Аналитик


Эдийн засгийн коридорт хятадын эрх мэдэл ноёлох нь

6 сар, 3 долоо хоног TIMES.MN


Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат  сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын асуудалд тодорхой шийдэлд хүрээгүй байна. Шинхуа компани төмөр зам болон уурхай дээр оролцоно гэдэг байр сууриа илэрхийлсэн.  Засгийн газар байгуулагдсанаас хойш Тавантолгойн төмөр зам болоод уул, уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах яриа хэлэлцээрийг хийж байгаа. Энэ хүрээнд Хятадын Элчин сайдтай хоёр ч удаа уулзсан. Уул уурхайн сайд Хятад улсад ажлын айлчлал хийж, төсөл хөтөлбөрөө ярьсан. Хятадын байр сууриар Шинхуа компани Тавантолгойн төмөр замын төсөлд оролцоно. Монголын төмөр зам компани ч оролцоно гэж маэдэгдсэн. Мөн Төмөр замын 49 хувийг Шинхуа эзэмших бөгөөд Монголынтал 51 хувийг  эзэмшинэ. Гэхдээ 51 хувиа өөрийн болгохын тулд хөгжлийн зээл, гадаадын хөрөнгө оруулалтаар шийдэхгүй бол эдийн засгийн хүндрэлийн үед боломжгүй гэдгийг ч хэлээд байгаа.


Харин зарим эх сурвалж, Тавантолгойг эргэлтэнд оруулах хэлэлцээрийн хүрээнд төмөр замын 51 хувиа Монголын Засгийн газар мөн л хятадаас зээлэхээр оруулж байгаа болж таарсан. Ингэсэн тохиолдолд төмөр зам 100 хувь хятадын хараа хяналтанд явна гэсэн үг. Үүгээр барахгүй Тавантолгойгоос ашиг хүртэх хугацааг 30  жил гэж анхны төсөлдөө тусгасан байжээ.


Уг нь мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар байгуулагдахад Ж.Эрдэнэбат сайд томоохон  төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөж эдийн засгийн эргэлтэнд оруулж хямралаас гаргахаа амлаж байв. Иргэд ч үүнд нь итгэсэн. Харин ордоо, төмөрзамаа хятадын мэдэлж 100 хувь оруулаарай гэж захиагүй байх.


Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн төсөлд “…Стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах”-аар тусгасан. Энэхүү хөтөлбөрийг 2016 оны сүүлийн өдрүүдэд баталсан. Даанч энэхүү коридороор нь зөвхөн хятадын эрх мэдэл илүү давамгайлаад байна уу гэж хардагдаж байна.


МАН-ын дарга М.Энхболд БНХАУ-д айлчлан  их хэмжээгээр тооцогдох хөгжлийн зээл авахаар яригдсан. Далай ламын айлчлалаас болж хойшлогдож  эдийн засгийн шахаанд орчихоод байгаа манай улсын хувьд  гурван орны эдийн засгийн коридороороо хятадын эрх  мэдлийг давамгай эдлүүлэхээс аргагүй байдалд хүрсэн гэгдэх.


УИХ-ын сонгуулиас хойш Чингис, Самурай бондын өрийг хэрхэн төлөх вэ гэж ярьсаар 6 сарыг өнгөрөхөд  төлбөр хийх өдөр хаяанд ирчихлээ. Энэ хугацаанд нэг ч стратегийн ордыг эргэлтэнд оруулсангүй, хөгжлийн томоохон хөтөлбөр хөдөлсөнгүй. Ийм байхад Чингис бондын хүү төлөх тухай ярихад эрт болж таарсан. Эдийн засагчид  Монгол Улсын хувьд маш хүнд байдал бий болсныг дуулгасан. Тиймээс хүү төлөх хугацааг хойшлуулах арга хэмжээ авах хэрэгтэй гэж байгаа. Тэгвэл Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан тэс өөр байр суурьтай байна. Тэрээр,


-Хөгжлийн банкнаас авсан зээлд Монгол Улсын Засгийн газар баталгаа гаргасан. Энэ мөнгийг төсөвт суулгасан байгаа. Хэрэв энэ мөнгийг төлж чадахгүй гэвэл Монгол Улс дэлхийд деполт зарлалаа гэсэн үг. Бондын зээлээ төлж чадахгүй бол ойрын 5-7 жил биднийг гадны хөрөнгө оруулагчид тоож харахгүй гэсэн үг. Дэлхийн жишигт анхныхаа бондыг төлж чадахгүй бүдэрч байсан түүх байхгүй. Энэ гуравдугаар сард төлөх бондын мөнгө бол Монгол Улсын анхны бонд гэжээ. Тэгэхээр олон улсад муухай харагдахгүй, дампуурлаа зарлахгүйн тулд Чингис бондын хүүг  Засгийн газар, Монголбанк хамжиж байгаад төлөх болж байна.


Үүний дараагийн шатны хөгжлийн зээлийг авах замаар хямралаас гарч болох юм гэсэн санаа явж байна. Ямар боловч Тавантолгойн орд, “Тавантолгой-Гашуун сухайт” чиглэлийн төмөр замын асуудал хятадаас шууд хамааралтай явах нь. Ашиг хүртэх, хөрөнгө оруулалтаа нөхөх хугацааг 30  жилээр бус богино хугацаанд нөхөхөөр тусгаарай гэдгийг хэлэлцээрийн багийнхад аминчлан захих үлдэж байна.


Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн хэлдгээр Тавантолгойн орд, төмөр замын хэлэлцээрт хэр олон монгол нохой багтсаныг үр дүнгээс нь харагдана.


Х.Тэнгис



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


zochin    6 сар, 3 долоо хоног []


ГОМО МӨНХӨӨ ГЭДЭГ ХҮН ЧИНЬ АНХ ТӨМӨР ЗАМД АМЬДАРЧ БАЙСАН ЮМ БАЙНА ТЭГЭЭД БАЙРАА ЗАРААД НҮҮЖ ОЧСОН ГАЗАР БОЛГОНДОО ЖООХОН ХӨВГҮҮДИЙГ ОРОЛДДОГ БУЗАР БУЛАЙ НӨХӨР БАЙДАГ ГЭНЭЭ