2017-01-21
Анализ эксперт 2 долоо хоног, 3 өдөр


Хэн нь АН-ын дотоод ардчилалд “салхи” оруулах вэ

2017-1-Р Сар-04 TIMES.MN

 


-АН-ын даргын сунгаанд  нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг сонжлоо-


АН-ын даргын сонгуулийн сунгаа, сурталчилгаа хэдийнэ эхэлсэн ч бодлого уралдуулж, гарц шийдэл ярьж байгаа дүр зураг ховорхон харагдана. Уг нь намаа шинэчлэх даргын марафонд оролцогчдын дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөр л тэдний юу хийхээр тэмүүлээд байгаа, ямар арга замыг сонгохоор шийдсэн, хэн бэ гэдгийг илтгэх нэрийн хуудас нь юм. Буух эзэнтэй, буцах хаягтай гэгчээр мөрийн хөтөлбөр л харьцуулалт хийх боломж, шахах шаардах “зэвсэг”, эргээд ажлыг дүгнэх баримжаа болдог. 

Ардчилсан намд ужгирсан “өвчин” бий. Гайхуулаад байдаг үнэт зүйл нь алдагдсан, сүүлийн жилүүдэд. Бараг танигдахгүй болтлоо төрөл арилжсан. Их хурал нь хуралддаггүй, дарга болохоороо хурлаа хийхээ больчихдог. ҮЗХ-гоо хуралдуулахгүй гэж шалтаг гаргаж хойшлуулдаг. Жил бүр шат шатандаа 30 хувийн сэлгээ хийж, “салхи” оруулдаг байсан нь сүүлийн долоон жил хаягдсан. Үүнээс болоод үнэндээ АН-ын “уураг тархи” ялзарч эхэлсэн гэх үү дээ. Гэвч намын удирдлагууд нь энэ ужгаа засах гэж хичээгээгүй, харин ч дарангуйлал руу чиглүүлээд эхэлсэн учраас ард түмэн тэдэнд сонгуулиар боловсон сануулга өгч, эрх мэдлийн “цулбуурыг” гараас нь шувт татан авсан хэрэг.




Улстөрийн барометр, нөлөөлөлд бага автдаг гэж үнэлэгддэг “Сант марал” судалгааны төв хамгийн дотоод ардчилалгүй намаар тодруулж байснаас харахад Ардчилсан нам аргагүй шинэчлэл хийх цаг болсныг илтгэнэ. Ер нь нам дотоод ардчилалтай юу, үгүй гэдгийг хэмжих хэмжүүр нь хурлаа товлосон цагтаа, ардчилсан арга замаар хийж, олонхи шийдвэрээ түрэмгийлсэн, эзэрхийлсэн цөөхөн хүний нөлөөнд авталгүй гаргаж чадаж байна уу гэдгээс хамаарна. Энэ хэмжүүр алдагдаад ирэхээрээ л дотогшоо хумигдаж, шүүмжилснээ адлаж, нэг хүнийг шахин шүтэхээс аргагүй байдалд оруулж, хэсэг бүлэг,фракцын тохироогоор асуудлыг шийддэг болж, тэмцэл, зөрчилдөөн нь гаардаг бололтой юм. Тэгэхээр Ардчилсан намыг шинэчлэх намын дарга юуны түрүүнд намын дотоод ардчиллыг шинэ түвшинд гаргахад хэрхэн анхаарах нь илүүтэй анхаарал татаж буй. Эрх мэдэлдээ бялуурч, даргын суудалдаа дурлаад бууж өгөхгүй гэж гэдийдэг, дүрмээ уландаа гишгэдэг болгохгүйн тулд анхнаасаа тоглолтын дүрэм нь тодорхой байхаас гадна тухайн удирдагчийн хүсэл зорилго үүнд чиглэгдсэн байх чухал. Өөрөө хүсэхгүй, мөрийн хөтөлбөртөө тусгахгүй бол түүнийг хэрэгжүүлнэ гэдэг лөөлөө болно. Адаглаад мөрийн хөтөлбөртөө нарийвчлаад тусгасан бол үүнийгээ хийгээч гэж шаардах, амлалтыг нь нэхэх бололцоо бүрдэх хэрэг. Энэ ч үүднээс ардчилсан намын гишүүд онцгойлон ажиглаж буй бизээ. Дарга нь хаан болоод ирэхээрээ бишдэгийг бодит түүх, үйл явдал харуулчихлаа шүү дээ. Тийм болохоор ардчиллын партизанууд, энэ намын төлөө зүтгэсэн луухгарууд, эрс шинэчлэлтийг хийх хүсэлд шатсан залуу гишүүдийнх нь үгийн сонжиход намын дотоод ардчиллаа сэргээхэд илүү найдлага тавьж байгаа нь ажиглагдаж буй. Тийм болохоор АН-ын даргын сунгаанд уралдаж байгаа таван нэр дэвшигч дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө намын дотоод ардчиллыг бэхжүүлэх, хөгжүүлэхэд хэрхэн хандсныг ямар хөшүүрэг тусгасныг харьцууллаа. Мөн мөрийн хөтөлбөрийн ерөнхий агуулга, дэвшүүлсэн зорилт, өнгө аясд ч гэсэн сэтгүүлчийнхээ хувьд анализ хийхийг оролдлоо.


Яруу үгтэй, ядмагхан зорилттой Ж.Батзандангийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр




Илтгэх чадварт гарамгай суралцсан Ж.Батзандан зааланд цуглагсадыг хуйлруулж чаддаг нэгэн. Алсын хараа гэхээсээ илүү аль болохоор хүмүүст таалагдаг үг хэлэх дуртай. Энэ фигурын араншин мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа туссан нь эрхгүй ажиглагдана. Намын дотоод ардчиллыг бэхжүүлэх талаар “Намын их хурлыг 2 жил тутамд хуралдуулж, намын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураадаг болно” гэж маш товчхон заалт оруулжээ. Түүний энэ шийдвэр нам дотор байнгын л даргын сунгаа өрнөх нөхцөлийг бүрдүүлэх магадлалтай. Яагаад гэвэл намын дарга таалагдахгүй бол ажлын үр дүнг ч үзэх боломж олголгүй, дараагийн даргын эрэлд гарах, унагах нөхцөлийг бүрдүүлэх, фракцуудын амбицийг хөдөлгөх, талцлыг улам дэвэргэх сул талтай. Бас намын үүрийн анхан, дунд шатандаа хэрхэн анхаарахаа тусгаагүй. Ерөнхийд их хурал гэж томьёолсон төдийхөн. Ж.Батзандангийн мөрийн хөтөлбөр нэг хуудаст л багтана. Хамгийн товчхон. Гоё үгнүүдийн цуглуулгаас бүрдсэн болохоор уншихад амар, ойлгоход хялбар. “Олигархи бүлэглэлийн савраас салгаж, олон нийтийн нам болгоно, хаалттай бус нээлттэй нам болгоно, эвдрэлцүүлдэг бус эвлэрүүлдэг институци болгоно ” гээд толгой холбосон нь олонтаа.


Гарц шийдлийг санал болгож, бодлогын нам болгохыг зорьсон Д.Эрдэнэбатын мөрийн хөтөлбөр




Д.Эрдэнэбат мөрийн хөтөлбөртөө Ардчилсан намын аливаа хурал бол намын дотоод ардчиллын амин сүнс юм гэж онцолсон байна. Тэрээр “Намын дотоод ардчиллыг бэхжүүлнэ. Намын бүх шатны хурлыг тогтоосон цагт тогтмол хуралдуулдаг журмыг нэвтрүүлнэ. Намын дүрэмд заасан хурлыг цагт нь хуралдуулаагүй бол тухайн хурлыг зарлах эрх бүхий намын албан тушаалтанд шат дараалан хариуцлага тооцох дүрмийг санаачилна” гэжээ. Тэгэхээр Д.Эрдэнэбатын хувьд намын шат шатны хурлыг элдэв арга саам хэрэглэж хойшлуулдаг байдлыг өөрчилж, хариуцлагын тодорхой хөшүүрэгтэй болгож даргын том толгойлох асуудлыг хазаарлах нь. Түүний мөрийн хөтөлбөр далайц, гаргалгаа сайтай, хэрхэн хэрэгжүүлэхээ нарийвчилсан тусгаснаараа ялгарна.

Тэрээр “Ардчилсан намыг улстөрийн механизм мэт үзэх ойлголтоос салж, амьд организм болгох шаардлага тулгарч байна. Ард түмэн иргэдийн төр засаг болон улстөрийн намд итгэх итгэл нь нийгмийн гол эерэг үзүүлэлт байдаг. Иргэддээ итгэл төрүүлнэ гэдэг нь улстөрийн намын бодлогын гол зорилго байх ёстой. Тиймээс хувь хүн, өрх гэрийн хөгжлийг эрхэмлэж, баялгийг бүтээгч эрх чөлөөт иргэний оролцоог төрийн бодлогын түвшинд гаргахын төлөө намын бодлого чиглэгдэнэ” гэж тодорхойлжээ. Улстөрийн хариуцлага тооцогдохгүй өнгөрч болохгүй болдог хөшүүн тогтолцоог өөрчилж, улстөрийн чадавхийн үнэлгээг нэвтрүүлэхээр тусгажээ. Түүний мөрийн хөтөлбөрөөс харахад даргаар сонгогдвол ямар бодлого барих, ямар алхам хийх, юу хэрэгжүүлэх нь тодорхой. Гурван дэд дарга нар нь ямар асуудлаа хариуцахыг нарийвчилжээ. Хүний нөөцийн чадавхитэй нам болгоход онцгойлон анхаарах нь. Албан тушаал, сонгуульд нэр дэвшүүлэгчдийг тодруулахдаа ажил мэргэжлийн ур чадварын үнэлгээ, анхан шатны гишүүдийн санал, олон нийтийн санал асуулгад үндэслэж шийдэх аж. Анхан шатны нэгжид улстөрийн ажилтан ажиллуулж нийгмийн даатгалыг намаас төлнө. Тэр ажилтан нь гишүүн элсүүлэх, шилжилт хөдөлгөөн, намын зар мэдээллийг хүргэх гээд ажил үүргийн хуваарийг ч оруулжээ. Нэгдсэн бүртгэлийн цахим систем нэвтрүүлнэ, цахим АН болгоно гээд л зорилт болгоныхоо хүрээнд хэрэгжүүлэх алхамуудаа тодотгосон байна. Эдгээр таван нэр дэвшигчдээс ойрын болон дунд хугацаанд юу хийхээ тодорхойлсноороо ч ялгарна. Ойрын хугацаанд хэрэгжүүлэх ажлуудаа жагсааж, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж чадах мөрийн хөтөлбөр, баг бүрэлдэхүүнийг бүх шатанд бэлтгэнэ гээд 2020 он хүртэл хийж ажлаа нээлттэй зарлалаа.


Амлалтаар бялууруулсан  С.Эрдэнийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр




Өрсөлдөөн, сунгаа бол бодлогоороо, мөрийн хөтөлбөрөө өрсөлдөх талбар нь. С.Эрдэнэ намын даргын марафонд оролцохдоо “Намын дотоод ардчилал, гишүүдийн идэвхитэй оролцоог дэмжиж ажиллана” гэж их л бүрхэгдүү тусгажээ. Намын хурлаа хийхээ больчихдог гажгийг засах шинэлэг санаачлага алга. Ерөнхийдөө энэ асуудалд гарц, шийдэл санал болголгүй бөөрөнхийлсэн, дараа нь яаж ч тайлбарлаж болох хувилбарыг сонгосон байна. Түүний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг уншихаар сонгуулийн намын мөрийн хөтөлбөр мэт сэтгэгдэл шууд төрүүлнэ. Намынхаа эмэгтэйчүүд, ахмад, залууст таалагдахыг илүү чухалчилжээ. “Эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж, эмэгтэй улстөрчдийн чадавхийг дэмжих хөтөлбөр боловсруулна, сургалт, семинарийг жил бүр зохион байгуулна” гэжээ. Харин ахмад гишүүдээ онцгойлон харж үзэх нь. “Ахмадыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлнэ, АН-ын ахмадуудын эрүүл мэнд, нийгмийн халамжийн асуудалд онцгой анхаарна, ахмадуудын чөлөөт цагийг өнгөрүүлэх клубуудыг дэмжинэ, АН-ын дүрэмд ахмадуудынхаа гавьяа зүтгэл, улстөрийн эрх чөлөө, нийгмийн асуудлыг оролцоог хангасан тусгай бүлэг оруулж мөрдлөг болгоно” гэсэн амлалт өгсөн байна. Харин залуучуудын хувьд “Лобби бүлэг,АН-ын дэргэд оюутны байгууллага байгуулж ажиллана” гэх мэтчилэн цааш хөврөх юм.


Шинэчлэл хийхийг чухалчилаагүй Н.Алтанхуягийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр




Н.Алтанхуяг мөрийн хөтөлбөртөө “Дотоод ардчиллыг хөгжүүлж, намын шат шатны байгууллагын ротацийг тогтмол явуулна” гэж тусгаснаас өөр шинэ зохицуулалт санал болгосонгүй. Хэрвээ хурлаа хугацаанд хийхгүй бол хэрхэх тухай, хариуцлагын механизмтай болгох талаар огт дурдсангүй. Н.Алтанхуяг АН-ын дарга болохдоо өөрөө АН-ын дүрэм зөрчсөн гэсэн шүүмжлэл тасардаггүй байсан. Учир нь АН-ын их хурлаар даргаар томилогдсноо батал­гаажуулаагүй. АН-ын дарга нь дөрвөн жилийн бүрэн эрхтэй байх ёстой ч  зургаан жил энэ албыг хашихдаа ерөөсөө ротаци хийгээгүй. Ингэснээрээ ҮЗХ нь шинэ хүмүүсээр цус сэлбэгдээгүй гэсэн үг. Дүрмийн дагуу хийх зүйлийг гажсанаа засахаар ганц өгүүлбэр оруулсан гэлтэй. УИХ дахь АН-ын бүлэг нь Н.Алтанхуягийг намын дар­га, Ерөнхий сайд байхад огцруулах асуудал яригдахад ҮЗХ-г хуралдуулъя гэж шаардаж байсан удаатай. Зас­гийн газрын талаар ҮЗХ-гоор шийдвэр гар­гуулъя гэхэд Н.Алтанхуяг дарга эсэргүүцсээр байгаад ху­рал­дуулаагүй.

Энэ удаа асуудлыг ҮЗХ-оо хэлэлцүүлж шийдүүлж, бүгд нэгдсэн ойлголтод хүрсэн бол журмын нөхөд нь чуулганы танхимд эсрэг кнопдож, зарим нь мэдэн будилж зугтаалгүй, засгаа унагахгүй авч үлдэх бололцоо байсныг үгүйсгэх аргагүй. Тэгэхээр Н.Алтанхуяг хэдийгээр рейтинг нь өндөр байгаа ч гэлээ мөрийн хөтөлбөрөөс нь харвал намын дарга дахин болсноороо дотоод ардчилалд “салхи” оруулна гэж найдахад бэрх байна. Уг нь ерөнхий сайд байсан, энэ намын даргаар чамгүй удаан ажилласан хүний хувьд болох, бүтэхгүй асуудлыг илүү мэднэ. Гэвч түүний мөрийн хөтөлбөрийг уншиж бусдынхтай харьцуулалт хийхэд үнэхээр чамлалттай. “Өөрийн намаас байгуулагдсан Засгийн газар, засаг дарга, хурлын дарга зэрэг төрийн эрхийг хэрэгжүүлэхдээ намын нэгдсэн шийдвэргүйгээр огцруулдаг, эсрэг ажилладаг, хувийн тоглолт хийдэг улстөрчдөд хатуу хариуцлага тооцдог болгоно” гэж өөрт тулгарсан зовлон дахиж давтагдахаас сэргийлсэн заалтыг оруулсан нь содон юм.

С.Эрдэнэ шиг намайг сонговол намын эмэгтэйчүүд, залуучууд, ахмадууд ийм “хишиг” хувь хүртэнэ, халамжлуулна гэдгийг нарийвчилж заагаагүй ч бас л ахмад, дунд, залуу үед таалагдах гэсэн өнгө аястай. Намын ахмадуудын гавьяаг үнэлүүлэхэд онцгой анхаарна, эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн намын удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж, бодлого шийдвэрт оролцох боломжийг нээж өгнө. Залуусаа гадаадад сургана, лобби бүлэг байгуулна гээд С.Эрдэнийн хөтөлбөртэй зарим заалтууд их ойролцоодуу.


Шинжлэх ухаанч, мэдлэгт суурилахыг чухалчилсан Л.Гантөмөрийн мөрийн хөтөлбөр




Мөрийн хөтөлбөртөө “Намын бүх шатны ээлжит хурал тогтсон хугацаанд тогтвортой хуралддаг байхыг дүрмээр нарийвчлан зохицуулж хуралдах хугацаа, баталгааг тухайн шатны намын даргын хариуцлагатай холбож зохицуулна” хэмээн мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн байна. Энэ нь Д.Эрдэнэбатын дэвшүүлж байгаатай дөхүү юм. Хамгийн залуу нь атлаа дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө бүрэн эхээр цахим орчинд оруулаагүй бололтой. Хайгаад олдохгүй, хэвлэж тараасныг нь олж харлаа. Хөтөлбөр нь хэт нуршуу. Хэтэрхий их тайлбартай учраас гол асуудлынхаа хүчийг бүдгэрүүлж буй мэт. Гэхдээ үзэл санааны өөрчлөлт, арга барилын шинэтгэл хийхийг чухалчилсан, углуургаар нь засч сайжруулах гэсэн хандлага ажиглагдана. Бас судалгаа тооцоололд үндэслэж, гишүүдийн хүсэлт эрмэлзэлийг тусгахыг чармайснаараа ялгарна. Намын дэргэд улстөрийн боловсролын сургалтын бүтэц үүсгэнэ, намын хүний нөөцийн бодлогод мерит буюу мэдлэг, ур чадвар, туршлагыг эрхэмлэж, оролцоо манлайллыг чухалчлах зарчим баримтална, үзэл санаа, үнэт зүйл, зарчмыг тодотгосон үзэл баримтлалыг гаргана гээд шинэчлэг санаачлага бас цөөнгүй бий, түүний мөрийн хөтөлбөрт. Ж.Батзандан шиг попдоогүй, Н.Алтанхуяг шиг төвийг сахиагүй, С.Эрдэнэ шиг бэлэн амлалтаар булаагүй ч, Д.Эрдэнэбатын мөрийн хөтөлбөр шиг гарц, шийдлийг нарийвчлан тодорхойлоогүй ч дэвшилтэт санаа олонтой гэж онцолж болох юм. Таван нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг уншиж харьцуулахад таван өөр өнгөтэй. Ардчиллаа бэхжүүлэх, ардчилсан намаа шинэчлэхийн тулд намын гишүүд өөрсдөө тунгаан болгоох биз ээ.


Нэр дэвшигчдийн мөрийг хөтөлбөрийг доорх линкээр орж үзээрэй.


 С.ЭРДЭНИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР


Ж.БАТЗАНДАНГИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР


Д.ЭРДЭНЭБАТЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР


Н.АЛТАНХУЯГИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР ЦААСААР...


Л.ГАНТӨМӨРИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР ЦААСААР...

 




Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног [103.10.22.2]


АНы даргад хужээ нар өрсөлдөж байна Атуяагаас бусад нь хужээ Тэхээр АНы 5 хүн тутмын 4 нь ХУЖЭЭ


Зочин    1 долоо хоног, 1 өдөр []


Энэ 5 нэг биш-ээ. Тэгэхдээ Эрдэнэбат ялах гадаад дотоод нөхцөл ихтэй байна. Дотоододд\ бол Монголд байгаа бүх хятад, болон эрлийз иргэдүүд Эрдэнэбатад нам харгалзахгүй санал өгөх нууц хөдөлгөөн өрнөсөн байна. Мөн урд орноос ил далд хүчтэй дэмжлэгтэй байна гэсэн яриа үнэн байх магадлалтай


ӨВӨӨ    2 долоо хоног [139.5.219.151]


ан ОДООГИЙН АН ЫН УДИРДЛАГА БАЙГАА ЦАГТ АРДЧИЛАЛ ХӨГЖИХГҮ ЭЭ ЭД НАР ЗАЙЛЖ ШИНЭ САЙН ЗАЛУУС ГАРТАЛ УДНА ЯЛАНГУЯА ЗИ ЭНХБОЛД АЛТАНХУЯГ ЭРДЭНЭ ЭРДЭНЭБАТ НАРЫГ ХӨӨХ ХЭРЭГТЭЙ


Зочин    2 долоо хоног, 1 өдөр [139.5.216.226]


Za daa Altanhuyag l yum daa. Busad ni hereggui biz dee


Зочин    2 долоо хоног, 2 өдөр [202.9.40.244]


Мөрийн хөтөлбөрөөрөө уралдах ёстой


Зочин    2 долоо хоног, 2 өдөр []


MANgaruud surug comment bicheed muulaad baival boldog gej uzdeg yuch hiih chadvargui bolchihsan nuhduud min, AN-iin sungaag bas l muulna Zandan, Erdene 2 garchihval bayarlaj barhirah geed huleej bna uu!


мн    2 долоо хоног, 2 өдөр []


Эд нараас арай шудрага нь Батзандан юм. Бусад нь ч худлаа ардчиллын нэр барьсан бэртэгчингүүд дээ


Иргэн    2 долоо хоног, 2 өдөр [78.250.206.152]


Аль нь ч хэрэггүй Алтайхуяг бол бүр хэрэггүй


зочин    2 долоо хоног, 2 өдөр [103.229.121.185]


Дандаа хулгайч олигархи нар нэр дэвшсэн хэн ч гарсан шинэчлэгдэхээсээ өнгөрсөн нам.Татан буугвал таарна.


Зочин    2 долоо хоног, 2 өдөр [150.129.142.230]


ali n ch heregui amitad ooo


0000    2 долоо хоног, 2 өдөр []


batzandan deer baihaa


Зочин    2 долоо хоног, 3 өдөр []


Төр улсын хүч, аж үйлдвэрлэл, иргэншил сэлтийн мандал буурал нь ард түмэн хүн нэг бүрийн хүн чанараас шалтгаалж байдаг гэж хэлж болох юм. Амар тайван иргэний нийгмийн суурь ч бас үүн дээр сүндэрлэж, хууль цааз, бусад систем хүртэл ард түмний энэхүү иргэнлэг чанараас төрж гардаг. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/


Зочин    2 долоо хоног, 3 өдөр [66.181.190.173]


Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.


Зочин    2 долоо хоног, 3 өдөр []


Төр улсын хүч, аж үйлдвэрлэл, иргэншил сэлтийн мандал буурал нь ард түмэн хүн нэг бүрийн хүн чанараас шалтгаалж байдаг гэж хэлж болох юм. Амар тайван иргэний нийгмийн суурь ч бас үүн дээр сүндэрлэж, хууль цааз, бусад систем хүртэл ард түмний энэхүү иргэнлэг чанараас төрж гардаг. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/


Зочин    2 долоо хоног, 3 өдөр []


Хүн дарангуйлалын дор байлаа ч бодгаль шинжээ (хүн чанараа) хадгалж чадаж байвал асар муу нөхцөл байдалд унахгүй. Харин бодгаль шинжийг нь алдагдуулах улс төр бол ямар ч нэрээр нэрлэлээ гэсэн угтаа дарангуйлалаас өөр юу ч биш /Жон Стювард Милл/


Зочин    2 долоо хоног, 3 өдөр []


Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний хүн чанараар хэмжигддэг ажгуу. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/


Зочин    2 долоо хоног, 3 өдөр []


Хүн бүр хичээнгүйлэн хөдөлмөрлөж, амьдрах чадавхи, үнэн ч шударга сэтгэлийг алдахгүй байхын хэрээр нийгэм урагш хөгжинө. Харин залхуурах хийгээд амиа бодох муу муухай явдал ард түмний дунд газар авбал нийгэм хагдран унах болно. Хуулийн хүчинд дулдуйдаж энэхүү нийгмийн муу муухайг таслан зогсооё гэж хичнээн хүчин чармайлт гаргалаа ч уг муу муухай дахин зүсээ хувилгаж өөр хэлбэрээр үзэгдэж, газар аван дэлгэрэх нь дамжиггүй юм. Ард түмний, хүн бүрийн аж амьдралын байр байдал хийгээд хүн чанар үндсээрээ өөрчлөгдөж эхэлбэл нийгмийн иймэрхүү муу муухай байдал арилах жамтай. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/


Зочин    2 долоо хоног, 3 өдөр []


Боолын сэтгэлгээтэй ард түмэн гагц төр улсын удирдагчийг юмуу системыг өөрчилсөн төдийд уг сэтгэлгээнээс ангижирахгүй. Улс төрийн хүч (нам) төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг нь угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай үр дүнгээ өгөхгүй билээ. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/


Зочин    2 долоо хоног, 3 өдөр []


Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.


Зочин    2 долоо хоног, 3 өдөр [66.181.190.173]


“Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.


Зочин    2 долоо хоног, 3 өдөр []


Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.


Зочин    2 долоо хоног, 3 өдөр []


Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.


Зочин    2 долоо хоног, 3 өдөр []


Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.


Зочин    2 долоо хоног, 3 өдөр []


Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/


zochin    2 долоо хоног, 3 өдөр []


ENE IIM OOROO DUGNEED MONGOOR GANTOMOR,ERDENEBAT HOERIIG SURTALCHILHAA BOLICHIHVOL YASIIM BE.MEDEEJ ERDENEBATIIGAA GANTOMOR N YALCHIHNA GESEN GENEN BODLOOSOO SAL.GISHUUD N SONGOCHIH BIZDEE..SHUDARGIIG N. BI BOL BATZANDANGII N SONGONO.


зочин    2 долоо хоног, 3 өдөр [103.57.95.170]


ардчилсан нам намын дарга болох хүний нэрийг дэвшүүлж гаргаагүй болно Иймд энэ 5 хүнээс намын дарга болох хүн алга учир санал өгөхгүй болно харин Амаржаргалыг намын даргад нэрийг нь дэвшүүлсэн бол ардын нам сэрэх байсан юм одоо яая гэгэв дээ


zochin    2 долоо хоног, 3 өдөр []


AN-d uur ulsturch lider bolchih hun oldohgui baigaa yum baihdaa. ed naraas arai dunguur ni altanhuyag yum bna. busad ni bishee teneg garuud durdee itgechihsen. gantumur, erdenebat. batzandan, erdene yu hiisen yum namiin ner hund unahad hamgiin ih nuluusun biz dee. icheech ta nar.


зочин    2 долоо хоног, 3 өдөр [66.181.184.13]


АН-ыг шинэчлэх дарга энэ 5 дотор алга. Саналаа өгөхгүй байсан нь дээр.


Аса    2 долоо хоног, 3 өдөр []


Гантөмөр Батзандан аль нэг нь АН -ын дарга байх ёстой. Эсрэгээрээ 20 оны сонгуульд навс ялагдана. МАНгарынхан С.Эрдэнийг ялаасай гэж залбираад инээлдэж байгааа гэнээ.


Аса    2 долоо хоног, 3 өдөр []


Гантөмөр Батзандан аль нэг нь АН -ын дарга байх ёстой. Эсрэгээрээ 20 оны сонгуульд навс ялагдан. МАНгарынхан С.Эрдэнийг ялаасай гэж залбираад инээлдэж байгааа гэнээ.


Зочин    2 долоо хоног, 3 өдөр []


kkkk kkkkk kkkkk


Зочин    2 долоо хоног, 3 өдөр []


Zangaragatai uls turch gevel Erdenebat darga daa


Зочин    2 долоо хоног, 3 өдөр [183.177.98.130]


хэн нь ч оруулаж чадахгүй 2050 он хүртэл ан нам юм яриад хэрэгүй дээ


Зочин    2 долоо хоног, 3 өдөр [103.229.120.158]


За даа дотоод ардчиллыг бэхжүүлж чадах уу