Шар


"Банш" Батаагийн бизнес амжилттай явна

3 сар, 2 долоо хоног TIMES.MN

"Х - ТҮЦ" продакшнаас жүжигчин болох гараагаа эхэлж байсан Д.Баттөмөрийг "Банш Батаа" нэрээр нь хүмүүс илүүтэй танина. Тэрбээр "Х ТҮЦ" продакшинд ажиллаж байхдаа цагаан сарын хошин хөтөлбөрөөр жүжигчин Г.Нарансолонготой эхнэр нөхөр болж, гэртээ банш хийж зардаг залуугийн дүрд тоглосноос хойш "Банш" хэмээх хочийг авсан. 

Тэгвэл жүжигчин маань хочоо бодит бизнес болгон өнгөрсөн оны зургадугаар сараас найзтайгаа хамтран бууз, баншны бизнес эрхэлдэг болжээ. 

Энэ талаар жүжигчин Д.Баттөмөр 11 суваг телевизийн “Тарагтай боов” нэвтрүүлгийн үеэр хэлэхдээ “Манай найз хамтран банш буузны үйлдвэр ажиллуулах санал тавьсан. Одоо энэ бизнес маань амжилттай үргэлжилж байгаа. Энэхүү үйлдвэртээ хүнсний аюулгүй байдал болон эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан” гэж ярьжээ.



Холбоотой мэдээлэл


Эмоци бүл нэмэх нээ
Эмоци бүл нэмэх нээ
4 цаг, 37 минут

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.