Эдийн засаг


С.Баярцогтыг АТГ-аас шалгаж эхлэв үү

3 сар, 3 долоо хоног TIMES.MN

УИХ-ын гишүүн Монгол Улсын сайд асан С.Баярцогт 2013 онд нэг сая ам.доллараа Швейцарын дансанд хадгалуулаад мартсан хэмээн мэдэгдэж тухайн үедээ нилээд шуугиан дэгдээж байсан. Мөн тухайн байршуулсан дансаа нээлгэхдээ өөрийгөө хятадын Монгол хэмээн бичсэн байсанд олон нийт ихээхэн эгдүүцэж байсан. Үүний дараа С.Баярцогт тодорхой тайлбар хийгээгүй. 


Тэгвэл С.Баярцогтыг офшор данстай нь холбоотойгоор АТГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Харин АТГ-аас ямар нэг тайлбар хийгээгүй байна. 


С.Баярцогтын офшор дансны шуугиантай холбогдуулан өнгөрөгч сарын 19-нд Ц.Туяацэцэг гэх эмэгтэй эрхэм С.Баярцогтын офшор дансанд нэг бус 9,2 сая ам доллар байгаа тухай мэдээлэл хийж, хуулийн байгууллага түүнийг шалгахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн.


Тодруулбал, одоогийн байдлаар С.Баярцогтын дансанд 2009 оны аравдугаар сарын 27-ны өдөр орсон 9.2 сая ам.доллар байгаа бөгөөд энэ нь Швейцарийн "Credit Suisse" банкнаас илгээсэн мөнгөний эх сурвалжийг баталгаажуулах хүсэлтээр нотлогдож байгаа аж. Улмаар “2016 оны зургаадугаар сарын 27-ны өдөр Швейцарь улсын Холбооны Улсын Шүүхэд эрүүгийн хэргийн 305 дугаар зүйл буюу мөнгө угаасан гэх хэрэг үүсгэн С.Баярцогтыг сэжигтнээр татан шалгаж байгаа. Бид шалгуулахаар 27 баримт явуулсан байгаа. 2009 оны аравдугаар сарын 27-ны энэ өдөр Оюу Толгойн гэрээг үзэглэсэн цаг хугацаатай давхцаж байгаа. Мөн С.Баяр Ерөнхий сайдын албан тушаалаа өгч байх үетэй давхцаж байгаа учраас С.Баяр ч мөн их хэмжээний мөнгийг Оюу Толгойгоос авсан гэх хардлага төрж байна. Тухайн үед С.Баярцогт Сангийн сайд байхдаа Оюу Толгойгоос мөнгө халааслах бүх л таатай нөхцөлийг бүрдүүлсэн. Бид анхнаасаа гомдол гаргахдаа энэ мөнгийг Оюу Толгойгоос эх сурвалжтай гэж үзэж байгаа” гэж мэдэгдсэн.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


ИРГЭН    3 сар, 3 долоо хоног [203.169.50.123]


Хэрхэн яаж шалгахыг ард түмэн харж байгаа шүү. Ер нь Офшорчын их хулгай луйвар байдаг бол түүнийг зөв шийдэж чадвал улс орны маань эдийн засаг өндийх боломж гарц байх шиг.


зочин    3 сар, 3 долоо хоног [202.179.23.114]


Ардчилсан орны АТГ газар гэхэд дэндүү ичмээр байгууллага юм дөө, Ард иргэд нь Баярцогтын талаар хэлээд , мэдээллээд, сануулаад байхад өдий хүртэл хамгаалаад байсан гэхэд харамсамаар л юм, Оройтсон ч гэсэн Баярцогтыг шалгаж эхэлсэн бол сайн л байна, Гэхдээ тухайн үед Гэрээнд гарын үсэг зурсан хүн нь ганцхан Баярцогт байгаагүй юм ш дээ, ТЭХ сайд агсан Зоригт, мөн Ерөнхий сайд байсан С,БАЯР, эд нөхдийг хүртэл шалгах хэрэгтэй,


Иргэн    3 сар, 3 долоо хоног [122.201.23.66]


Бусад улс орон арга хэмжээгээ аваад байгаа биз дээ, манайх яачихсан юм. Наад юмныхаа хулгайлсан мөнгийг хураагаачээ.