Эдийн засаг


Монголчууд Тавантолгойгоо алдлаа

3 сар, 2 долоо хоног TIMES.MN



“...Хайран Тавантолгой, монголчуудыг 300 жил тэжээх арвин баялаг минь” хэмээн халаглахад нэгэнт оройтжээ. Тавантолгойн 49 хувийг авахаар ярьсан хүн нь авч, Монголын төр, ард түмэн “Монголд үлдсэн” 51 хувиас 34-ийн эзэмшилтэй хоцрох нь тодорхой боллоо.

Учир нь өнөөдөр УИХ-аар Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцээд батлах гэж байна. Энэ хууль 1993 оны арвахоёрдугаар сарын 28-нд батлагдаж байжээ. Хуулийн Хууль тогтоомж зөрчин байгуулсан олон улсын гэрээг хүчингүй болгох гэсэн 23 дугаар зүйлд “...Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан байгууллага, албан тушаалтан олон улсын гэрээ байгуулах эрх хэмжээний талаарх хууль тогтоомжийг зөрчин гэрээ байгуулсан бол тухайн олон улсын гэрээг дараахь байгууллага авч хэлэлцэж хүчингүй болгож болно:
 

1/соёрхон баталсан олон улсын гэрээг Монгол Улсын Их Хурал өөрөө буюу Үндсэн хуулийн цэц;

2/Монгол Улсын Засгийн газрын байгуулсан буюу баталсан олон улсын гэрээг Монгол Улсын Их Хурал” гэж заасан байдаг. Тэгвэл үүнийг шинэчилсэн найруулгаар “...Хууль тогтоомж зөрчин байгуулсан олон улсын гэрээ гэх 35 дугаар зүйлийн

35.1.Энэ хуульд заасан журмыг зөрчиж, эсхүл зохих шийдвэр, эрх авахгүйгээр олон улсын гэрээнд гарын үсэг зурсан, олон улсын гэрээг Монгол Улс заавал биелүүлэх зөвшөөрлийг илэрхийлсэн албан тушаалтны буруутай үйлдлийг үндэслэн тухайн гэрээг Монгол Улсын хувьд хүчингүйд тооцуулах асуудлыг гадаад 21 хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олон улсын эрх зүйн хэм хэмжээний дагуу шийдвэрлүүлнэ.

35.2.Энэ хуулийн 35.1-т заасан зөрчил гаргасан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж өөрчилж буй ажээ.

Товчхон хэлэхэд, ингэснээр Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр шийдэх үүдийг нээж байгаа юм. Хуулийн өөрчлөлтөд заасан “асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” нь Гадаад харилцааны яам болж байгаа юм.

Эх сурвалжийн мэдээллээр, Тавантолгойн гэрээтэй холбоотой бүх бичиг баримтыг гарын үсэг зурахад бэлэн болгоод байгаа юм байна. Ингэхээр УИХ-аар өмнөх Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болгоход л Тавантолгойн 49 хувь Шинхуад, 51 хувь MCS-д очих “ногоон гэрэл” асна гэсэн үг. Тиймээс эрх баригчид өнөөдөр хуулиа өөрчлөөд өдөрт нь гэрээнд гарын үсэг зурахаар яарч байгаа тухай мэдээлэл ч байна. Ийн дэлхийн эхний 10-т багтдаг томоохон орд газрыг улс төрийн хүчнүүд, иргэний нийгмийн байгууллагуудын ямар нэгэн эсэргүүцэл тэмцэлгүй, УИХ-ын гишүүд нь ч өөрсдийн толгойгоор ард түмний өмнөөс дуугарч, төлөөллийн үүргээ биелүүлж чадалгүй Төрийн мэдлээс гаргахаар боллоо. Тиймээс цаг хугацаа хэмээх “шүүх”-д найдах л ганц зам бидэнд үлдэж буй бололтой. 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 сар, 3 долоо хоног [202.9.43.75]


Ямар нэгэн байдлаар ашиглах хэрэгтэй .нүүрс удахгүй моодноос гарна.юунд л утаандаа дарагдаад байхгүй байх. Бидэнд нүүрс хэрэг багатай, хэнд хэрэгтэйг мэднэ шүүдээ.


Иргэн    3 сар, 2 долоо хоног []


Гадаад Хэргийн Яам нь УИХ-аас давсан эрх эдлэж Олон улсын гэрээг хүчингүй болгох болж байгаамуу. Олон улсын гэрээний тухай хуулийг ингэж өөрчилж болохгүй дэ.


Зочин    3 сар, 2 долоо хоног []


төрөөс хулгайчид зайлтал том төсөл хөдөлгөж болохгүй


tt    3 сар, 2 долоо хоног [202.9.40.253]


demjij baina.


Зочин    3 сар, 2 долоо хоног [103.10.23.101]


Газарын баялаг ард түмний өмч Төрийн хамгаалалтанд байна гэсэн хууль гууль болсон уу Хулайч нараа таа нартай хатуу тооцоо хийх цаг ирнэ Өнөөдар алан хядагч гээд байгаа хүмүүс чинь таа нар шиг хулгайч нараас болож байдгаа алдсан шудраг иргэд сүүлийн амь дүүсэн тэмцэлд орсон хүмүүс Хулгайч нараа таа нар эх орон ард түмнөөс уравсан төлөөсөө өөрийн болон үр хүүхэдийхээ амь насаар төлөх цаг ирнэ


0000    3 сар, 2 долоо хоног [103.10.23.101]


Бэлэн хутгаад ачах зүүлийн хэн ч хийж чадна М, СИ ,ЭС , бол гадаадын луйварчин нарын гар хөл болсон Монголын хулгайч нарын канпан Хийгээд болоод байсан зүүлийг хулгайч нар үаавал авах гэж улайрч байсан үүнээ хэрээжүүлээ МАН -гэдэг Хулгайн хамгийн том бүлэглэл


Bat    3 сар, 2 долоо хоног [202.9.40.30]


юу ч хийж чадахгүй цээжээ дэлдэж эх оронч царайлж эх орноо хорлон сүйтгэж байснаас бүтээж чаддаг олон залуучуудыг ажилтай орлоготой болгож чаддаг үндэсний компанидаа өгсөн нь дээр


Цаг    3 сар, 2 долоо хоног [182.160.4.225]


Таван Толгойг М Си Эс авч явах хэрэгтэй. Монголын хувь заяа яг ийм шийдвэрийг шаардаж байна. М Си Эс -т итгэж найдах хэрэгтэй. Зөв шийдвэр болжээ.


иргэн    3 сар, 2 долоо хоног [119.40.98.180]


Сайхан өдөр ирнээ МСS тэгэхэд сөнсөн байна аа


зочин    3 сар, 2 долоо хоног [122.201.31.69]


хэзээ нэгэн өдөр mcs ийн од жаргалыг алах өдөөр ирэх байлгүй дээ,