Зураг & Видео


Кино зураг авалтын үеэр хайрын романс үүсгэсэн Холливудын алдартнууд

1 сар, 3 долоо хоног TIMES.MN


 Kristen Stewart & Robert Pattinson

Тэд “Бүрэнхий” киноны зураг авалтын үеэр анх танилцаж байсан гэдэг. Гэвч тэдний харилцаа удаан үргэлжлээгүй бөгөөд Kristen Stewart ижил хүйстэн гэдгээ мэдэгдсэн юм. Зарим хүмүүсийн таамаглаж байгаагаар тэднийг киноныхоо марктинг хийж хайрын романс үүсгэсэн гэсэн таамаг бий.




Emma Stone & Andrew Garfield



Тэд 2012 онд нээлтээ хийсэн “Шинэ хүн аалз” киноны үеэр танилцжээ. Гэвч хосууд өнгөрсөн онд харилцаандаа цэг тавьсан гэдгээ дуулгасан байдаг.


Jennifer Aniston & Justin Theroux



Хамгийн анх 2011 онд “Аялагч” киноны зураг авалтын үеэр танилцаж мөн оны 5 сараас болзож эхэлсэн байна. Ийнхүү жил гаруйн дараа сүй тавьснаа мэдэгдэж байсан.


Halle Berry & Olivier Martinez




“Махчин загасны ангууч” киноны зураг авалтын үеэр танилцаж байсан бөгөөд хожим 2012 онд Францад хуримаа хийсэн.


Amber Heard & Johnny Depp




Тэд “Ромын өдрийн тэмдэглэл” киноны зураг авалтын үеэр танилцаж гурван жил болзсны эцэст сүй тавьснаа зарлаж, 2014 онд хуримаа хийж байжээ.


Miley Cyrus & Liam Hemsworth




“Сүүлчийн дуу” киноны зураг авалтын талбайгаас эхэлсэн халуухан хайрын ромас гурван жилийн дараа буюу 2012 онд сүй тавьснаар үргэлжилсэн ч жилийн дараа харилцаандаа цэг тавьсан юм.


Angelina Jolie & Brad Pitt



Холливудын алдарт хосууд “Ноён, хатагтай Смит” киноны зураг авалтын үеэр танилцаж байжээ. 

 




Холбоотой мэдээлэл


Австралийн аварга том үхэр
Австралийн аварга том үхэр
1 долоо хоног, 3 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.