Нийгэм


Баян - Өлгий аймагт хоёр хүн угаартаж амиа алджээ

3 сар, 2 долоо хоног TIMES.MN

ОБЕГ-аас өнгөрсөн шөнө /2017.01.10/ Баян-Өлгий аймаг Өлгий сумын Алтай сумын 3 дугаар багт суух Т /эм.36н/, Бугат сумын харьят Ж /эр.16н/ нар угаартсан байдалтай нас барсан байсныг холбогдох байгууллагатай хамтран шалгаж байгаа мэдээлэл өглөө.

Тухайн үед хамт байсан хоёр хүнийг аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэн “Сэхээн амьдруулах тасаг”-т эмчлилж байна. Энэхүү мэдээллийг цагдаагийн байгууллага нэгдүгээр сарын 09-нд авч, аймгийн ОБГ-т мэдээлжээ. Одоогоор гал гарсан шалтгаан нөхцлийг шалгаж байна. Сүүлийн өдрүүдийн хүйтрэлтээс болж иргэд гэртээ угаартах, гал түймэрт өртөх явдлууд гарсаар байгаа. Гал гарахад хамгийн түрүүнд хүн угаартаж нас бардаг тул утаа хамгийн аюултай байдаг гэж мэргэжлийн байгууллагынхан анхааруулдаг. Тиймээс иргэдийг гэрийнхээ цахилгаан хэрэгсэл, залгуур зэргийг ямагт шалгаж байхаас гадна сэрэмжтэй унтаж, галын аюулд өртөхгүй байхыг сануулж байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.