2017,2-Р Сар,20


СЭТГҮҮЛЧ:


Э.Ариунаа




Э. Түвшинзаяа: Орчин үеийн тавилгуудад монгол ур ухаанаа шингээх зорилготой

9 сар TIMES.MN

Нүүдэлчин монголчуудын эдийн соёлын салшгүй нэг зүйл нь монгол гэр болоод түүн доторх эд хогшил байдаг.  Тэр дундаа гэрийн хойморт байрлах арслантай авдрыг айлд буян тогтоож, эд баялаг дууддаг хэмээн монголчууд эртнээс хэлэлцсээр ирсэн. Гэвч орчин үед хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдөж гэрт амьдрахыг төдийлөн таатай хүлээж авахаа болиод орон сууц, байшинд амьдрахыг илүүд үзэх болсон. Ингэснээрээ гэрийн доторх эд хогшлыг ч умартан сүүлийн үеийн чамин, дэгжин хийц, хэв маягтай тавилгуудыг сонгож гэр орноо тохижуулдаг болоод удаж буй. Тэгвэл үндэсний өв соёл болоод сүүлийн үеийн хийц загварыг хослуулан шингээсэн "Гүнгэрваа", "Авдар", "Сэнтий" зэрэг модон эдлэлийн бүх тавилга болоод таны орон сууцыг ч монгол гэр шиг болгон тохижуулах чадвартай хүмүүс монгол улсад минь цөөнгүй бий болжээ. Харин бид энэ удаад “Цахим гал” компаний менежер Э.Түвшинзаяатай уулзаад байна.




Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр танай үйлдвэрлэж буй модон эдлэлүүдийг сонирхлоо. Маш чамин тансаг хэв загвартай эдлэлүүд бий болсон байна. Ер нь анх хэдэн оноос монгол ур ухаан шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэж бодсон бэ?

Баярлалаа. Таньд болон эрхэм олон уншигч бүхэнд бас энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Ер ямар нэг бүтээл бий болгоход судалгаа хийх нь хамгийн чухал байдаг. Тиймээс 5 жилийн өмнөөс судалгаа хийж эхлээд, тавилга үйлдвэрлэж эхлээд 2 жил болж байна. Үндсэн гүйцэтгэдэг ажил маань монгол гэрийн тавилгыг маш чамин хийц дизайнтай хийхээс гадна, интерьер дизайн хийдэг.




Одоогоор хэдэн ажилтан ажиллуулж байгаа вэ. Нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэдэн шат дамжлага дамждаг бол?

За манай компани үйлдвэрийн байрандаа 30 гаруй хүнтэй ажиллаж байгаа. Нэг бүтээгдэхүүн гаргахын тулд зураач, мужаан, сийлбэрч, дархан гэсэн үе шатлагыг дамжиж байж бий болдог. Дандаа мэргэжлийн хүмүүс учраас маш чадварлаг хийж байгаа зүйлдээ сэтгэлээсээ хандан, захиалгын бүтээгдэхүүнийг аль болох хурдан хугацаанд гаргахыг эрмэлздэг дээ.

Манай монголчуудын хувьд ихэвчлэн гадаадаас орж ирсэн өндөр үнэтэй шүүгээ, шкаф, мөлхөө тавилга зэргийг авдаг. Мэдээж танай бүтээгдэхүүний хувьд бол монгол ур хийц шингэсэн гэдгээрээ онцлогтой. Мөн  эдгээрээс өөр ямар онцлог шингэсэн бол?

Манай улс бол цаг агаарын эрс тэс уур амьсгалтай. Зундаа их бороо орлоо гэхэд модон тавилгууд чийг дааж үүнээс үүдэн тавилгууд хагарч цуурах, гэмтэх тохиолдол их гардаг. Гадаадаас өндөр үнээр авсан тавилга хагарч цуурлаа гэхэд бид эргээд Итали Герман руу ачуулаад явуулж засуулна гэж байхгүй. Харин бидний бүтээсэн авдар, гүнгэрваа зэрэгт жижиг гэмтэл, хагарч цуурах тохиолдол гарвал бид эргээд засаад өгөх боломжтой.Тэгэхээр үүгээрээ бас нэг давуу тал болдог гэж биз үздэг.

Материал буюу модоо хаанаас нийлүүлдэг вэ?

Америк, Индонез, Тайландад ургадаг модыг Хятадаар дамжуулаад авдаг. Итали, Германы бренд тавилгуудыг ямар материалаар хийж байна яг тэдэнтэй л ижил материалаар бид хийж байгаа.




Танай хамт олны зорилго юу вэ?

Уламжлалаа хадгалсан монгол брэнд бий болгож гадны улсуудаас өндөр үнэтэй орж ирдэг тавилгуудаас илүү чанартай тавилга үйлдвэрлэх зорилготой ажилладаг. Мөн бусад тавилгууд бол нэг загвар дизайнаараа хэдэн арваараа үйлдвэрлэгддэг. Харин манайх бол цор ганц дээрээс нь үндэсний өв соёлоо шингээсэн гэдгээрээ бусдаас үргэлж онцгойрох ёстой. Ялангуяа залуу үеийхэн болоод шинэ айл гэр болж байгаа хүмүүст хүргэхийг л зорин ажилладаг даа.

Цаг зав гарган бидэнтэй ярилцсан таньд маш их баярлалаа. Ажлын амжилт хүсье. 

Баярлалаа. Та бүхэнд ч бас ажлын амжилт хүсье.

                                                                                                                                        Э. Тунгаа 



 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 сар, 1 долоо хоног []


үнэхээр гоё юм байна хаана байдаг юм вэ яаж холбогдох вэ амжилт авмаар байна бэлэн мөлхөө ор байна уу 89552808


Зочин    8 сар, 2 долоо хоног []


haana baidag ve? Uzmeer bna. Divan hiideg uu


Зочин    9 сар []


Mash ih taalagdlaa yaj xolbogdoh we