Нийгэм


“Централ тауэр”- т тэсрэх бөмбөг тавьсан гэх гадны иргэнд хариуцлага тооцжээ

6 сар, 2 долоо хоног TIMES.MN

"Централ тауэр" -т тэсрэх бөмбөг тавьсан гэх дуудлагын дагуу цагдаа, тагнуул, онцгой байдл, зэвсэгт хүчнийхэн шуурхай бэлэн байдалд ажилласан үйл явдал өнгөрсөн даваа гарагт гарсан. 


АНУ-ын иргэн 52 настай Майкл гэх эр тус барилгын 15 дугаар давхарт байрладаг Дани улсын Өргөмжит консул, М-Си-Эс группийн ерөнхийлөгч Ж.Оджаргалтай уулзах хүсэлт тавиад боломжгүй гэсэн хариу сонссон тул бөмбөг тавина гэж сүрдүүлсэн нь Тагнуулын байгууллагын шалгалтаар тогтоогдсон байна. Тухайн үед орчуулагч бөгөөд зочин угтагч анх цагдаагийханд мэдээлэл буруу өгснөөр үл ойлголцол үүссэн аж.

Цагдаа тагнуулынхны шалгалтаар “Централ тауэр”-ээс ямар ч тэсрэх бодис олдоогүй бөгөөд АНУ-ын иргэнд Терроризмтой тэмцэх тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр захиргааны арга хэмжээ авч явуулжээ. Дээрх хуулийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй бол 30-50 мянган төгрөгөөр торгох шийтгэл шүүх гаргах заалт хуулинд байдаг аж. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


зочин    6 сар, 2 долоо хоног [202.180.220.30]


Энэ тэсрэх бөмбөг тавьсан хүнийг Элбэгдоржид хэл дор нь өмнөөлж хамгаалаад ард түмнээ доош нь хийж гадаадын иргэнг шууд торгуулгүй явуулчих байх энэ манай нийгмийн эмгэнэл шүү дээ


123    6 сар, 2 долоо хоног [202.131.235.102]


их үсрээд л 20 доллар. Манайхан өөрсдийгөө үнэхээр доош нь хийж чадахиймаа. Эрүү үүсгэ.


Новшнууд    6 сар, 2 долоо хоног [202.21.117.34]


Бүх торгуулиаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болго. Жирийн иргэдэд тавьдаг торгуулиа улирал бүр нэмэгдүүлдэг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэд дахин нэмэгдүүлсэн мөнгөөр торгодог атлаа нийгэмд онц аюултай гэмт хэргийн шинжтэй үйлдэлд тэдний ханшаар сохор зоосны үнэ хүрэхгүй мөнгөөр торгох юм. Энэ бол эмгэнэл