Анхны ган бөмбөлгөө гарган зах зээлд нийлүүлэхээр боллоо

6 сар, 1 долоо хоног TIMES.MN

 “Дарханы төмөрлөгийн үйлдвэр" компани анхны ган бөмбөлгөө гарган авч зах зээлд нийлүүлэх боломжтой боллоо. Энэ бүтээгдэхүүний гол хэрэглэгч Оюутолгой төсөл, Эрдэнэт зэрэг үйлдвэрүүд. Эдгээр үйлдвэрүүд ган бөмбөлгийг дотоодын компаниас худалдан авбал чамгүй их долларын урсгалыг Монголдоо шингээх боломж бүрдэх юм. БНХАУ, ОХУ-аас импортлон оруулж ирдэг үнээс даруй 5-10 дахин бага үнээр эх орондоо үйлдвэрлэдэг болов. "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийг концессын гэрээгээр хувийн хэвшил эзэмшин, удирддаг болсоны том үр дүн бол энэ юм. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр хэмээх “саалийн үнээ”-г үе үеийн удирдлагууд болон улстөрчид нь мөнгө олох хэрэгсэл болгодог гэж хэвлэлээр их бичигддэг. Эрдэнэт үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлэх, 4-5 жилийн хэрэглээг нь нэгэн зэрэг шахахын төлөө эрх мэдэлтнүүд уралдаж шахааны бизнес цэцэглэсэн гэх нь ч бий.




Өмнө нь ган бөмбөлөг хууль бусаар нийлүүлснээс “Эрдэнэт” үйлдвэр дөрвөн сая ам.долларын алдагдал хүлээсэн гэж зарим экс удирдлагуудыг буруутгаж байсан удаатай. Тус үйлдвэрийн нэг дарга нь хүүгийнхээ компаниар дамжуулан Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 715 ам.доллараар ган бөмбөлөг худалдан авч, “Эрдэнэт”-д 1060-аар зардаг байсныг хууль хяналтын байгууллага шалгаж байсан билээ. Энэмэтчилэн шахаа хийж дундаас асар их мөнгө халаасалдаг бүлэглэл ч бий гэхэд хилсдэхгүй биз ээ. Тэгвэл одоо Эрдэнэтийн 49 хувь хувийн хэвшлийн мэдэлд очсон учраас улстөрчид, дарга өндөр үнээр бараа нийлүүлж, дундаас мөнгө унагадаг аргаа ашиглахад хэцүүхэн л болох биз ээ. Тэгээд ч Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг концессын гэрээгээр авч ажилуулж байгаа бизнесмэнүүд өөрсдөө Эрдэнэтэд хувь эзэмшдэг болсон болохоор дундуур нь зуучлагч нэвтрүүлэхгүй байх магадлал өндөртэй юм.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    4 сар, 2 долоо хоног [103.229.120.72]


al uildveriin parktai tom hotiig orhnii hondiid baiguulval gadnii tagnuuluud medej chadahgui


Зочин    4 сар, 2 долоо хоног [103.229.120.72]


al uildveriin parktai tom hotiig orhnii hondiid baiguulval gadnii tagnuuluud medej chadahgui


Sukhee    6 сар, 1 долоо хоног [66.181.184.95]


Жижигхэн НАР шиг л харагдаж байна амжилт


Sukhee    6 сар, 1 долоо хоног [66.181.184.95]


Жижигхэн НАР шиг л харагдаж байна амжилт