Нийгэм


Түрээсийн байранд орох хүсэлтэй 1900 орчим иргэн байна

3 сар, 2 долоо хоног TIMES.MN

“Түрээсийн орон сууцны журам”-д өөрчлөлт оруулж, түрээсийн орон сууцны талбайн хязгаар 50 м.кв байсныг 70 м.кв болгож нэмэгдүүлснээр “Буянт-Ухаа-2” хороололд борлогдоогүй үлдсэн 68 м.кв талбай бүхий 3 өрөө 200 орон сууцыг иргэдэд түрээслүүлэх боломжтой болсон. “Буянт-Ухаа-2” хорооллын орон сууцанд орох иргэдийг хэзээ, хэрхэн сонгон шалгаруулахыг иргэд сонирхож байна.

Энэ талаар ТОСК-ийн албан тушаалтнаас тодруулахад: “Түрээсийн орон сууцны журам”-д өөрчлөлт орсонтой холбоотойгоор “Буянт-Ухаа-2” хороололд орон сууц түрээслэх иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулахтай холбоотой дотоод журмаа боловсруулах шатандаа явж байна. Түрээсийн орон сууцанд орох иргэдийг сугалаагаар тодруулна. Өмнө бүртгүүлсэн иргэдээс сонгон шалгаруулах уу, нэмж бүртгэх үү гэдэг нь дотоод журам боловсруулсны дараа тодорхой болно” гэж хариулсан юм.

 Өнгөрсөн хугацаанд түрээсийн орон сууцанд хамрагдахаар хүсэлтээ ирүүлсэн 1900 орчим иргэний материал ТОСК-д хадгалагдаж байгаа аж. "Төрийн өмчийн түрээсийн орон сууцны нэг сарын төлбөр нь Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан өрхийн сарын дундаж орлогын 25 хувиас хэтрэхгүй байна" гэж журамд заасан байдаг. Түрээсийн орон сууцны нэг сарын төлбөр м.кв нь 5500 орчим төгрөг байгаа бөгөөд болзошгүй эрсдлийг тооцох үүднээс түрээсийн орон сууцанд орж байгаа иргэнээс 3 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний мөнгийг барьцаа болгон авч байгаа юм.

Ц.БАЯР

Эх сурвалж:www.polit.mn




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


зочин    3 сар, 2 долоо хоног [103.9.90.98]


түрээсийн байранд ормоор л байна даанч чадахгүй байх дооо