Спорт


Ц.Цэвэрбал: Манай холбоог зарим хүн хүч түрэмгийлэн авах гэж байна

6 сар, 2 долоо хоног TIMES.MN

Шинэ удирдлага, бүтэц бүрэлдэхүүнтэй болсон Монголын сагсан бөмбөгийн холбоо сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Ингэхдээ тэдэнтэй МҮСБХ хамтарч энэ хуралд оролцсон юм. Зөвхөн холбооны удирдлагууд бус өнгөрсөн онд олон улс, тив, дэлхийн тэмцээнд амжилт үзүүлсэн өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн багийнхан медаль, цомтойгоо хуралд ирсэн байлаа. Тэд энэ удаа хоёр холбоо хамтран ажиллахаар болсон.

Гэхдээ шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй болсон Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдах эрх, тамга тэмдгийг хууль бусаар булаан авах оролдлого гарч байгаад тухай МСБХ-ны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал мэдээлэв. Тэрбээр “Манай холбоо өнгөрсөн оны хоёрдугаар сард улсын бүртгэлд албан ёсоор бүртгэгдсэн. Сагсан бөмбөгийн хөгжүүлэхийг зорьсон бүх хүн нэгдээд ажиллаж байгаа. Энэ маань ч тодорхой үр дүнгээ өгөөд байна. Гэтэл сүүлийн үед зарим хүн бидний ажлыг унагаж, хүч түрэмгийлэн өөрөө холбооны эрхийг гартаа авахаар оролдож байгаад харамсч байна. Манай холбоо хамтарч ажиллая гэсэн хүн бүхэнд нээлттэй байгаа. Бид өнгөрсөн онд бүх гишүүдийн хурлаа хийж, Ерөнхийлөгчид өрсөлд гэж санал тавьсан. Гэвч огт хариу өгөөгүй шүү дээ.

Гэтэл яг ажил хийх гэхээр санаатайгаар бидний ажилд саад болж байна” гэв. Тэгвэл хуралд оролцсон дасгалжуулагч Б.Алтан-Очир “Төрөөс сагсан бөмбөгчдийг олон улсын тэмцээнд оролцоход ганц ч төгрөг өгдөггүй. Тамирчдад бэлтгэл хийх заал хүртэл олдоход хэцүү байдаг. Тэмцээн уралдаанаа хийж чадахгүй нөхцөлд хүрээд байна. Багийн спортыг дэмжинэ гэж хүмүүс ярьдаг ч дэмжлэг бага байгаад харамсдаг. Бид өнөөг хүртэл өөрсдийн хүчээр явж ирлээ гэсэн юм. МҮСБХ-оос холбооны ажилд саад учруулах асуудлаа зогсоож, хамтран ажиллахыг Өнгөрсөн онд Монголын сагсчид олон улсын есөн тэмцээнд оролцож, найман медальтай ирсэн билээ. Тэр дундаа 3х3 төрлийн сагсан бөмбөгийн оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг мөнгөн медальтай ирж, түүхэн амжилтыг үзүүлсэн. 2017 онд сагсан бөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд болох юм. Энэхүү урьдчилсан шатанд оролцуулж өгөхийг нийт сагсан бөмбөгчдийнхөө өмнөөс хүслээ. Түүнчлэн МҮОХ болон БТСГ-ын удирдлагуудад хандан “Бидний ажилд дэмжлэг үзүүлээч” гэв. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Цэвэрбал    6 сар, 2 долоо хоног []


Должин гуай та зүгээр байгаарай. Чамайг тоож, гөлөг шиг явах алба уу.


Должин    6 сар, 2 долоо хоног [182.160.1.14]


Цэвэрбал маш хүүхэмсэг бохир заваан хуйвалдааны ажилд гаршсан нөхөр.