TIMES Ярилцлага


Б.Батсүх: Хуулийн байгууллагыг сүрдүүлгээ зогсоохыг шаардаж байна

2 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

 “Ардын их хурал” хөдөлгөөнөөс мэдээлэл хийлээ. Тус хөдөлгөөн өнгөрсөн есдүгээр сард байгуулагдсан бөгөөд одоогоор 200 гаруй гишүүнтэй аж. Хөдөлгөөнийхөн арванхоёрдугаар сарын 5-нд Улаанбаатар хотын гудамжаар “Ард түмний сонорт” нэртэй ухуулах хуудас наах явцад зарим гишүүнийг ТЕГ-ын ажилтнууд барьж байцаалт явуулан саатуулсан нь Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэн, хэвлэн нийтлэх эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл боллоо гэдгийг мэдээллийн эхэнд онцолсон юм.


Энэ үеэр “Ардын их хурал” хөдөлгөөний зохицуулагч Б.Батсүхээс зарим зүйлийг тодрууллаа.




- “Ардын Их хурал” хөдөлгөөн талаар товч мэдээлэл өгнө үү. Ямар чиг зорилготой вэ?


- Улс оронд үүсээд буй нийгэм, эдийн засгийн хямрал нь одоогийн төрийн тогтолцооноос үүдэлтэй гэж үзэн бидний хэсэг залуус санал нэгдэн цаашид уг хямралыг давах шийдэл нь олигархиуд биш, ард түмэн засаглаж эрхээ эдлэх “Ардын их хуралтай” болох ёстой үзэж байгаа юм.


- Танай хөдөлгөөнөөс санаачлан хотын гудамжинд наасан“Ард түмний сонорт” гэх ухуулах хуудас ямар утгатай байсан бэ?


- Бид энэ ухуулах хуудсаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотын гудамжаар наасан. Ухуулах хуудсаа наах явцад бидний зарим нөхдийг ТЕГ-ын ажилтнууд барьж улмаар ганцаарчлан тусгай өрөөнүүдэд оруулан барьж саатуулсан.


- Ямар үндэслэлээр барьж, саатуулсан гэж үзэж байна вэ?


- Манай хөдөлгөөний зарим залуусыг “энэхүү үйл ажиллагаа чинь 5 жилийн хорих ялтай” гэж айлган сүрдүүлж бичиг баримтыг нь ухуулах хуудаснуудын хамт хураан авч гар утсыг нь булаан доторхи мэдээллийг нь үзэж хүний эрхэнд байж боломгүй ноцтой халдсан байсан. Түүгээр ч зогсохгүй уг үйл ажиллагааг мэдээлсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг дарамталсан байгаа юм. Ингээд 12 сарын 6-ны өдөр ТЕГ болон Эрүүгийн цагдаагийн газраас шалтгаангүйгээр дуудсан. Энэ мэт хууль хяналтын байгууллагуудын үйлдлүүд нь Үндсэн хуульд заасан “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, үгээ хэлэх эрх”-нд хууль зөрчин халдаж байна гэж бид үзэж байна. Бид энэхүү хэвлэлийн хурлаараа ЦЕГ болон ТЕГ иргэдийнхээ эрх чөлөөг хангаж ажиллах Үндсэн хуулинд заасан чиг үүргээ сахин ажиллахыг мэдэгдэж байна. Мөн барьж, хорьж, байцаасан, сүрдүүлсэн, хариуцлагагүй үйлдлүүдээ нэн даруй таслан зогсоохыг шаардаж байна.


-Танай хөдөлгөөнийнхөн цаашид ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?


- Манай хөдөлгөөнийхөн цаашид ард олонд эрх мэдэл олгохын тулд илүү эрчимтэй ажиллаж, өнөөгийн төрийн тогтолцоог өөрчлөхийн тулд Үндсэн хуулийн хүрээнд тайван замаар тэмцэх болно.


Арван хоёрдугаар сарын 5-нд хотын гудамжаар наасан ухуулах хуудаст нь “Чингис бонд нэрээр босгосон хөрөнгийг нам дамнаж, эрх ашгаараа нэгдсэн олигархууд хувааж авлаа. Үүнийг та бид үе удмаараа төлнө. Харин тэд хариуцлагын гадна үлддэгээрээ үлдэнэ. Энэ бүхэн “Монгол Улсад Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд” байх Үндсэн хуулийн 3.1 дэх заалт зөрчигдөж, эгэл түмэн бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж хаагдмал байгаагаас үүдэлтэй. Ард олны эрхийг хэрэгжүүлэх Ардын их хуралтай болох нь одоогийн тогтолцоог өөрчилж, олигархжсан төрийг халах цорын ганц гарц мөн. Цаг нь ирлээ. Тогтолцоог өөрчлөх их үйлсэд нэгдэгтүн” гэсэн хуудас байжээ. Уг ухуулах хуудаст нь “Чингис бонд нэрээр босгосон хөрөнгийг нам дамнаж, эрх ашгаараа нэгдсэн олигархууд хувааж авлаа. Үүнийг та бид үе удмаараа төлнө. Харин тэд хариуцлагын гадна үлддэгээрээ үлдэнэ. Энэ бүхэн “Монгол Улсад Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд” байх Үндсэн хуулийн 3.1 дэх заалт зөрчигдөж, эгэл түмэн бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж хаагдмал байгаагаас үүдэлтэй. Ард олны эрхийг хэрэгжүүлэх Ардын их хуралтай болох нь одоогийн тогтолцоог өөрчилж, олигархжсан төрийг халах цорын ганц гарц мөн. Цаг нь ирлээ. Тогтолцоог өөрчлөх их үйлсэд нэгдэгтүн” гэжээ. 


Л.Ариун







Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


зочин    20 цаг, 14 минут []


Зөв шаардлага байна. Төр засаг ард олноо өр зээлд оруулсныг эсэргүүцэх нь буруу гэж үү?


Зочин    1 долоо хоног, 6 өдөр []


Оройтсон бороо


Mnab    2 долоо хоног, 4 өдөр []


Зөв шаардлага байна