Зураг & Видео


Дэлхийн улс орнууд шинэ жилийн баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ?

1 сар TIMES.MN

Шинэ жилийн баяр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр юм. Тэгвэл дэлхийн улс орнууд шинэ жилийн баярыг хэрхэн тэмдэглэж өнгөрүүлдгийг харцгаая.

Итали

Италид шинэ жил нэгдүгээр сарын 6-ны өдөр эхэлдэг. Италичуудын дунд энэ шөнө сайхан сэтгэлт Бефана гэх шидэт дохиуртай дагина нисэн ирж, хүүхдүүд унтаж байгаа өрөөнд алтан түлхүүрээр нээн орж, ханын зууханд өлгөөтэй хүүхдийн оймсыг бэлгээр дүүргэдэг гэх домог бий. Харин тэр жилдээ муу сурч үймүүлсэн хүүхдэд Бефана чимх үнс, нүүрс үлдээдэг гэнэ. Италийн өвлийн өвгөн аавыг Баббо Натале гэдэг. Италид шинэ жилийг хуучин бүхнээс ангижирснаас эхэлдэг гэж ярьцгаадаг. Тиймээс шинэ жилийн шөнө цонхоороо хуучин бүхнээ хаядаг уламжлалтай гэнэ. Италичуудад энэ ёс заншил тун их таалагддаг тул тэд үүнийгээ маш бахдалтайгаар хийдэг гэнэ. Харин баярын ширээгээ самар, усан үзэм зэрэг эрүүл энх, урт удаан амьдралыг билэгддэг идээ ундаагаар бялхуулдаг ажээ. Түүнчлэн италичуудад шинэ жилээр хамгийн түрүүнд хэнтэй уулзах вэ гэдэг нь тун чухал. Хэрэв язгууртан юм уу санваартан хүнтэй тааралдвал тэдний хувьд маш таагүй зүйл гэнэ.

 Швед

Шведэд шинэ жилийн өмнө хүүхдүүд гэрлийн хатан хаан Лючияг авдаг.  Түүнийг цагаан даашинзаар гоёж толгойд нь асч буй лаатай цагаан титэм зүүдэг. Лючия хүүхдүүдэд бэлэг авчирдаг гэж зөгнөдөг бол гэрийн тэжээвэр амьтдад амттан өгдөг гэх домог бий. Баярын шөнө айлууд гэрлээ унтраадаггүй бөгөөд гудамжнууд тод гэрэлтэй байдаг аж.

 Англи 

Англид шинэ жилийн үдэш гудамжинд худалдаачид тоглоом, шүгэл, баг, бөмбөлөг зардаг. Шинэ жилээр мэндчилгээний хуудас солилцдог уламжлал Англид анх тогтжээ. Анхны шинэ жилийн мэндчилгээний хуудсыг Лондон хотноо 1846 онд бичиж байсан байна. Унтахынхаа өмнө хүүхдүүд ширээн дээрээ Санта Клауст авчирсан бэлгээ хийх таваг бэлтгэж өгдөг байна. Харин гутландаа Санта Клаусын илжигийг хооллох өвс хийж үлдээдэг аж. Шинэ жил ирэхэд хонх дуугарна. Харин энэ үед хосууд ирэх жилдээ салахгүйн тулд модны мөчрийн доор үнсэлцэх ёстой аж. Англи айл гоёлын ширээн дээрээ шарсан төмстэй цацагт хяруул, брюссель байцаа, амттан жимс тавьдаг уламжлалтай. Цагийн зүү 00.00 дээр цохиход хүмүүс хуучин оноо үдэж хойд хаалгаа нээгээд сүүлийн цохилтоор өмнөх хаалгаа нээж шинэ оноо оруулдаг уламжлалтай.

 

Ирланд

Ирландад зул сарын баяр зүгээр ч нэг зугаацал биш шашны баяр юм. Ирландчууд Иосиф, Мария хоёрт тусалж гэрэл гаргахаар цонхныхоо дэргэд лаа асаадаг уламжлалтай. Ирланд эмэгтэйчүүд гэр бүлийнхээ гишүүн бүрт бялуу барьдаг.

Вьетнам

Тоор модны мөчир бол шинэ жилийн бэлэг тэмдэг бөгөөд айл бүрт тавьдаг уламжлалтай. Хүүхдүүд шөнө дунд болохыг тэсэн ядан хүлээнэ. Вьетнамд шинэ жилийг манайхтай адил сарны тооллоор тэмдэглэдэг.  Баярын ширээнд цэцгийн баглаа тавьдаг бөгөөд шинэ жилийн шөнө тоорын мөчир бэлэглэдэг. Бүрэнхий болохоор тэд цэцэрлэг, гудамжинд гал асааж гэр бүлүүд олноороо нэг дор цуглардаг байна. Энэ шөнө бүх уйтгар гуниг маргааныг мартдаг. Тэд айл гэрт болгонд нэг бурхан амьдардаг гэж үздэг бөгөөд шинэ жил болоход тэдгээр бурхад тэнгэр өөд нисч гэр бүлийн гишүүдийн талаар ярьдаг гэнэ. Шинэ жилээр айлд хамгийн түрүүнд орж ирсэн хүнийг ирэх онд амжилт авчрах үгүйг тодорхойлдог гэж үздэг байна.

Энэтхэг

Энэтхэгт шинэ жилийг шөнө дунд биш нар мандахад угтдаг. Хувцсаа ягаан, улаан, цагаан өнгийн цэцгээр, хаалга цонхоо гэрлээр чимж, эелдэг зантай байхыг хүн бүр эрхэмлэнэ. Уурлаж маргасан хүн жилийн турш өөдлөхгүй гэж үздэг. Тийм учраас босгоныхоо өмнө зочломтгой эзний тэмдэг болгож өнгөт зураг тавьдаг байна. Он солигдох шөнө, хүүхдүүдэд өгөх бэлгээ тусгай тавиур дээр бэлтгэнэ. Шинэ оны өглөө хүүхдүүдэд нүдээ анин очиж тавиур дээрээс бэлгээ авдаг заншилтай. Шинийн нэгний өглөө энэтхэгчүүд аз жаргалын бурхан Лашмид мөргөдөг.

Хятад

 Хятадад шинэ жилийн эхний өдрийг галын наадам, алиа салбадай болон дэнлүү, тэслэх цаасан пуужингүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Галын наадмаараа айл бүр муу ёрын сүнсийг хөөн зайлуулж, аз жаргал, баяр баясгаланг гэртээ урин залдаг гэж үздэг. Хятадад шинэ жилийг “Синьянь жил” хэмээн нэрийддэг байжээ. Харин 1911 оны Синьханы хувьсгалын дараа Европ дахины шинэ жилийн баяраас ялгаруулахын тулд шинэ хуанли зохиож, хаврын баяр буюу “Чуньцзе” хэмээн нэрийдэх болжээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар [115.171.244.61]


Zugeer l bai daa. Medehgui baij hudlaa bichdegee boli. Ene bol uls toriin zohiomol gutegleg hiihees shal oor asuudal shuu.Uls ornuudiin undesnii hemjeend temdeglj baigaa bayariig eldviin asuudaltai holboj tailbarlah heregui ee


Зочин    1 жил []


Bitch


Зочин    1 жил []


сүүлийн хэдэн жил интернэтээр ГОМО МӨНХӨӨ гэдэг гаж донтны тухай хангалттай шуугисан. Гомо Мөнхөө гэж шоронд олон жил сууж байхдаа эрэгтэй хүн эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа өсвөр насны хөвгүүнийг оролдоод үүнээсээ болж ийм нэртэй болсон хүн байдаг гэнэ. Бэлгийн гаж донтой, дээр нь сэтгэцийн эмгэг өвчтэй нэг ёсны маньяк гэж хэлж болно


Зочин    1 жил []


Сайн мэддэггүй зүйлийг шал аар зүйлтэй хутгаж бичих хэрэггүй. Бичихгүй байсан нь дээр. Хүмүүсийн танин мэдэхүйг төөрөгдүүлж байх хэрэггүй ээ. Хятадад нийтийн тооллын шинэ жилээр дээр бичсэн шиг галын наадал пужин хөөргөөд байдаггүй ээ. Хаврын баяр гэж бичсэн чунь цзе нь бидний ярьж заншсанаар цагаан сар нь юм. Цагаан сараа угтаж янз бүрийн банш идэдэх тэр бүгд утга учир билэгдэлтэй , ёстай муу зүйлээ сальют буудаж хөөх зэрэг зан үйлийг хийдэг


emegtei    2 жил [103.206.195.163]


Uls oron buhen oor ooriin gesen yos zanshiltai baigaa n haragdaj bgaa bolobch, huuchin muu buhneesee salj shine gerel gegee, az jargaliig bugd l belegddeg um bna


Зочин    2 жил [122.201.24.42]


оооооооооооооо сэтгэгдэл