаар хийх бөгөөд ярилцлагын бүрэн видео бичлэг хийж, хадгална.

6. Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгээр гадаад улсад суралцах сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалтыг 2022 оны 5 дугаар сарын 13-ны дотор гаргана.

Сонгон шалгаруулалттай холбоотой санал, гомдол хүлээн авах:

Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээлэл авах, санал дэвшүүлэх, асуулт асуух, гомдол гаргах бол Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд боловсролын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын (51)-263449 дугаар утсаар (дотоодын сургалтын байгууллагын сургалтын тэтгэлэг авах хүсэлт гаргасан суралцагч), Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын (51)-263181 дугаар утсаар (гадаадын магистрантур, докторантурт суралцах хүсэлт гаргасан иргэн) хүлээн авна.

Сэтгэгдэл