Спорт


Рекорд амжилтууд олонтой УАШТ өндөрлөлөө

6 сар, 2 долоо хоног TIMES.MN


Спортын топ төрлүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сард болж байна. Энэхүү тэмцээний салхийг хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн нээсэн. Тус тэмцээн хоёр өдөр/2017.01.03-04/ Спортын төв ордонд болж өндөрлөлөө.


2017 оны УАШТ-ий салхийг хагалж байгаа тус тэмцээнд 16 багийн 150 гаруй тамирчид эрэгтэй найм, эмэгтэй долоон жинд аваргуудаа тодрууллаа. Уг тэмцээнд ОУХМ 30, спортын мастер 60, дэд мастер цолтой 30 тамирчин өрсөлдсөн юм. Тэмцээний дундаж нас 19,6 байгаа нь залуу тамирчдын амжилт эрс сайжирсныг энэ удаагийн тэмцээн харууллаа. Тэр дундаа тэмцээний эхний өдөр буюу өчигдөр 17-19 насны охидууд олон рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Б.Тунгалаг түлхэлттэй өргөлтөөр 90 кг-ыг өргөж, залуучууд, насанд хүрэгчдийн улсын рекордыг дахин шинэчилсэн. Мөн 58 кг-ын жинд ОУХМ Б.Нямзул залуучууд болон насанд хүрэгчдийн рекордыг нийлбэр дүнгээр 160 кг болгон шинэчилэн тогтоосон бол 58 кг-д Б.Золбоо түлхэлттэй өргөлтөөр залуучуудын рекордыг 15 кг-аар ахиуллаа. Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр эмэгтэйчүүдийн +75 кг-ын жинд ОУХМ Э.Билэгсайхан түлхэлттэй өргөлтөөр залуучуудын рекордыг шинэчилэн тогтоож, энэ удаагийн УАШТ-д охид, эмэгтэйчүүдийн амжилт өндөр байгааг харуулсан юм.


ТЭМЦЭЭНИЙ ХОЁР ӨДРИЙН ДҮНГ ТАНИЛЦУУЛЬЯ:


ЭМЭГТЭЙ:

69 кг:

Г.Отгонтуяа \ОУХМ, Алдар\ - 193 кг \огцом 85 кг + түлхэлт 108 кг\
Г.Энэрэл \ТСБТСДС, Аврагч\ - 133 кг \60+73\
Д.Бямбадэлгэр \Хилчин\ - 92 кг \41+56\

75 кг:

О.Дархижав \ОУХМ, ТСБТСДС\ - 198 кг \88+110\
Ө.Сарандагина \Хүч\ - 162 кг \75+87\
Ц.Минжинсор \Спортын дэд мастер, Алдар\ - 155 кг \65+90\

+75 кг:

Огцом

Э.Билэгсайхан \ОУХМ, Аврагч\ - 88 кг
Б.Уранчимэг \ОУХМ, “Алдар”\ - 65 \142\
Ш.Сэржмядаг \ТСБТСДС\ - 62

Түлхэлт

Э.Билэгсайхан \ОУХМ, Аврагч\ - 105 \193\
Ц.Ариунжаргал \Орхон\ - 81 \142\
Ш.Сэржмядаг \ТСБТСДС\ - 80

ОУХМ Э.Билэгсайхан түлхэлттэй өргөлтөөр залуучуудын рекордыг шинэчлэн тогтоолоо.

Нийлбэр:

Э.Билэгсайхан \ОУХМ, Аврагч\ - 193 \88+105\
Ц.Ариунжаргал \Спортын мастер, Орхон\ - 142 \61+81\
Б.Уранчимэг \ОУХМ, “Алдар”\ - 142 \65+77\
Ш.Сэржмядаг \ТСБТСДС\ - 142 \62+80\


ЭРЭГТЭЙ:

85 кг:

Б.Цэнд-Аюуш \Аврагч, Спортын дэд мастер\ - 262 /120+142/
Л.Гансүх \Спортын дэд мастер, “Алдар”\ -247 \112+135\
О.Баянмөнх \Аврагч\ - 233 \105+128\

105 кг:

С.Батмөнх \ОУХМ, Алдар\ - 260 \120+140\
Б.Бат-Эрдэнэ \Спортын мастер, ТСБТСДС\ - 242 \112+130\
Н.Мөнхбаяр \Аврагч\ - 236 \113+123\

+105 кг:

Р.Мөнх-Оргил \Спортын мастер, Алдар\ - 295 \125+170\
Ч.Ганболд \Спортын мастер, “Аврагч”\ - 225 \105+120\
Х.Билгүүн \Сүлд\ - 171 \80+91\ тус тус улсын аваргын медальт байрт шалгарлаа.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.