TIMES Ярилцлага


П.Анужин: Шингэн зүйлийг зөв уухаас гоо сайхан эхэлдэг

2 долоо хоног TIMES.MN

IMAX кино театраас сар бүр зохион байгуулдаг лекцийн энэ удаагийн хүндэт зочноор судлаач, хөтлөгч П.Анужин оролцож, “Шинэ эриний шинэ хандлага” сэдвээр илтгэл тавьлаа. Хамгийн сүүлийн үеийн шилдэг технологи бүхий тус кино театрын танхим, тайз заслын шинэлэг шийдэл зэрэг нь дэлхий стандартад нийцсэн, үзэгчдийн тав тухтай байдлыг бүрэн хангасан байсныг энд дурьдах нь зүйтэй. “Шинэ эриний шинэ хандлага” сэдэвт лекцийг сонсохоор АШУИС, ШУТИС, Нэгдүгээр сургуулийн төгсөх ангийн сурагчид, интернэтээс мэдээлэл авч, зорин ирсэн иргэд, бага насны хүүхдүүд гээд нийт 200 гаруй хүн хуран цугласан байлаа.


- Таны амьдралд асуудал ихтэй, гарах гарцгүй ч юм шиг санагдаж байвад хандалгаа нэг шинжээд үзээрэй-


Судлаач хөтлөгч П.Анужин мөн “Амьдралыг хайрлах гэж юуг хэлдэг вэ” гэсэн сэдвээр яриагаа эхэлсэн юм.



 Хайрын тухайд би ямар өнцгөөс, хэрхэн хандах ёстой, энэ биеийг бид яаж хайрлах ёстой юм бэ. Биеэ хайрлах гэдэг ухагдахуунд юу багтдаг вэ? Таны ойлгож буй зүйл, миний ойлгож буй зүйл хоёрын өнцөг нэгдэж байгаа юм уу гэдгийг илүү нухацтай бодож ойлгомоор санагддаг. Миний хувьд амьдралыг бодож, ойлгох хувь маш эрт тохиосонд баяртай байдаг. Би оюутан болдог эхний жилээ маш хүнд өвдөж байлаа. Тухайн үеийн хувь зохиол, нөхцлөөр эмнэлгээс гарах үедээ амьдрах боломжгүй, хоёр сарын настай гэсэн мэдээ сонсож, оюутан ахуй цагаа эхлүүлж байлаа. Эмнэлэгийн өрөөний цонх их сургуулиудын уулзвар руу хардаг байв. Тэр л өрөөнийхөө цонхоор хараад зогсож байсан есдүгээр сарын 1-ний өдрийг би хэзээ ч мартдаггүй. Өөрийнхөө хөлийг ч даахгүй мөртлөө цонхоор харж зогсоо миний нүдэнд эмнэлгийн цонхны доогуур алхаж өнгөрсөн охин туссан. Тэр охин орон нутгаас дөнгөж орж ирсэн болов уу гэмээр хацар нь улаа бутарсан, нилээд махлагдуу охин “сэв сэв” хийтэл алхаад өнгөрсөн. Тэгээд өөрийгөө өмнө нь ямар жижиг зүйлд ач холбогдол өгч, шүүдэг байгаа вэ гэсэн бодол гэнэт орж ирсэн. Өнөөдөр эмнэлгийн энэ өрөөнд хөлөө даахгүй зогсож байгаа би, хүнээс эрс хамааралтай болсон би, нүдэнд нь гуниг хурсан би, тэр доор нүд нь гялалзаж, хацар нь улаа бутарсан охин бид хоёрын хэн нь илүү үнэ цэнэтэй, хэн нь илүү аз жаргалтай байна вэ? гэж өөрөөсөө асуусан. 17 насандаа олж авсан энэ ухаарлаас хойш амьдралыг үнэлэх үнэлэмж, амьдралд хандах хандлага маань үндсээрээ өөр болсон. Тэр эрүүл монгол охин надад хүний үнэ цэнийг бодох ухаарал өгсөн юм.


Хүмүүс өөрсдийн амьдралын үнэ цэнийг өөр өөрөөр тодорхойлдог байх. Миний хувьд хүний амьдрахуйн, оршихуйн үнэ цэнэ гэдгийг өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн үндсэн дээр тайлагдах утга учир гэж хэлнэ. Хэрвээ өнөөдөр таны амьдралд шийдэж чадахгүй байгаа зовлон байгаа бол гарах гарцгүй ч юм шиг бодогдоод байгаа бол хандлагаа нэг шинжээд үзээрэй гэж хэлэх гэсэн юм.


Бид аливаа зүйлд хандах хандлагаа 21 дүгээр зуунд өөрчлөхгүй л бол тэр хүсээд байгаа их аз жаргал, хүсэл мөрөөдөл биднээс алсраад байдаг юм байна аа.


-30 минут тутамд ус уух нь эрүүл мэндэд том өөрчлөлт үзүүлнэ-


Танаас үл шалтгаалах энэ Улаанбаатарын утаанаас өмнө бид өөрсдийгөө илүү хордуулаад байгаа нэг зүйлийг хамтдаа энэ цаг мөчөөс бодоцгооё гэж уриалмаар байна. Энэ бол та бид өдөр тутамд өөрсдийнхөө ам руу өөрийн гараар халбагадан хийж байгаа хоол хүнс юм. Хоол хүнсний асуудлаас болж хүний эрүүл мэнд 70-80 хувь доройтдог. Өнөөдөр Монголын энэ нийгэмд эрүүл хоол хүнс, эрүүл мэндийн үндсэн суурийн талаар боловсрол төдийлөн сайн биш байна гэж харж байна. Ус балгахаас эрүүл мэнд эхэлнэ. “Арьсаа гоо сайхан байлгамаар байна”, “Хүүхдээ эрүүл байлгамаар байна” гэж бодож л байгаа бол уснаас эхэл. Усыг буюу шингэн зүйлийг зөв уухаас гоо сайхан эхэлдэг.


Ган гачиг их болвол газрын хөрс хатдаг, бороо орохгүй байж байгаад маш ихээр бороо орвол газрын хөрс хүлээж авч чадахгүй эвдэрдэг. Та бүхэн өөрийн биеийн эсийг яг үүнтэй зүйрлээд л бодчих. Хүний биеийг бүрдүүлдэг эсүүд гадна болон дотор гэсэн хоёр усаас бүрдэнэ. Эсийн доторхи ус хэдийчинээ их байна, төдий чинээ залуу сайхан, өнгөлөг, толигор харагддаг. Тиймээс нас явж байгаа тул би үрчийнэ гэдэг ойлголт ч асуудалтай. Эсээ усны дутагдалд бүү оруулаарай. Хүүхдүүдэд 30 минут тутамд нэг балга ус уулгаад сургавал эрүүл мэндэд нь маш том өөрчлөлт гарна. Та өнөөдрөөс эхлэн долоо хоног усаа тогтмол уугаад үзээрэй, таны арьсанд мэдэгдэхүйц өөрчлөлт гарна.




- Мацаг барих амархан ч тайлах нь чухал-


- Мацгийг хуурай болон сонгодог гэж хоёр ялгана. Хуурай гэдэг нь ус ч уухгүй, юм ч идэхгүй байхыг хэлнэ. Нөгөөх нь зөвхөн ус уухыг л хэлдэг. Миний хувьд хамгийн их урт мацаг барьсан нь 30 хоногийн устай мацаг байсан. Гэхдээ гэнэт л 30 хоног мацаг барьчих юм биш шүү дээ. 24 цагийн мацгийг үдийн хоолноос үдийн хоол руу барих нь зохилтой байдаг. Өглөөний болон өдрийн хоолоо идсэн байна. Өнөөдрийн өдрийн хоол 14 цагт дууслаа гэж бодоход үүнээс хойш ус ууж эхэлнэ. Ингэхдээ өмнө хэлсэнчлэн 30 минут тутамд бүлээн усыг уугаад л байна. Ингээд маргааш өдрийн 14 цагаас хоол идэж эхэлнэ. Гэхдээ мацаг барих нь сүүлдээ амархан болж, бие хорноос чөлөөлөгдөж байгаа тул улам л хөнгөрнө. Мацаг барих амархан боловч мацгийг тайлах нь өөрөө их чухал. Мацгийг тайлах өдрөө өлссөн хүн баахан буруу хүнс идвэл мацаг барьснаасаа эсэн юм болдог. Мацаг тайлахуйн тухай ухааныг энд яривал миний хугацаа хүрэхгүй


нь ээ. Иймд тайлахуйг би орхилоо. Ингээд 7 хоногт 24 цаг барьж байсан мацгаа нилээд удаан барьсны эцэст 42 цаг болгож ахиулсан. Үүнийгээ их олон удаа барьж дадсаны дараа 72 цаг буюу гурван өдөр барих болсон. Энэ мэтээр гурван өдрийн мацгаа 5, тавыг 7, долоог 10, арвыг 15, 15-30 болгон ахиулж мацаг барьж байсан. Хаягдал үлдэгдэл бүх зүйл цэвэрлэгддэг учраас хүнд бас хүнд тусдаг. Энэ үед ямар арга хэмжээ авах вэ, яах вэ гэдгийг зөвлөх хүн танд байх ёстой, эсвэл ном байх ёстой. Ингэж байж мацгийг зөв барина. Энэ олон жилийн хугацаанд 30 хоногийн устай мацаг барьсныхаа үр дүнд би цоо эрүүл монгол хүн болж чадсан гэдгээ та бүхэнд хэлэх гэсэн юм.


Өдөр тутамд ам руугаа халбагадаж хийж буй хоол тань эм болох уу, хор болох уу гэдэг нь таны гарт байдаг юм шүү. Хоолоо хэрхэн эм болгон найруулж идэх вэ гэдэг ухаанд бид суралцаж чадвал эрүүл мэндийн асуудал өөрөө гарт ороод ирнэ.




Ингээд өөрийн ойлгож, туулсан бүхнээ ярихаас илүүтэйгээр та бүхний мэдэхийг хүсч буй асуултын дагуу яриагаа үргэлжлүүлье хэмээн үзэгчдийн асуултанд хариулсан юм.


-17 настай нэгдүгээр сургуурийн 12в ангийн сурагч Оюунтуул “мацагтай холбоотой номыг хаанаас олж авах вэ?


-Би мацагтай холбоотой ихэнхи номыг дорнын хэл дээр уншиж байсан. Монгол хэл дээр хоёр ном байдаг. Мацагаар бүрэн эрүүл болсон Брэг гэж хүний бичсэн “Өлсөхүйн гайхамшиг” гэж ном байгаа. Оросын эрдэмтэн Малахов бичсэн “Өлсөхүйн гайхамшиг” гээд хэдэн арван жилийн өмнө бичсэн ном ч байгаа. Энэ миний бичсэн Макробиотик XXI зуун” ном ч бий. Гэхдээ миний ном гарсан даруйдаа дууссан. Номоо дахин хэвлүүлж байгаа” гээд асуулт асуусан охинд үлдс.н ганц номоо бэлэглэсэн юм.


Сэтгүүлч Мөнхжаргал: Ямар хооллолтыг зөв хоололт гэх вэ?


Хүний сэтгэлгээнээс хамаг зүйл шалтгаална. Тосыг хоолноос хасч болохгүй. Ханаагүй тос болох сүүл, өвчүүний өөх, шар тос идэх хэрэгтэй. Бор гурил, арвай, замбай гурил, шар, хөц, гурвалжин будаа хүний эрүүл мэндийг маш сайн тэтгэдэг. Толгой шийр цувдай бол шимт хүнс. Эцэст нь тархи гэдэг зүйл юунд ч хууртдагүй атлаа ам гурвалжин хэлбэртэй болоод дээшээ болох үед тархи хууртагдаж, аз жаргалын гармон ихээр ялгаруулдаг. Ямар ч хүнд хэцүү байсан ядаж уруулаа гурвалжин болгоод нулимс унагаж байгаарай” хэмээн яриагаа өндөрлүүллээ.


“IMAX-Лекц”-ийн хүндэт зочноор оролцон, Шинэ эриний шинэ хандлага, эрүүл мэнд сэдвийн хүрээнд үнэтэй зөвлөгөө өгч, өөрийн туулсан мэдсэн бүхнээ харамгүй хуваалцаж, халуун дотно яриа өрнүүлсэн П.Анужинд “Нью тур сафарис” ХХК-ийн Маркетингийн албаны дарга Х.Оюунсүрэн талархал илэрхийлж, дурсгалын зүйл гардуулсан юм.






Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Нандиа    5 өдөр, 14 цаг []


Энэ орчин үеийн хүмүүс ямар арчаагүй сэтгэхгүйтэй болчихсон юм бэ.Өөрсдийн өмхий амнаас гарч байгаа хийгээ зөв гэж боддийн байхдаа.Анужин үнэхээр мундаг дайчин бүсгүй, мэдлэг боловсролоороо дээд түвшинд хүрсэн хүн шүү.Таньд амжилт хүсье.


uka    1 долоо хоног, 5 өдөр [124.158.74.171]


ene sorog handlagatai humuus handlagaa oorchloosei bilee. goyo ym sonsoj huleej avch chadahgui, yu ch medehguin bj hun muulahdaa sain. ineehed tarhi az jargaliin gormon yalguuruulj ehledeg ni erdemtediin notlotson notolgoo huuy. Anujin ch heled bgamn bish


SARAA    1 долоо хоног, 6 өдөр []


MONGOLCHUUD MAANI UHAMSAR N SERGEG BGAA CHEE BUH HUMUUS UNE TSENDEE TA UURUU UNE TSENTEI SHUU DEE HUNII GOE SAIHAN UGEND BUU HUURTAG TA UURIINHEE TUUKHII BICH


zulaa    1 долоо хоног, 6 өдөр []


tiim l yum bol ard tumendee todorhoi medeelel uguh heregtei hudlaa uuriiguu peklamdaj biznes hiij mungu oloh yum iim l usan teneg ulsuud yumAA ENE UNSHIJ SONSOJ BGAA HUMUUS N HUURHIILTTEI YUM


Зочин    1 долоо хоног, 6 өдөр []


Уруул гурвалжин болгоно гэж инээхтэй инээхтэй зүйрлүүлж байгаа бол ёстой хөгийн зүйрлэл байна


Зочин    1 долоо хоног, 6 өдөр []


Инээхийг хэлж байна


Зочин    1 долоо хоног, 6 өдөр []


Уруулаа гурвалжин болгоно гэдэг нь яаана гэсэн үг вэ?