Нийгэм


Нийтийн тээврийн шинэ чиглэл нээгдлээ

6 сар, 2 долоо хоног TIMES.MN

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд нийтийн тээврийн шинэ чиглэл нээгдлээ. Тус хорооны “Алтан-Овоо”-ны хэсэгт оршин суудаг иргэдийн хүсэлтээр Нийслэлийн тээврийн газраас Ч62 чиглэлийн маршрутыг гаргажээ. Өнөөдрөөс “Алтан овоо – Саппоро – 10 дугаар хороолол” чиглэлд нийтийн тээврийн дунд оврын 10 автобус үйлчилгээнд гарч байна.

НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн санаачлагаар Сонгинохайрхан дүүргийн нийтийн тээврийн үйлчилгээ хүрдэггүй зарим газруудад ийнхүү эхнээс нь шинэ чиглэл нээж байгаа нь энэ юм. 26 дугаар хорооны хувьд 20 гаруй мянган хүн амтай. Нийтийн тээвэр явдаггүйгээс зарим иргэд 2-4 км алхаж байж автобусанд суудаг байсныг тус хорооны Засаг дарга Э.Ууганцэцэг хэллээ.

НИТХ-ын дарга Ц.Сандуй шинэ чиглэлийн нээлтэнд оролцох үеэрээ “Ч62 чиглэлийн автобус зөвхөн 26 дугаар хорооны төдийгүй СХД-ийн 2, 3, 20, 18 дугаар хорооны 30 гаруй мянган хүнд үйлчилнэ. Өмнө нь зөвхөн бага оврын микро автобус болон такси явдаг байсан бол иргэд маань өнөөдрөөс нийтийн тээврийн автобусаар зорчих боломж нээгдэж байна.” гэлээ. Мөн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Бид иргэдтэй уулзалт хийх бүрт алслагдсан хороодын иргэдийн тавьдаг гол асуудал нь нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийн талаар байсан. Хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөхөөс эхлээд ажилдаа явах зэрэгт маш их хүндрэл учирдагийг иргэд бидэнд хэлсэн. Харин одоо НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн санаачлагаар нийтийн тээврийн шинэ чиглэл нээгдэж байгаад иргэд баяртай байна” гэсэн юм.

СХД-ийн 26 дугаар хорооны иргэд ч гэрэлтүүлэгтэй замаар дулаан, тохилог автобусаар явах болсондоо баяртай байгаагаа энэ үеэр хэлж байлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


иргэн    6 сар, 2 долоо хоног [182.160.37.199]


Энэ 2 хармаанаасаа мөнгө гаргаж хийж байгаа юм уу? МАНгар шоучидын залгамж халаанууд гарч ирж байна.