2017-01-20
Нийгэм 1 долоо хоног, 3 өдөр


Улаанбаатар руу шилжих хөдөлгөөнийг 2018.1.1-н хүртэл хязгаарлалаа

2017-1-Р Сар-10 TIMES.MN

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гаргасан захирамжийнхаа талаар мэдээлэл хийлээ.


 

С.Батболд "2018 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Үүнийг ҮАБЗ дээр дэмжсэн. Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Улаанбаатарт ирээд яндан нэмж болохгүй.


Мөн захирамжид дурдаагүй боловч шийдэх ёстой нэг асуудал нь машины утааны асуудал. Үүнийг үе шаттайгаар шийднэ. УБ хотын нийтийн тээврийн хэрэгслүүдийг хувийн ч бай, улсынх ч бай хайбрид /hybrid/ буюу хосломол хөдөлгүүр болон гаазаар ажилладаг тээврийн хэрэгсэл болгох шаардлагатай байгаа. Энгийн стандартын зуухыг зах, худалдааны төвүүдээр борлуулахгүй. Захирамжийн биелэлтэд мэргэжлийн хяналтын байцаагч нар хяналт тавина.




Мөн одоо ашиглаж байгаа зуухуудыг үе шаттайгаар халах ажил хийгдэх болно. Бид бүгдэд тулгарсан аюул учраас бүгдээрээ хамтарч ажиллая. Бидний зүгээс иргэдийн эрхэнд халдсан шийдвэр гаргахыг хүсэхгүй байгаа хэдий ч бидний эрүүл аюулгүй амьдрах эрхэнд халдсан, үндэсний аюулгүй байдалд халдсан хэмжээнд байгаа учраас ийм шийдвэр гаргахаас өөр аргагүй байна. 


Мөрийн хөтөлбөр дээр агаарын бохирдлыг 20 хувь бууруулна гэсэн зорилт тавьж ажиллаж байна. Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой хүмүүст түүхий нүүрс түгээж байхын оронд сайжруулсан түлш өгнө. Нүүрс түлэхээ больвол агаарын бохирдол буурна.


Орон нутгаас ирсэн иргэдийг орон нутагтаа буцан очих хүсэлтэй байгаа эсэхийг асуун, хэрэв нутагтаа очин ажиллаж, амьдарна гэвэл тэндээ очиж, ажиллаж, амьдрах боломжоор хангах тал дээр Аймаг, нийслэлийн ИТХ-тай хамтран ажиллана. Иргэд энэ агаарын бохирдол ихтэй байгаа, аюултай бүсээс гарах хэрэгтэй. Иргэдийг эрүүл аюулгүй орчин амьдраасай гэсэндээ энэ хязгаарлалтыг тавьж байгаа.


Бүрэн эрхийнхээ хугацаанд хүүхдийн хоёр эмнэлэг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Бидний судалгаагаар томуугийн тархалт буурч байгаа. 13 хувиас 10 хувьд хүрсэн. Өдрийн дуудлага 2,500 байснаас 1,500 болж буурсан. Өмнө нь бид нийт 200 ангид агаар шүүгч суурилуулсан. Энэ ондоо багтаагаад нийслэлийн бүх сургуулийн анги танхимд агаар шүүгч байрлуулна" гэв.




Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


zochin    1 долоо хоног, 2 өдөр []


Unen shuu . Olon say hun amtai Europiin uls tom hotuuddaa zaaval hyzgaarlalt hiideg. Manaih shig iim uls baihgui . Huduunuus irsen humuus butsaad yavbal hot maani uur bolno .


элб    1 долоо хоног, 3 өдөр [111.220.94.70]


УБ-чуудыг өвч хуучтай болгон, олон өтгөс нялхасын амийг 20 жилийн турш авч буй гэр хорооллынхон нэг юм бодох цаг болсон. МУ-ын хүн амын тал хувийн амь нас 20 жилийн дараа дэнсэн дээр тавигдаж ирсэн байхад дүлий дүмбэ оргин суух цаг биш. Зоримог алхам хийх цаг болсон.Тодорхой хийсэн ажилгүй хулгай зэлгийгээр УБ-т аж төрж буй олон мянган өрх айл байна. Эд нар наанаа гэмгүй хүний царай гаргаад цаагуураа олон хүний амь нас эрүүл мэндийг хохироож ирснээ хүлээн зөвшөөрөх ёстой. Унаа машиныхаа утааны татврыг төлдөг атлаа бүр гамшиг тарьж буй нүүрсний утааны татвраа өндрөөр төлөх ёстой. Татвараар орсон мөнгөөр нь хүүхд өтгөсийн эмнэлэг байгуулах, эмчилгээнд нь зориулах хэрэгтэй. Үүнийг эсэргүүцэж буй хүмүүст хатуу шийтгэл оноох ёстой. Хүний амь насыг санаатай хөнөөсөн, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсан гэмтнийг яаж шийтгэдэг билээ. 20 гаруй жил ийм ял үйлдэж буй гэр хорооллын этгээдүүдэд ийм зүйл анги ч багадана. Өндөр татвар төлөхгүй айлуудад УБ-аас үтэр даруй гаргаж шилжүүлэх санал асуулга Уб-чуудын дунд явуулбал иргэд 100 хувь дэмжинэ. Утааны жагсаал санаачлагчид эхлээд ийм ажил хийх хэрээгтэй.. 1.4 сая хүний эрүүл мэндийн төлөө үүнээс ч хатуу чанга арга хэмжээ авах нь хожмын өдөр монгол үндэстэн сөнөж сөхөхөөс сэрэмжилсэн агуу ажил болно. Үндсэн хуулиар монгол хүн эрүүл орчинд амьдрах эрхтэй.


ЦАГААН САР    1 долоо хоног, 3 өдөр []


ЗӨВ ШҮҮ