2017-01-21
Эдийн засаг 2 долоо хоног, 5 өдөр


Өнөөдрөөс гэр хорооллын шөнийн цахилгаан үнэгүй боллоо

2017-1-Р Сар-02 TIMES.MN

Засгийн газрын хуралдаанаас 2017 оны нэгдүгээр сарын 1 буюу өнөөдрөөс гэр хорооллын өрхийн цахилгааны шөнийн тарифыг 21.00-06.00 цагт тэглэх шийдвэр гаргасан билээ.

Тодруулбал, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хүйтний улиралд гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх журмыг баталсан юм. Уг тогтоолд: Гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт ахуйн зориулалтаар хэрэглэсэн цахилгааны үнийг 100 хувиар бууруулах юм.

Хөнгөлөлтөд хамрагдах хугацааг оройн 21;00 цагаас өглөөний 06;00 цаг хүртэл тооцох Хөнгөлөлтөд хамрагдах айл өрхүүд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өргүй байх Хэрэглэгч нь стандартын шаардлага хангасан баталгаажсан шөнийн тарифт электрон тоолууртай байх зэргийг зохицуулжээ. Эрчим хүчний хөнгөлөлтөд нийслэлийн гэр хорооллын 146 мянган хэрэглэгч хамрагдах юм




Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.