Спорт


Рональду дахин шилдгээр шалгарчээ

3 сар, 2 долоо хоног TIMES.MN

Олон Улсын хөлбөмбөгийн холбоонос зохион байгуулдаг шилдгүүдийг шалгаруулах ёслолоос Португалын шигшээ болон Испанийн Реал Мадрид багийн тоглогч, хөлбөмбөгийн гайхамшиг Криштиан Рональду "Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин" шагнал хүртлээ. Тэрээр тус шагналд нэр дэвшиж 34.54 хувийн саналаар ялалт байгуулсан бөгөөд түүний араас Аргентиний тоглогч Лионел Месси болон “Атлетико Мадрид” клубын Антуан Грицманн нар бичигдсэн байна.

Өнгөрсөн 2016 онд “Реал”-ын хамт аваргуудын лигийн цом өргөж, шигшээ багаа удирдан Европын аваргаар тодорсон тэрбээр мөн арванхоёрдугаар сард Ballon d’Or хүртсэн билээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.