Спорт


О.Баярцэцэг Улсын аварга боллоо

3 сар, 3 долоо хоног TIMES.MN

Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны “А” зааланд өнөөдөр эхэллээ.

 

Уг тэмцээнд 16 багийн 152 тамирчин оролцож байна. Орон нутгаас Хөвсгөл, Дархан, Эрдэнэт, Баян-Өлгий, Сүхбаатар аймгийн баг тамирчин иржээ. Харин Улаанбаатар хотоос нийт 9 багийн тамирчин оролцож байна.

 

2017 оны хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ-ий эхний өдрийн медальтнууд тодорлоо.

 

  • Хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн 48кг-д:  "Аврагч"  спорт хорооны тамирчин Б.Тунгалаг алтан медаль

 

  • Эмэгтэйчүүдийн 53 кг-д: “Аврагч” спорт хорооны тамирчин Ч.Нямзул алтан медаль

 

  • Эмэгтэйчүүдийн 58 кг-д нийлбэр дүнгээр: “Аврагч” спорт хорооны тамирчин  ОУХМ О.Баярцэцэг алтан медаль

 

  • Эрэгтэйчүүдийн 56 кг-д: спортын дэд мастер Г.Өнөболд алтан медаль тус тус хүртлээ.

 

Б.Тунгалагийн  хувьд  2016 оны арванхоёрдугаар сард Ш.Энхсайханы нэрэмжит тэмцээнд огцом 70кг, түлхэлт 85кг нийлбэр 155кг түлхэж улсын дээд амжилт тогтоогоод байсан. Энэ удаад амжилтаа  таван кг-аар ахиулан улсын аварга цолыг хүртлээ.

 

Хүндийг өргөлтийн УАШТ Спортын төв ордонд энэ сарын 3-4ний өдрүүдэд үргэлжилнэ.








Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.