Бусаны монгол хүүхдүүд цэцэрлэгтэй болжээ

8 сар, 2 долоо хоног TIMES.MN

БНСУ-ын Бусан хотноо монгол цэцэрлэг нээгджээ. Тус улсад сурч, ажиллаж амьдарч буй монголчуудын хувьд энэ нь сайхан мэдээ юм. Монголчуудын хувьд  бага насны хүүхдээ цэцэрлэгт хамруулж чадахгүйгээс хүүхэд асрагч авахаас өөр аргагүй болдог гэнэ.


Тус хотод анагаах ухааны докторантурт суралцаж  С.Болор-Эрдэнэ монгол цэцэрлэг байгуулахаар сэтгэл шулуудаж хөөдцөлдсөнөөр Шинийн дөрөвний билэгт сайн өдөр нээлтээ хийжээ. "Оргил ухаан" гэсэн нэртэй энэ цэцэрлэгт монгол, солонгос багш нартай, монголоор сургалтаа явуулах  юм байна.


Мөн австрали багш цагаар ажиллаж англи хэл заах гэнэ. Солонгос цэцэрлэг 17 цаг хүртэл ажилладаг бол "Оргил ухаан" цэцэрлэг 7 хоногийн 6 өдөр ажиллаж, 19 цагт хааж байх юм байна. Бас харьд өсч байгаа монгол үрс эх хэлээ төгс эзэмшихэд ч асар их тустай ажил болжээ.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    8 сар, 2 долоо хоног []


Bayr hurgie, ta buhend amjilt husie!


gana    8 сар, 2 долоо хоног []


bayar hurgie demjerei mongolchuda


ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯР    8 сар, 2 долоо хоног []


БАЯР ХҮРГЬЕ