Нийгэм


Бие даагчид: Халх голд биохүнсний чөлөөт бүс байгуулахыг дэмжинэ

4 жил, 3 сар TIMES.MN

УИХ дахь Бие даагчдын зөвлөл өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын талаар байр сууриа нэгтгэжээ. Энэ талаар тус зөвлөлийн дарга Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар мэдээлэл хийв.

Ерөнхийлөгч Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг өргөн барьсан. Онц ноцтой гэмт хэргүүдийг шүүх, прокурорын байгууллага хэрхэн шийдэж байгаа тухай УИХ нээлттэй сонсдог болох нь чухал. Мөнгө угаах, авлига авах гэмт хэргүүдийг хэрхэн шийддэг нь тодорхойгүй байдаг. Улс төрийн өндөр албан тушаалтантай холбоотой хэргүүдийг УИХ дээр нээлттэй сонсож, шийдвэр гаргахад Нийтийн сонсголын тухай хууль чухал үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс энэхүү хуулийг дэмжиж байгаа хэмээн тус зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.

Тэрбээр, Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Үүнийг бид дэмжихгүй. Төр Монголын ард түмний тахилга шүтээнтэй холбоотой газар нутаг руу уул уурхайг оруулахгүй байх ёстой. Гацууртын орд 60 тонн алтны нөөцтэй. Оюутолгой энэ ордоос 30 дахин их буюу 1800 тонн алтны нөөцтэй. Ийм том орд байхад заавал соёлын үнэт өв агуулж буй уулыг ухах шаардлагагүй.

Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Ерөнхийлөгч өргөн барьсан. Энэ хуулийн төслийг маш нухацтай хэлэлцэх хэрэгтэй. Цэц үндсэн хуулийн манаачийн үүргийг гүйцэтгэж чадахгүй байна. Ихэвчлэн улс төрийн захиалгаар ажиллаж байна. Тиймээс энэ байдлыг засах шаардалагтай” гэлээ.

Түүчнлэн, ХХААЯ-наас Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын баримт бичиг болон Халх гол чөлөөт бүс байгуулах тухай асуудлыг УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа. Энэ маш зөв алхам. Монгол мал, түүнээс гарах бусад бүтээгдэхүүн бол байгалийн гаралтай цэвэр хүнс юм. Чөлөөт бүс дэх стандартын шаардлага хангасан мах 1 кг нь 20 мянган төгрөг байдаг. Тиймээс Халх голын чөлөөт бүсийг био хүнсний чиглэлээр байгуулана энэ бүс нутаг нь газар тариалан эрхлэхэд хамгийн тохиромжтой гэж тооцогддог. Тиймээс зөвхөн мах, сүү төдийгүй газар тариалантай хослуулан ажил хэрэг болгох нь хамгийн чухал.

Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого болон Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн төслийг дэмжиж байгаа. Бид ОХУ-аас эрчим хүч авч байгаа учир нь Монгол Улс эрчим хүчний хэрэглээгээ бүрэн хангах чадваргүй. Иймээс хараат бус эрчим хүчний системд шилжихэд дээрх хууль, тогтоолын төсөл нэн чухал. Одоо байгаа цахилгаан станцууд агаарын бохирдол их үүсгэдэг мөн усан цахилгаан станц нь их хэмжээний хөрөнгө шаардлагатай хэдий ч үйл ажиллагаагаа явуулж эхлэвэл эрчим хүчийг хямд үнээр худалдан авах боломжийг бүрдүүлэхээс гадна байгаль орчинд ээлтэй. Монгол Улс усан болон салхин цахилгаан станц байгуулж, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх боломж бий” гэлээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.