2017,2-Р Сар,21


СЭТГҮҮЛЧ:


Дэлгэрцэцэг




Цаас амилуулагч

9 сар TIMES.MN

Цаасан хайчилбар бол хүмүүсийн сонирхлыг хамгийн их татсан ардын урлагийн нэг юм. Ихэвчлэн хар, улаан  цаасыг хайч, хутгаар сийлэн, хүн амьтан, цэцэг навч зэргийн дүрс гаргадаг.   Хэрэглэх материалаасаа шалтгаалан будлиантай агуулгаас зайлсхийн дөхөм зурвасуудаар дүрсийг амилуулдаг аж. Жишээлбэл: хүний дүрсийг гаргахдаа зөвхөн нүдийг онцлон гаргана. Харин цаасан хайчилбарт чимэг зүйлийг маш уран гаргаж болдог. Хувцасны хээ угалз, амьтны алаг тарлан зэргийг гайхалтай уран гаргадагаараа онцлогтой.  Сүүлийн жилүүдэд уран бүтээлчид 3D буюу бодит мэт харагдуулах төрлийг илүү сонирхож бүтээлээ туурвих болжээ.


Энэ удаа бид цаас амилуулагч залуу уран бүтээлч Г.Жамцойг уншигчиддаа танилцуулж байна. Тэрбээр хувьдаа 500 гаруй цаасан хайчилбарын цуглуулгатай бөгөөд  дуучин юм.

Өөрийн цаасан хайчилбар, уран бүтээлээрээ дамжуулан ардын урлаг, Монгол ахуйгаа сурталчилан таниулах сонирхолтой аж. Ингээд түүнээс зарим зүйлийг тодруулав.



Цаасан хайчилбарыг хэзээнээс хийж эхэлсэн бэ. Хайчилбар хийхэд хүнд бэрхшээлтэй тал нь юу байдаг юм бол?

 

Анх 2009 оноос найз маань хайчилбараар олон сайхан зүйл урлаж байхыг харсанаас хойш энэ цаасан урлалыг сонирхсон. Анх хайчилбараа цаасны хутгаар хайчилдаг байсан. Ер нь гарын ур дүй, сэтгэх чадамжтай байх хэрэгтэй гэж боддог.

 

Нэг хайчилбарт хэр их хугацаа зарцуулдаг вэ?


 5 минутаас эхлээд хоёр, гурван өдрийн  хугацаа шаардагддаг. Хүний хөрөг бүтээх, 3D хайчилба,  том хэмжээний хайчилбарт олон хоног зарцуулдаг. Нүүрэндээ мэнгэтэй хүн байлаа гэхэд тэр мэнгийг нь яаж цэвэрхэн гаргах вэ зэрэг нарийн ажиллагаа их бий. Хамгийн том хайчилбар маань Янжинлхам бурханы дүрийг 2X5 хэмжээтэй бүтээж байсан. Сүүлийн үед 3D хайчилбар хийж байна.

 



Бүтээлийнхээ санааг яаж олдог вэ. 3D хайчилбарын онцлогийг дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?


Түүхэн сэдэвт номноос бүтээлийнхээ санааг олно. Мөн ардын дуу, ертөнц цомогийн дууг сонсход их олон санаа төрдөг л дөө. 3D хайчилбарт олон давхар зураг, цаас орсноор бодит мэт харагддаг. Ажиллагаа ихтэй ч дараа нь хархад сайхан байдаг. Сүүлийн үед хүмүүс хайчилбар бүтээлийг гэртээ тавих сонирхолтой болсон гэлээ.


Тэрбээр Хөгжим бүжгийн коллежийг 2015 онд төгссөн юм. Төгсөх курст байхдаа өөрийн хайчилбараар үзэсгэлэн дэлгэж байсан удаатай. Ажил, амьдралын гараагаа эхлүүлээд  удаагүй байгаа залуу уран бүтээлч маань удахгүй өрх тусгаарлах гэнэ. Тун удахгүй тэрбээр хоёр дахь үзэсгэлэнгээ дэлгэж үзэгчдийн хүртээл болгоно гэдгийг дуулгалаа.

 


 

















Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 долоо хоног, 4 өдөр [202.179.3.178]


uuruu setgej l haichilsan baigaa baih ih goy yum aa


Зочин    8 сар, 1 долоо хоног []


yadj uuriihuu setgej gargaj irsen gants 2 zurgnuudaasa oruulchad iimru yum yarisan bol dandaa huulbar zurgnuud l bnshdee minii sonssnoor zugeer l conandaad deeresn zuschdeg bge bizdee iim huulbar zurgnuudiig setgemjtei uuriin gesen miniih ged helchih oyunii umchtei bol bas l ondooldoo hhe


Зочин    8 сар, 1 долоо хоног [103.23.51.3]


SAIKHAN URALJEE , GOE BAINA ULAM IKH AMGILT KHUSIE!


Зочин    8 сар, 2 долоо хоног []


Gaigaktau! Holbogdoh utasiig n avmaar bn


Тунгаа    8 сар, 2 долоо хоног []


Ямар мундаг гоё юм вэ. Сайн хүү, сайхан ч хүү байна. Амжилт


Зочин    8 сар, 3 долоо хоног []


Амжилт хусье ямар агуу их авьяас бэ Дэлхийд дуурсагдах болтугай


Зочин    8 сар, 4 долоо хоног []


Амжилт хүсэе мундаг шүү дүү минь


Зочин    8 сар, 4 долоо хоног []


Үнэхээр бүтээлч сэтгэхүйтэй юмаа Амжилт


Зочин    8 сар, 4 долоо хоног []


саак юмаа


Зочин    8 сар, 4 долоо хоног []


Minii nz uneheer mundag shuu


nandia    9 сар []


Mundag shuu andaa