Б.Одончимэг УАШТ-д найм дахь удаагаа түрүүллээ

6 сар, 2 долоо хоног TIMES.MN

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ “Буянт-Ухаа” спортын ордонд хоёр дахь өдөр үргэлжилж амжилттай өндөрлөлөө. Тус тэмцээнд 23 байгууллагын 280 гаруй тамирчин оролцсон юм. Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэй 61, 70, 86, 125 кг, эмэгтэй 53, 58, 63, 75 кг-ын жингийн барилдаан боллоо.

 

Барилдаанд олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг 8 дахь, Гавьяат тамирчин Г.Мандахнаран, олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг нар 5 дахь удаа, Гавьяат тамирчин Э.Ням-Очир, С.Цэрэнчимэд нар 3 дахь удаа, олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн хошой удаа, олон улсын хэмжээний мастер Н.Золбоо, П.Орхон нар анх удаа улсын аварга болжээ. Өмнө нь УАШТ-нээс мөнгө, хошой хүрэл, 7 алтан медаль хүртээд байсан олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг алтан медалийнхаа тоог 8 болгож УАШТ-нээс 11 дэх медалиа хүртжээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


зочин    6 сар, 2 долоо хоног []


нэг хүн олон удаа түрүүлж байна гэдэг чинь тухайн жинд хөгжил залгамж халаа гарахгүй байгаагийн шинж , тэгэхээр энэ асуудалд дүгнэлт хийж дасгал сургуулиа хий залгамж халаа бэлтэх зайлшгүй шаардлага гарч байна.