Улс төр


Б.Баттөмөр гишүүний асуултад Ерөнхий сайд хариу өгнө

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

Нийгмийн даатгалын сан хэмээх их айлын хөрөнгө зарцуулалтын асуудал сүүлийн жилүүдэд багагүй хэл ам дагуулах болсон. Тус сангийн мөнгийг олон улсын жишгээр иргэдийн ирээдүйн тэтгэврийн хуримтлалыг эрсдэлээс хамгаалж, тухайн улсын хамгийн өндөр зэрэглэлийн банкуудад байршуулан хадгалахаар хуульчилсан байдаг.

Манайд ч мөн адил үүнийг хуулиар зохицуулсаны дагуу нийгмийн даатгалын сангийн мөнгийг Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, ХААН, Голомт банкуудад хадгалж ирсэн бөгөөд албаны эх сурвалжуудын хэлж буйгаар Худалдаа хөгжлийн банкинд нийгмийн даатгалын гэх нэг ч төгрөг байхгүй, мөн БНСУ-ын дөрвөн банкинд байршиж байгаа тухай яригдаж байсан.

Түүнчлэн тус сангийн мөнгийг хууль бусаар зарцуулдаг асуудал ч яригдаж нас барсан иргэдийн нэрээр тэтгэвэр авдаг тухай дуулиан дэгдэж хууль хяналтын байгууллагаар шалгагдаж буй талаар яригдаж байсан ч тэгсгээд нам болсон.

Энэ мэт асуудлууд яригддаг ч албаны эх сурвалжууд баттай хариултыг өгч байсан удаагүй билээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Нийгмийн даатгалын сангийн зарцуулалт болон түүнтэй холбогдох бусад асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьсан байна. Үүнд 1995-2016 оны хугацаанд Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн чөлөөт үлдэгдэл хичнээн төгрөгийг хэдэн хувийн хүүтэйгээр арилжааны банкуудад ямар хугацаатай хадгалуулж харилцаж байсан талаар.

Энэ хугацаанд нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр барьсан конторын болон орон сууц, амралт сувилалын зориулалтаар барьсан барилга байгууламж, үүнд зарцуулсан хөрөнгө бусад зарцуулалт.

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан, хувьдаа завшсан зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн талаар, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн тухай.

Нийгмийн даатаглын сангийн хууль тогтоомжийн шинэчлэлийн хүрээнд хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар УИХ-ын нэгдсэн чуулганаар мэдээлэл өгөхийг хүссэний дагуу энэ 7 хоногийн чуулганы хуралдаанаар дээрх асуулгын хариултад Ерөнхий сайд мэдээлэл хийхээр болжээ.




Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.