2017-01-23
Нийгэм 1 долоо хоног, 4 өдөр


С вирусийн эмийг хөнгөлөлттэй үнээр олгох эмийн сангууд

2017-1-Р Сар-11 TIMES.MN

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн энэ сарын 15-ны өдрийн тогтоолоор элэгний вирусийн эмийг хайрцаг дутамд нь 210 000 төгрөгөөр хөнгөлөхөөр шийдвэрлэлээ.

 

Энэ оны 09 дүгээр сарын 09 ны өдрөөс эхлэн нөхөн олгох бөгөөд иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, эм худалдан авсан баримт  зэргийг үндэслэн эм худалдан авсан байгууллагаасаа өөрийн нэрэн дээрхи банкны дансаар дамжуулан хөнгөлөлтөө авах юм.

 

Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний зардлын төлбөр нь тухайн жилийн дээд хязгаар / 2 сая төгрөг/ -аас давсан шимтгэлээ өөрөө төлдөг даатгуулагчдын хувьд  эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн  дагуу гэр бүлийн өөр нэг даатгуулагч гишүүний зөвшөөрснөөр шилжүүлэн тооцуулах боломжтой аж.  

 

 Өнөөдрийн байдлаар Монгол улсын эмийн бүртгэлд элэгний С вирүсийг эмчлэх  дараах таван нэрийн эмийг бүртгэсэн байна.

 

 1. АНУ-ын Mylan компанийн бүтээгдэхүүн “Ледвир”  эмийг Монгол эм импекс ХХК



 2. АНУ-ын “Gilead Sciense” компаниас гаргасан “Харвони” эмийг Омбол ХХК



 3. Энэтхэг улсын  "Hetero Drugs Limited" эмийн үйлдвэрийн "Ледифос"  эмийг  "Ази фарм" компани 



 4. Энэтхэг улсын “Натко” компанийн бүтээгдэхүүн  “Хепсинат-ЛП” эмийг Омбол ХХК 



 5. 2016 оны 10 сараас  Энэтхэгийн "Strides Shasun" компанийн үйлдвэрлэсэн "Вирпас" Монос ХХК тус тус нийлүүлж байна.

 

АНУ-ын “Gilead Sciense” компани дэлхий нийтийг С вирусийн эсрэг Харвони эмийн бодисоор хангах боломжгүй учраас Ази, Африкийн орнуудын халдвар авсан хүмүүсийг эмчлэх зорилгоор Энэтхэгийн үйлдвэрүүдэд лицензээ өгч, түүний дагуу элэгний С вирусийн эсрэг эмийг үйлдвэрлэн, худалдаалж байгаа юм. Энэтхэг улсад үйлдвэрлэсэн эмүүд ерөнхий нэршлийнх учраас үнийн хувьд хямд, үйлчилгээ нь ч харвонитай адилхан үйлчилгээтэй юм байна.

 

Элэгний С вирусын эмийг худалдан авахдаа Олон улсын нэршлээр бичсэн эмчийн жороор, эмийн сангуудаас худалдааны нэршлээр нь өөртөө тохирсон эмийг сонгон авах боломжтой юм.

 

Өнөөдрийн байдлаар нийт дээрхи таван эмийг 9 сараас хойш 6425 хүн ууж хэрэглэсэн бөгөөд эмийн хөнгөлөлтөнд  Эрүүл мэндийн даатгалын сангаас эм ханган нийлүүлэх байгууллагуудаар дамжуулан 1.4 тэрбум төгрөгийг нөхөн олгохоор боллоо гэж Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий  газраас мэдээллээ.

 

ЭЛЭГНИЙ С ВИРУСИЙН ЭСРЭГ ЭМИЙГ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР

 

ОЛГОХ ЭРХ БҮХИЙ ЭМИЙН САНГИЙН ЖАГСААЛТ

 

Аймаг, дүүрэгҮйлчлэх эмийн сангийн нэрЭмийн сангийн хаяг
 1АрхангайХаш эмийн сан  /Омбол+ Ази+ Монос/Эрдэнэбулган сум 3 -р баг
 2МЭИКЭрдэнэбулган сум 1 -р баг
 3Баян-ӨлгийМөнхийн тун /Омбол/Өлгий хот 4-р баг
 4МЭИКӨлгий сум Цагаан эрэг
 5Ахмад Энх /Ази/Өлгий сум 5-р баг Ахмадыг ордон
 6Монос ЭСӨлгий сум 5-р баг
 7БаянхонгорНаянбулаг /Омбол/Нэгдсэн эмнэлгийн хашаан дотор
 8МЭИКНомгон 1-р баг
 9Энхтун /Ази/Баянхонгор сум
 10МСТНЖ /Монос эмийн сан/Томгон 1-р баг 32-р байр
 11БулганСОБЦ /Омбол+ Ази/Булган сум 5-р баг
 12МЭИКБулган сум 4-р баг
 13Таван-Од /Монос/Булган сум 5-р баг
 14Говь-АлтайАжийн гэрэл /Омбол/Есөнбулаг сум НЭ хашаа
 15МЭИКЕсөнбулаг сум 33 Б  байр
 16Амин дэм/Ази/Есөнбулаг сум
 17Монос ЭСЕсөнбулаг сум Харзат баг
 18ДорноговьБрайвү сүм /Омбол/Сайншанд сум 4-р баг Ган зам 21
 19МЭИКСайншанд сум 2-р баг
 20Гүүн хөх /Ази/Сайншанд сум 2-р баг
 21Монос ЭССайншанд сум 1-р баг
 22ДорнодТөгсфармакон /Омбол/Хэрлэн сум 6-р баг 24-2
 23МЭИК7-р баг гаалийн баруун талд
 24Ачит тан /Ази/Хэрлэн сум 6-р баг 20-36
 25Мянган сарнай / Монос/Хэрлэн сум 7-р баг
 26ДундговьЭдмонс/Омбол +Монос /Сайнцагаан сум 7-р баг 25-р байр
 27МЭИКСайнцагаан сум 7-р хороо
 28МНЧ /Ази/Сайнцагаан сум 7-р баг
 29ЗавханГэрэлт шүтээн /Омбол+ Ази /Улиастай Нэгдсэн эмнэлгийн хажууд
 30МЭИКУлиастай Жинст баг
 31Монос Завхан / Монос /Улиастай хот Баатарцээл 1-2
 32ӨвөрхангайЭмгоо /Омбол/Арвайхээр сум 5-р баг  
 33МЭИКАрвайхээр сум 5-р баг төв байр
 34Намуу Энх /Ази/Арвайхээр сум 5-р баг
 35Монос ЭСАрвайхээр сум 5-р баг
 36ӨмнөговьГовь / Омбол/Даланзадгад 3-р баг худалдааны төв
 37МЭИКДаланзадгад 3-р баг
38Жаргал /Ази/ 
39Монос ЭС Даланзадгад сум
40СүхбаатарЭнэрэл баясгалан /Омбол/Баруун урт сум Нэгдсэн эмнэлгийн хажууд
41МЭИКБаруун урт сум 7-р баг
42ДЦТЭ /Ази/Баруун урт сум
43Монос ЭС Баруун урт сум 7-р баг
44СэлэнгэЦарбрум / Омбол/Сүхбаатар сум 6-р баг
45МЭИКСүхбаатар  сум 3-р баг
46Хуст хан /Ази/Сүхбаатар  сум 2-р баг
47Азийн нахиа /Монос/Сүхбаатар  сум 4-р баг
48ТөвРТА /Омбол + Монос /Зуунмод сум
49Болдтрейд ХХК / Ази/ 
50МЭИКЗуунмод сум 1-р баг
51УвсОргил /Омбол/Улаангом сум - 1-р баг НЭ
52МЭИКУлаангом сум 3-р баг
53Өгөөмөр амин дэм /Ази/ Улаангом сум
54Монос ЭСУлаангом сум 3-р баг
55ХовдХишиг бүрэн / Омбол + Монос/Жаргалант сум 62-1
56МЭИКЖаргалант Магсаржавын гудамж
57Ачит алтан хундага /Ази/ Жаргалант сум
58ХөвсгөлМарал од /Омбол/Мөрөн сум 8-р баг 16-2
59МЭИКМөрөн сум 8-р баг
60Марал /Ази/Мөрөн сум 8-р баг 16-2
61Монос ГХБМөрөн сум 8-р баг 16-2
62ХэнтийЭмийн увидас/ Омбол /Хэрлэн сум 4-р баг а24-1-3 байр
63МЭИКХэрлэн сум 1-р баг
64Оол энх фарм/ Ази/ 
65Монос ЭСХэрлэн сум 3-р баг С-29р байр
66Дархан-УулӨлзий амгалан/Омбол/Дархан уул аймаг Нэгдсэн эмнэлгийн хашаа
67МЭИКДархан уул аймаг
68Гишүүт /Ази/Дархан уул аймаг
69Монос УБДархан уул аймаг
70ОрхонБамбай /Омбол/Баян-Өндөр сум Урт булаг 5 -1
71МЭИКБаян-Өндөр сум 8-р баг
72Энэрэх заяа /Ази/Баян-Өндөр сум 2-р баг
73 ГБ чимэг Алтанзул /Монос/Баян-Өндөр сум Хүрэн булаг баг
74ГовьсүмбэрИх догшин / Омбол  + Ази /Сүмбэр сум 3 баг 15
75МЭИКСүмбэр сум 2-р баг
76Оргил дэнж /Монос/Шивээнговь 1-р баг
77Сүхбаатар дүүрэг          Маго фарм /Омбол/1-р хороо Далай цамхаг 1 давхар
78Энх үйлс 2 / Омбол/7 хороо Нуурын 7-65
79МЭИК Эмийн сан 1Нарны зам 39
80Ази фарм Фарммаркет4 хороо 50 мянгат 22 байр
81Ази фарм 88 хороо Оюутны гудамж 10/1 байр
82Монос-Метромалл6-р хороо 1 Метромалл худалдааны төвийн байр
83Монос 118-р хороо 11-р хороолол 1-184 тоот
84Баянгол  дүүрэгОранж /Омбол/3-р хороо Нарны хороолол7-124
85Магофарм / Омбол/19 хороо 4 хороолол 51 байр
86МЭИК Эмийн сан 3Капитал таун 1-р давхарт
87МЭИК Фарммаркет-510-р хороолол шинэ дэлхий хотхон
88Ази фарм БГД -44 хороо 2 хороолол
89Ази фарм БГД -1212 хороо бичил хороолол
90Монос-25 2-р хороо Чингүнжавын гудамж 9
91Монос-Магда18-р хороо 4-р хороолол Магда худалдааны төвийн байр
92Баянзүрх дүүрэг            Календула/ Омбол/18 хороо Дархан детект эмнэлэг
93Еврофарм Эрдэнэтолгой /Омбол/8 хороо Шархад 40 -248 байр
94МЭИК Фарммаркет-2Офицерууд ордон, Wellmart худалдааны төвийн 1-р давхар
95МЭИК Фарммаркет-3Цайз,16-р хороолол, Wellmart худалдааны төвийн 1-р давхар
96Ази фарм БЗД16 хороо 16 хороолол 45 байр
97Саргун асархуй /Ази фарм/1-р хороо Токуо гудамж 26 байр 1 давхар
98Монос- Энканто26-р хороо Оргил  худалдааны төв
99Монос-1318-р хороо 13-р хороолол Намьанжүгийн гудамж
100Чингэлтэй дүүрэг          Нони /Омбол/3 хороо Капитал центр
101Төхөм фарм /Омбол/1 хороо 35 -р байр
102МЭИК Фарммаркет-1Бишрэлт Худалдааны төв        1-р давхар
103МЭИК Эмийн сан 2Улсын их дэлгүүр 1-р давхар
104Ази фарм ЧД3 хороо 50 мянгат
105Монос-Төв4-р хороо 50 мянгат 15-р байр 2 тоот
106Монос-372-р хороо 2-р 40 мянгат 25-р байр
107Хан-Уул  дүүрэг      Цэгэма /Омбол/19 хороолол Үйлчилгээний төв
108Энх үйлс 1/ Омбол/16 хороо Буянт ухаа 1
109МЭИК Эмийн сан-4Нисэхийн 58-р байрны 1-р давхар
110Ази фарм Нисэх16 хороо морингийн зам 57 байр
111Монос -Оргил1-р хороо Оргил шилтгээний байр
112Сонгинохайрхан дүүрэгЕврофарм Цамбагарав /Омбол/14 хороо 13 байр
113Еврофарм Хархорин / Омбол/15 хороо 19 байр
114МЭИК Фарммаркет-4Хархорин захын хойно, Пирамид үйлчилгээний төв
115МЭИК Фарммаркет-65 шар, Капитал банкны 1-р давхар
116Медивико 2 /Ази/17 хороо 1 хороолол 32 байр
117Монос-Хархорин17-р хороо 1-р хороолол Москвагийн гудамж 13а байр
118Монос-5 шар18-р хороо Таван шар 153/07-р байрны 1 давхарт
119Налайх дүүрэг  Түвшин тун /Омбол+Монос/Нэгдсэн эмнэлгийн хашаанд
120Согоон бор /МЭИК/2-р хороо 20р байр 175 тоот
121Эмийн бамбай /Ази/ 2р хороо 21байр 3 тоот
122Багануур дүүрэгУхаа булаг                                             /Омбол +МЭИК +Монос/1-р хороо 13-р байр 2 тоот
123Тайн ам /Ази/1-р хороо 12-р байр 2 тоот
124Багахангай дүүрэгХэнз хонгор /Ази/2р хороо Өртөөний 33 тоот



Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.