Нийгэм


Авлигын эсрэг ISO 37001:2016 стандартыг хэрэгжүүлнэ

6 сар, 2 долоо хоног TIMES.MN


- "Авлигын эсрэг Үндэсний чуулган" зохион байгууллаа-


Нийгмийн хорт хавдар гэж үздэг авлигатай тууштай тэмцэх хариуцлага хүлээсэн Авлигатай тэмцэх бие даасан байгуулага байгуулагдсны 10 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Авлигатай тэмцэх газар үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойгоо ажил хэрэгч, бүтээлч байдлаар тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ хүрээнд авлигатай үр дүнтэй тэмцэх чиглэлээр асуудал дэвшүүлэн, шийдвэрлэх арга замаа тодорхойлж, цаашид нийтийн бүлгүүдтэй хамтран ажиллах зорилгоор 2017 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Төрийн ордонд “Авлигын эсрэг үндэсний чуулган” зохион байгууллаа.


Үндэсний чуулган нь “Авлигатай тэмцэх эрх зүйн орчин, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажилллагаа”, “Төрийн байгууллагын ил тод, хариуцлагатай байдал”, “Хувийн хэвшил дэх авлигаас урьдчилан сэргийлэх асуудал”, “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийт, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгуулллагын оролцоо” гэсэн дөрвөн салбар хуралдаанаар үргэлжилсэн юм.

 

-Уул уурхайн салбар авлигад өртөх өндөр магадлалтайд тооцогдож байна-


 


Авлигатай тэмцэхэд олон нийтийн оролцоо, соён гэгээрүүлэх ажлыг нэмэгдүүлэх, төрийн байгуулллага, түүний ажилтнууд нь ёс зүйн хүрээнд ажиллах, авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн байгууллага, түүний ажилтан, иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг чуулганд оролцогчид онцолж байлаа. Сүүлийн жилүүдэд эрүүл мэнд, боловсрол, газартай холбоотой байгуулллага, уул уурхай, ашигт малтмал, батлан хамгаалах салбарууд авлигад өртөх өндөр магадлалтайд тооцогдож байна. Мэдээж уул уурхай, ашигт малтмалын салбар хөгжиж байгаа улсын хувьд энэ салбарт авлигын эрсдэл өндөр байгаа учраас гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд авлигын индексээ бууруулах онцгой шаардлагатай байгааг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцолсон юм. Тиймээс цаашдаа Засгийн газрын зүгээс ч Авлигатай тэмцэх газрын зүгээс ч өртөх өндөр эрсдэлтэй салбартаа онцгойлон анхаарч ажиллахаа мэдэгдлээ.

 

-Авлигын ISO 37001:2016 стандарт гэж юу вэ-

 

Монгол улс авлигын эсрэг хууль, дүрэм журмыг хэрэгжүүлэх удирдлагын тогтолцоо буюу ISO 3700152016 стандартыг мөрдөж ажиллах онцгой үүрэг хүлээсэн. Олон улсын стандартчлалын байгууллага /ISO/-аас олон төрлийн стандарт гаргадаг ч авлигын эсрэг стандарт гэдэг бол Монголд төдийгүй дэлхийд шинэ зүйл.


ISO байгууллагаас авлигаас сэргийлэх, авлигыг илрүүлэх, авлигын эсрэг хариу арга хэмжээ авах зорилго бүхий авлигын эсрэг хууль, дүрэм журмыг хэрэгжүүлэх  чухал стандарт юм. Энэхүү стандартыг төрийн болон хувийн хэвшил, төрийн бус байгууллага, сайн дурын ашгийн бус байгууллагууд мөрдөж ажиллах юм.  


ISO олон улсын байгууллагаас энэхүү стандартыг 2016 оны аравдугаар сарын 13-ны өдөр баталж, дэлхийн олон улс орнууд энэ стандартыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа аж. Манай улсын хувьд ирэх жилүүдэд ISO 37001:2016 стандартыг хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулж ажиллахаар боллоо.


Л.Анхаа 





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.