Анализ эксперт


Хүүгийн зөрүүгээс олох ашиг

7 сар TIMES.MN


-Банкны хадгаламж 15, үнэт цаас 17.9 хувийн хүү санал болгож байна-


Хэдэн төгрөгөө хэрхэн  өсгөх вэ. Үүнд олон сонголт бий. Бизнес эрхэлж болно, өндөр хүүтэйгээр хүнд зээлж болно, банкинд байршуулж болно, Засгийн газрын үнэт цаас худалдаж авч болно, хөрөнгийн зах зээлд хөл тавьж  болж болно гээд л.  Бид  мөнгөө өсгөх санхүүгийн маш боломжит нөхцөлд амьдарч байна л гэсэн үг.


Гэхдээ алба хашдаг эсвэл гэртээ хүүхдээ өсгөж байгаа,  тэр бүр  бизнес хийгээд явах боломжгүй гээд олон шалтаг байдаг. Тиймээс аль болохоор найдвартайхан шиг таван төгрөгөө өсгөөд хадгалж байхын тулд хүмүүс  банкийг түлхүү сонгодог. Уг нь  манайд банкийг шүтээд байгаа болохоос  хөрөнгийн зах зээл олигтойхон хөгжчихвөл хүмүүст мөнгөө өсгөх илүү олон   боломжийг бий болгох давуу талтай юм. Ингэснээрээ бизнес эрхлэгчид, үр ашигтай, томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчид ч энэ зах зээлээс урт хугацааны хөрөнгө босгох боломж ч бүрдэнэ. Санхүүгийн салбарт хөрөнгийн зах зээл,  арилжааны банк  гэсэн  хоёр “тулгуур”-бий  ч нэг илүү хөгжөөд нөгөөх нь Монголд орхигдоод,    доголон хөлтэй мэт догонцож явсаар л байна. Хэрвээ хөрөнгийн зах зээл боломжийн түвшинд гараад ирвэл арилжааны банк хэт ноёрхох байдал өөрчлөгдөж,  олон тоглогч бий болно.  Энэ бүхэн нь эргээд л  хэрэглэгчдийг   мөнгө өсгөх илүү олон сонголттой болгоно.   Том утгаараа ч эдийн засаг  тэнцвэртэй болох нэг хөшүүрэг нь.


Энэ удаад арилжааны банкинд мөнгөө хадгалах, Засгийн газрын үнэт цаас худалдаж авахын аль нь  илүү ашигтайг  сонирхлоо.




Засгийн газрын бондыг худалдаж аваад мөнгөө өсгөх боломж иргэдэд нээлттэй.  Засгийн газрын үнэт цаас гэдэг бол аль ч улсын хувьд хөрөнгийн зах зээлийнх нь суурь бүтээгдэхүүн, найдвартай гэсэн имижтэй. Учир нь төлөхгүй гэж мурих, алга болох эрсдэлгүй.


Ийм учраас арав гаруй жилийн хугацаанд арилжааны банкууд Засгийн газрын үнэт цаасыг худалдаж авах гэж  хошуурцгаадаг. Тэгээд ч өөрсдийнх нь хадгаламжийн хүүгээс өндөр байгаа учраас аль болохоор ахиухан авахыг чухалчилж байгаа хэрэг. Зөвхөн Монголд гэлтгүй   ямар ч улсад  Засгийн газрын үнэт цаасны арилжаа өрсөлдөөнтэй явагддаг гэдэг.  Хэрвээ манайд иргэд Засгийн газрын үнэт цаасны арилжаанд анхаарал тавиад олноороо оролцоод ирвэл өрсөлдөөн нэмэгдэж, бодит  хүү нь ч буурч таарна. Тэгэхээр эрэлт асар хурдацтай нэмэгдээгүй,  хүү өндөр байгаа дээр нь Засгийн газрын үнэт цаас худалдан авч мөнгөө өсгөх боломж байна. Аж ахуйн нэгж ч үүнийг ашиглах бололцоотой. Нэг ширхэг нь зуун мянган  төгрөгийн үнэлгээтэй болохоор хүссэн хүн бүр худалдан авах боломжтой. Монгол Улсын болон гадаадын аль ч иргэн, аж ахуйн нэгж хөрөнгө оруулагч худалдан  авч болно. Засгийн газар арав гаруй жил бонд зарж байна.  Төсвийн алдагдлыг нөхөх ч юмуу эсвэл  улирлын шинж чанартай орлогын дутагдлыг санхүүжүүлэх  гээд жилд хоёр, гурван удаа бонд арилжаалдаг.


Засгийн газрын үнэт цаас Үнэт цаасны хуулиар зохицуулагддаг. Олон нийтэд ил тод өрсөлдөөний зарчмаар зах зээл дээр  зарах ёстой гэсэн үг. Өмнө нь  зөвхөн банкуудад хаалттай зарчмаар борлуулдаг байснаас харахад мөнгө өсгөх энэ аргыг банкны эзэд л ашигладаг байсан хэрэг. Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ гарц олон нийтэд дэлгэгдсэн. Харин хэр ашиглаж байна вэ. Хүмүүс тэр бүр анзаардаггүй, хэзээ Засгийн газрын үнэт цаас арилжихийг ч тоодоггүй өнгөрөөчихдөг талтай. Тэгвэл  12 сарын хугацаатай, жилийн 17.9 хувийн хүүтэй Засгийн газрын  богино хугацаат үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 2017 оны 02 дүгээр сарын 21-ны өдөр буюу өнөөдөр  явагдана.


1 жилийн хугацаатай, банкны  энгийн хадгаламжийн хүү нь Худалдаа хөгжлийн банкных 15, ХААН банкных 15.1, Голомт банкных 15.2 хувь байна. Тэгэхээр жилийн хугацаанд Засгийн газрын үнэт цаас худалдаж авбал хамаагүй илүү ашигтай байгаа юм. Тэгээд  бас нэг давуу тал гэвэл Засгийн газрын үнэт цаасны хүү татвараас зуун хувь чөлөөлөгддөг. Манай улсын эдийн засаг  хямарч, өр, зээлээ төлөхөд хүндрэлтэй болж, Олон улсын валютын сангийн хатуу болзолтой нөхцлийг хүлээн зөвшөөрлөө. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсноо Сангийн сайд мэдэгдлээ.  Энэ хүрээнд 7 төрлийн татварыг нэмэхээр төлөвлөсөн байна. Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулна. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс  хадгаламжийн хүүгийн орлогын албан татвар нэмэгдэх байсныг наашлуулж,  2017 оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр боллоо.


Таны банкинд байршуулах хадгаламжийн   хүү 10 хувийн  татвартай болно.Ингэснээр  банкинд  мөнгөө хадгалуулсны  хүүгийн орлогоос 10 хувь  суутгагдана. Хэрвээ   нэг банкинд жилийн 15 хувийн хүүтэй хадгаламж нээлгэлээ гэхэд 1.5 хувь  нь татварт төлнө. Тэгэхээр та гар дээрээ  13.5 хувийн хүүг  авахаар болж буй юм. Тодруулж хэлбэл, та банкинд 15 хувийн хүүтэй нэг жилийн энгийн хугацаатай хадгаламж нээлээ гэхэд татвараа төлөөд 13.5 хувийн бодит өгөөжийг хүртэнэ гэсэн үг.


Ийм болохоор л арилжааны банкууд Засгийн газрын бондын арилжааг анаж байдаг хэрэг. Иргэдээс жилийн 15 хувийн хүүтэй хадгаламж авчихаад Засгийн газрын үнэт цаасыг жилийн хугацаатай 17.9 хувиар аваад хадгалахад хүүгийн зөрүүнээс чамгүй халааслахаар байгаа биз дээ.


Тэгээд ч Хөрөнжгийн биржээр борлуулж байгаа Засгийн газрын үнэт цаасанд ямар ч татвар тооцохгүй. Хүүгээс татвар авна гэхгүй. Харин ч ашигтай.  Нэг жилийн  хугацаатай бонд худалдаж авлаа гэхэд та заавал  бүтэн жил  хадгалах албагүй. Хэрвээ мөнгөний шаардлагатай болчихвол 5 хоноод ч юмуу  эсвэл  хоёр  сар болоод зарж болно. Гэхдээ хүүг нь авна. Өдөр болгон хүү нь  тооцогдоод бодогдоод явчихна.  Харин банкны хадгаламжийг цуцаллаа гэхэд  өдөр болгоноор хүүг тооцож олгодоггүй. Алданги бодно, хүчингүйд тооцно гээд нарийн шалгууртай.  


Мөн Засгийн газрын үнэт цаас нь хөрвөх чадвартай. Хугацааг нь хэтрэхээс өмнө бэлэглэх, худалдах, барьцаалах боломжтой.  Аливаа нэг төлбөр, тендерийн баталгаа болгож ашиглах боломжтой юм билээ. Компаниуд  тендерт оролцоход  тендерийн баталгаа нэхдэг.  Тендерийн нийт үнийн дүнгийн 2-5 хувьтай тэнцэхүйц мөнгийг банкинд хүүгүй байршуулдаг. Жишээ нь, 1 тэрбум төгрөгийн тендерт багагүй мөнгийг   арилжааны банкинд 5-6 сар хүүгүй  байлгана. Тэглээ гээд энэ мөнгө нь  өсөхгүй. Харин  Хөрөнгийн биржээр дамжуулж Засгийн газрын үнэт цаас худалдаж авсан бол үнэт цаасаа барьцаалж болно. Энэ нь  хүүтэй учраас өдөр болгон өссөөр байна. Аж ахуй нэгжүүдийн хувьд ч тэр боломж.  

Таны хувьд ч мөнгөө өсгөх нэг бололцоотой хувилбар нь энэ юм шүү. Хэрвээ энэ удаагийн арилжаанаас хоцорвол дараахыг нь хүлээж буй.  Боломж хэзээд бий. 



Холбоотой мэдээлэл


Хүлэмжний  хувьсгал
Хүлэмжний хувьсгал
6 сар, 1 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    6 сар, 2 долоо хоног []


za 6 terbum tugruguuruu bond away doo buur uidaad hiih yum oldkui bsiim ene mungunuus huwaaltsah hun baiwal biznet.gold@yahoo.com haygaar add hiigeerei..


Зочин    6 сар, 2 долоо хоног []


Dandaa dutuu hainga medeelel ogch baih yum, Sonirhson humuus: - Haana burthuulj yamar barimt burduulj avah ve? Oron nutgaas irged online-r avch boloh uu? - Broker diler-n puuseer damjuulj avdag bol yamar huraamj toldog eseh, humuusiin gar deer boditoor ochih orlogo? - Zuuchlagch broker dileruudiin hayag, esevl delgerengui medeeleel avah link? Yumand setgeleesee handaj bai, Aav eej shig chini nastai humuus ene medeellees chini buren medeelel avch cahadh uu, tednii asuultad buren hariult ogch chadav uu gej ooroosoo asuu, duu mini.


Зочин    6 сар, 4 долоо хоног []


би авмаар байна, хаана хэнд хандаж авах вэ?


Зочин    7 сар []


sain medeelel bna.


Зочин    7 сар []


sain oilgohgui bna tegeed hedees deesh tatar avah ve


Зочин    7 сар []


Ёстой зөв мэдээлэл байна, баярлалаа