Зураг & Видео


Майли Сайрус нууцхан хуримлажээ

6 сар, 2 долоо хоног TIMES.MN

Америкийн дуучин, жүжигчин Майли Сайрус, Австралийн жүжигчин Лиам Хэмсворс нар он солигдох үеэр нууцаар хурим хийж албан ёсоор эхнэр, нөхөр болсон талаар мэдээлэл цацагдаж эхэллээ.


 Тэд 2009 онд “The Last Song” киноны зураг авалтын үеэр анх танилцаж байсан бөгөөд 2010 онд нэгэн улаан хивсний ёслол дээр хамтдаа ирж харилцаагаа баталж байсан ч хэрүүл маргаантай долоон жилийг ардаа орхисон юм.


Сайрус, Хэмсворс нар хэд хэдэн удаа салж нийлсний эцэст 2012 онд сүй тавьж дуучин бүсгүй “The Last Song” фирмийн 3.5 килатын алмаазан бөгжөө байнга зүүж явах болсон. Гэвч жил хагасын дараа дахиад л муудалцаж Майли Сайрус сүйн бөгжөө сүр дуулиантай буцааж өгсөн удаатай.


2015 онд хосууд дахин эвлэрч сүйн бөгж түүний гарт дахин гялалзах болсон аж. Ийнхүү тэдний харилцаа сайжирч улмаар 2017 оны эхээр нэгэн арал дээр нууцаар гэрлэх ёслолоо хийжээ. Хуримаа гэр бүл, хамаатан садныхаа дунд нууцхан хийсэн гэнэ.





Холбоотой мэдээлэл


Нас бол тоо
Нас бол тоо
6 өдөр, 17 цаг

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    6 сар, 2 долоо хоног []


нөгөө заваан хүүхэн чинь ёстой дагина шиг харагддаг байнашд