Нийгэм


Алтанбулаг чөлөөт бүсэд худалдааны төв байгуулна

4 жил, 3 сар TIMES.MN

“Алтанбулаг”  чөлөөт бүсийн захирагч П.Тогтохбаяр, ӨМӨЗО-ны  Ардын Засгийн газрын хилийн боомтын албан газрын  дарга Гө Ган  нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Алтанбулаг чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт хийх, худалдаа, үйлдвэрлэл,  үйлчилгээ эрхлэн явуулахад зориулсан бизнес мэдээллийн төв байгуулах, үйл ажиллагааг идэвхжүүлэх, харилцаа холбоог хөгжүүлэх зорилгоор олон улсын үзэсгэлэн худалдаа, хурал чуулган болон бусад арга хэмжээг тогтмол явуулах бизнес худалдааны төв байгуулах юм.

Түүнчлэн “Алтанбулаг”  чөлөөт бүсийн захирагч П.Тогтохбаяр, Алтанбулаг чөлөөт бүсийн хөрөнгө оруулагч “Урсгал зам”  ХХК-ны захирал н.Зандан нар Алтанбулаг чөлөөт бүсэд байрлах 2.5 га газарт  БНХАУ-ын бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдааны төв барьж байгуулахаар тохиролцож, санамж бичиг байгууллаа.

Төслийн  төсөв ойролцоогоор 8.33 сая ам.доллар бөгөөд гурван үе шаттай хэрэгжинэ.  Дээрх төслийн хүрээнд томоохон хэмжээний нэгдсэн зах, хөргөлттэй агуулах, гадна талбай, өргөгч кран, пүү, автомашины зогсоол, оффис зэргийг барьж, байгуулах бөгөөд  байгууламжийн нийт талбай 14 мянган м/кв байна.  Энэхүү арга хэмжээ нь Монгол, БНХАУ, ОХУ-ын хөрөнгө оруулалтыг татах бөгөөд Алтанбулаг чөлөөт бүсийн цаашдын  хөгжилд онцгой хувь нэмэр оруулах юм



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.