Зураг & Видео


Хөмсөг шивүүлэхэд анхаарах зүйлс

2 сар, 1 долоо хоног TIMES.MN

Хөмсөгөө шивүүлснээр гоё сайхан, цэвэрхэн цэгцтэй харагдахаас илүү цаг хэмнэх сайн талтай. Өглөө ажлаасаа хоцрох гээд яарч байсан үед хөмсөг будна гэдэг бол яг л уран зураг зурахтай адил болдог шүү дээ. Энэ асуудлаас гарах гарц нь хөмсөгөө шивүүлэх байдгийг “зовлон”-г үзсэн бүсгүйчүүд зөвлөж байна. Гэхдээ та хөмсөгөө шивүүлэх гэж байгаа бол дараах зүйлсийг анхаараарай.


1. Та 16 нас хүрсэн байх шаардлагатай

Гоо сайханчид өсвөр насны охидын хөмсөг шивэхээс татгалздаг байна. Учир нь хөмсөгний шивээс гоо зүйн талаасаа нас ахиах тусам илүү тохиромжтой гэж үздэг байна.


2. Сарын тэмдэг ирсэн үед шивэх боломжгүй

Хөмсөгийг сарын тэмдэг ирсэн үед эсвэл бүрэн дуусаагүй байхад шивдэггүй байна.


3. Жирэмсэн ээжүүдэд аюултай

Тонус өгч ураг зулбах магадлал өндөр байдаг тул жирэмсэн ээжүүдэд хөмсөгөө шивүүлэх хориотой байдаг аж.


4. Согтууруулах ундаанаас татгалзаарай

Шивээс хийлгэхээс дор хаяж хоёр хоногийн өмнө согтууруулах төрлийн ундаа уухгүй байхыг зөвлөе. Согтууруулах төрлийн ундаа судас тэлдэг учраас сөргөөр нөлөөлдөг байна.


5. Хөмсөг шивүүлэхэд 7-14 хоног “зарцуулна” гэдгийг бүү мартаарай

Хөмсөгөө шивүүлсний дараа 7 хоног ус хүргэхгүй, өдрийн 3-н удаа вазелин тос түрхээрэй. Та хөмсөгөө шивүүлэхээр шийдсэн бол 7-14 хоногийг түүнд зориулна гэдгийг бүү мартаарай. Учир нь эхний шивэлтийн дараа хэр сайн өнгө нь тогтсоноос хамаарч дахин нэгээс хоёр удаа гоо сайхны салоныг зорих шаардлагатай болдог байна. Хөмсөг шивүүлсэний дараа тав нь энд тэндээс унаж шивээсний өнгө 2 өөр болдог учир өнгө тодруулах шаардлагатай аж. Шивсэний дараа 7-14 хоногийн дотор давтанд ордог байна




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


DR. UROLOGIST    2 сар, 1 долоо хоног []


Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802