Аналитик


Замын компаниуд Хөгжлийн банкны мөнгөөр ингэж гараа угаажээ

7 сар TIMES.MN

Хөгжлийн банкны асуудал ярихаар АН-ынхан завсарлага авдаг жишиг үргэлжилсээр. 1.3 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн тухай анхны мэдээлэл цацагдаж эхлэнгүүт танай манай намын компаниуд авсан өгсөн хэмээн хэрэлдэж хэн хэнээ муухай харагдуулах гэсэн жижигхэн улстөр Төрийн ордонд өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.

УИХ-ын гишүүд энэ жижигхэн жүжгээрээ эдийн засагт ямар их хохирол учруулж байгаа, гадаад дотоод зах зээлд Монголыг муу харагдуулж байгаа гэдгээ ойлгох сөхөө ч алга. Өнөө маргаашаа өнгөрүүлсэн, арьсаа хамгаалсан сүржин мэдэгдэл хийж хэрэлдсэнээр хэнийг хамгаалж байгаа, хэнийг хохироож байгаагаа мэдэж байгаа эсэхэд сүүлдээ эргэлзлээ.  Хөгжлийн банкны асуудлыг яаралтай хэлэлцэхгүй бол болохгүй. Тус банкны чанаргүй зээл 13.9, хугацаа хэтэрсэн зээл 70 орчим хувь байна.  Хичнээн хэмжээний зээл өгсөн, хэн хэн авсан, Засгийн газар хэдий хэмжээний баталгаа гаргаж өгсөн бэ гэдгийг ил болгох хэрэгтэй. Хөгжлийн банкны нийт зээлийн 84 хувь нь асуудал дагуулж байна гэдгийг чуулганы хуралдаанаар гишүүд  ярьсан. Чанаргүй хугацаа хэтэрсэн, анхны гэрээний үнийн дүнгээсээ хэд дахин хэтрүүлэн санхүүжилт авсан  олон замын болон бусад дэд бүтцийн төслүүдийг харахаар Хөгжлийн банкны мөнгөөр  гараа угаахдаа мөнгийг хайр гамгүй цацаждээ гэж харамсмаар.




Хөгжлийн банкны шалгалтын материалаас харахад Гэрээний үнийн дүн нэмэгдсэн автозам, инженерийн дэд бүтцийн төслүүдийн жагсаалт гарчээ. 33 төслийн жагсаалтад  гэрээний анхны үнийн дүнгээс нэмэгдсэн үнийн дүнг харахад 4-6000 дахин нэмэгдүүлжээ. Ихэнх нь 200-аас дээш хувиар нэмэгдүүлсэн гэхээр ямар их хэмжээний мөнгө гэрээгүйгээр автозам, эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн дансаар урссаныг тооцоолоход толгой эргэнэ.


Тухайлбал, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км автозамын ажлыг гүйцэтгэсэн Насны зам, Хансуун зам, Өвөрзалаат, Бадрах ойл компаниудын түнгшлэл анх гэрээ байгуулахдаа 23. 7 тэрбум төгрөг гэж байсан бол нэмэлтээр 19.3 тэрбумыг авч нийт 43.1 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. Анхны үнийн дүнг 81 дахин нэмэгдүүлсэн гэсэн үг. Энэ жишээ хамгийн энгийн нь. Гудамж төсөлд оролцсон Монроуд тэргүүтэй  Төгс үржих зам, Готик голд, Төгс зам, Пабликроуд, Би Ти Өү, Велдедлайне Монголиа, Наранбулаг гэх замын компаниуд анхны гэрээний үнийн дүнгээ 200-400 дахин нэмэгдүүлж нэмэлт санхүүжилт авсан нь шалгалтаар илэрсэн байна.


Мөн Яармаг хүртэлх 3 км замын барилгын ажил гүйцэтгэсэн Арц суварга ХХК анхны үнийн дүнгээ 11.8 тэрбум буюу 1154 хувь нэмэгдүүлж 12.8 тэрбумын санхүүжилт авсан байна. 3км замын барилгын ажлыг  12.8 тэрбумаар хийсэн гэхээр мэргэжлийн байгууллагынхан толгой сэгсэрч байна. Гэхдээ энэ бас л юу ч биш.

Дулааны 3-р цахилгаан станцын баруун хойд замаас урагшаа Яармаг гүүр хүртэлх 1.5 км автозамын барилгын ажлыг гүйцэтгэсэн Эрдэнэ зам ХХК анх 112.9 сая төгрөгийн гэрээ байгуулсэн ч нэмэлт санхүүжилтээр 6.7 тэрбум төгрөгийн санхүүжилт авч анхны үнийн дүнгээ 5993 хувь  нэмэгдүүлсэн байна. Ингэснээр 1.5 км замын барилгын ажлыг 6.8 тэрбум төгрөгөөр хийжээ.


Бадрах ойл ХХК мөн адил Монос уулзвараас Просолиуд ХХК хүртэлх 2.5 км замын барилгын ажилд 300 сая төгрөг төсөвлөж авсан ч нэмэлтээр 12.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна. 4158  хувиар санхүүжилтээ нэмэгдүүлж нийт 12.7 тэрбум төгрөгөөр  ажлаа гүйцэтгэсэн байна. Эндээс харахад 1км замыг 1 тэрбум төгрөгөөр барьж байна гэсэн  шүүмжлэл оргүй  байгаагүй гэдгийг баталж байна. Шалгалтын мартериалыг харахад голлон замын компаниудад олгосон санхүүжилт хувийн хэвшлийнхэнд олгосон зээлийн ихэнх хувийг эзэлж байна. Эргэн төлөлтгүй энэхүү зээлийн чанарын тухай энд ярих хэрэггүй.

Х.Тэнгис



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


зочин    6 сар, 4 долоо хоног []


урьд байгаагүйгээр зам тохижилт хийлээ гэсэн чинь харин мөнгө идэж болох гарц болгосн юм бна


монголчууд    6 сар, 4 долоо хоног [66.181.184.194]


монготэй улс зам барихаас монгогуй бол баридаггуй л байхгуй юу, хучээр зээлээр зам барьж байна гэж 6000 дахин уржуулж холсоо авахаар чинь улс орон дампуурахаас яадгийн . Тэгээд мэдээллээд суугаад байхаар тодорхой юмыг чинь хулгайч нараар нь толуулээчээ, наадах чинь бидний хоронго учраас бид шаардаж байна


Зочин    6 сар, 4 долоо хоног []


бүгдийг нь нөгөө мундаг аймшигтай газрууд нь алаад өгөх байлгүй


zorigt    6 сар, 4 долоо хоног [139.5.218.136]


iDEj uusan XUMUUS end YAMAR ix SETGEGDEL bichee bee, TA MUUSAIN BUUNII noxoinuudiig UDAXGUI shuuxeer ORUULJ gyandand SUULGANA..... ezen ni YUMAA MEDDIIN gedgiig MEDDEGUI BOL uunees xoish UR UDAM chini MEDEJ ABCH CHICHIRCH yabag


zorigt    6 сар, 4 долоо хоног [139.5.218.136]


iDEj uusan XUMUUS end YAMAR ix SETGEGDEL bichee bee, TA MUUSAIN BUUNII noxoinuudiig UDAXGUI shuuxeer ORUULJ gyandand SUULGANA..... ezen ni YUMAA MEDDIIN gedgiig MEDDEGUI BOL uunees xoish UR UDAM chini MEDEJ ABCH CHICHIRCH yabag


zorigt    6 сар, 4 долоо хоног [139.5.218.136]


iDEj uusan XUMUUS end YAMAR ix SETGEGDEL bichee bee, TA MUUSAIN BUUNII noxoinuudiig UDAXGUI shuuxeer ORUULJ gyandand SUULGANA..... ezen ni YUMAA MEDDIIN gedgiig MEDDEGUI BOL uunees xoish UR UDAM chini MEDEJ ABCH CHICHIRCH yabag


Bat    6 сар, 4 долоо хоног [202.9.41.54]


тоонд муу толгой муутай хүмүүс сэтгүүлч болдог гэсэн үнэн юм байна энэ тэнгис гэдэг нөхөр хэдэн тооны хувь процент гаргаж чаддаггүй тэнэг гар байна бичсэн юмныхаа ач холбогдлыг өөрөө гутаачихлаа


zochin    7 сар [78.182.158.19]


bugd ner ustai ymar kompani absan todorhoi zugeer huuli durmiin daguu shorond ybuulj tolboriig baragduul hulgaich nariin mongiig ard bid toloh uu ergen tololt naidbargui ch geh shig omchiig ni huraa odoo bol hetrene ard tumen ydarch bga shuu hohni shuu


hudlaa    7 сар [43.242.243.41]


Наад бичиж бгаа зүйлээ анхаарарлдаа 80 хувь 80 дахин гэж 2 өөр үзүүлэлт шүү нэгийг нь хувилаад нэгийг нь үржүүлээд үздээ бичигч мал минь


Зочин    7 сар []


гарамгайбаатарын хийдэг гол ажил хэдэн иөг идснийг хэлээч


Зочин    7 сар [202.9.43.52]


Энд жавшигчдыг өмгөөлж ах дүү нь юмуу, хань хамсаатанууд нь бичиж байгаа нь тодорхой. Ингэж завшигчдыг илэрүүлэн бут цохих хэрэгтэй уг нь. Гарамгайбаатарын компани нь аль нь юм. Үнэн бол АН, МАН нэр өөр ,хийж байгаа нь өөр юм шиг бловч яг адил. Их хуралд цөөн хэдэн овоо хүн байна. Даанч хүч нь хүрэхгүй юм..


zochin    7 сар [202.9.41.1]


joohon bagtsaatai unemshiltei ym bicheed dee erhem setguulchiddee


Зочин    7 сар [103.26.195.18]


Luivarchid.


ШИНЭ ОН    7 сар [139.5.219.235]


БОЛЬЁ ОО


ЭРДЭНЭ ЗАМ ах нь    7 сар [66.181.187.205]


1.5 км замын барилгын ажлыг 6.8 тэрбум төгрөгөөр хийжээ. ҮГҮЙ Л БАЙЛГҮЙ ДЭЭ.ТА НАР ЭРДЭНЭ ЗАМЫГ ГҮТГЭЖ БАЙНА .ШҮҮХЭЭР НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЛГЭНЭ ШҮҮ .


Зочин    7 сар [103.10.23.78]


ЭРХ МЭДЭДТЭН ГАРЫН ГАРААР ИХ МӨНГӨ УРСАДАГ ТЭД ХУЛГАЙЛАЖ ЛУЙВАРДАЖ МОНГОЛЫГ ӨРӨНД ОРУУЛДАГ ШҮҮ ДЭЭ ТЭД ТАЛ МӨНГИЙН НЬ ХУЛГАЙЛАЖ ТАЛЫГ НЬ ЧАНАРГҮЙ ЗАМ БАРИЛАГ БУСАД ЗҮҮЛ БОЛГОЖ ТҮҮНЭЭН ЗАСАХ НЭРЭЭР ДАХИН МӨНГӨ ИДСЭЭР БАЙДАГ БАГА ШИГ МӨГТИЙГ НЬ ТӨРИЙН АЛБАНД ШУРГАЛСАН ТОМ ХУЛГАЙЧ НАРЫН АХ ДҮҮ БӨХС ДОЛООГЧ НАР ХУЛГАЙЛАЖ ИДДЭГ ИЙМ БАЙХАД МОНГОЛ УЛС ХЭЗЭЭ Ч ТЭЭЖЛЭЖ ДЭГЖЭХГҮЙ


Зочин    7 сар [203.91.115.42]


МАН өөрсдөө юу ч хийдэггүй мөртлөө хийсэн хүнийг буруутгаж байх юм Мөнгө дутвал ажил зогсдог юм Бас эхнээсээ буруу тооцох явдал ч бас байдаг юм Эцэст зам бэлэн болсон бол болоо Харин мөнгөгүй замгүй бол гэмт хэрэг МАНыхан одоо муулаад байгаа тэр замуудаар явж л байгаа


Зочин    7 сар [203.91.115.42]


МАН өөрсдөө юу ч хийдэггүй мөртлөө хийсэн хүнийг буруутгаж байх юм Мөнгө дутвал ажил зогсдог юм Бас эхнээсээ буруу тооцох явдал ч бас байдаг юм Эцэст зам бэлэн болсон бол болоо Харин мөнгөгүй замгүй бол гэмт хэрэг МАНыхан одоо муулаад байгаа тэр замуудаар явж л байгаа


Зочин    7 сар [103.26.194.117]


exsel shig elbeg bolson landuud lexsusuud ardchilsan zasgiin ueiin idej uultiin ur dun


zochin    7 сар [103.57.92.206]


zasss jooohon undesleltei yum bicheechee. Yaj ch bodson 3 km zam-iin tender 300 say bn gej yu baisiin. Neg surguuli tsetserlegiin zasvar 300-d say boldog shd. Barimjaatai buudaj baimaar yum.


Зочин    7 сар [202.21.105.13]


Энэ сэтгүүлчид бичиж байгаа юмаа нэг шалгаад үздэг болоосой. Тоонд муу бол тоотой мэдээ битгий бичиж бай. Муулах гэж л бичих юм. Ж нь: 2,5км-ийн урьдчилгаанд 300 сая аваад нэмж 12,4 тэрбум төгрөг буюу 4158% нэмэлт авсан байна гэх шиг. Эсвэл бичиж буй юмаа ойлгодоггүй мал уу? Залуу.ком-ынхоон иймэрхүү сэтгүүлчдээ солиоч.


Зочин    7 сар [202.72.242.5]


энэ бүх замын ажлууд дээр мэрэгжлийн хяналтын газрын дүгнэлт гаргаад хэн нь илүү мөнгө идсэнг төлүүлээд ирэхээр наадуул чинь хөлөө жийлцэнэ дээ тэгээд мөнгийг нь төлүүл


Зочин    7 сар []


НААД КОМПАНИУДАД ТӨСЛТЙН ДАГУУ МӨНГИЙГ ӨГӨӨД НЭМЖ МӨНГӨ ӨГӨХИЙГ НЬ АН-ЫН ТОМЧУУД ХИЙСЭН НААД КОМПАНИУДДАА ТӨДИЙГ НЭМЖ ӨГ ГЭЭД ШУУД ӨӨРСДӨӨ АВДАГ Л БАЙХГҮЙ ЮУ ТЭД БАС ӨӨР АРГАТАЙ ТӨДИЙГ НАМЫН ДАНСАНД ХИЙ ГЭДЭГ НАМЫН САНХҮҮЖИЛТ ГЭДЭГ БОЛ ЯИАРЧ ХЯНАЛТГҮЙ


irgen    7 сар [202.179.29.5]


Odoo negent tootsoo sudalgaa ni il bolson um chin mergejliin baiguullaga , sangiin yam, hugjliin bankniihan bas MANAN gaas ikh hurliin hereldeed baidag gishuud hamtdaa bushuuhan shalgaad shudarga busaar avsan mungiig butsaan avch bondiin munguu tulukhud nemerleesei ... ailaas mungu guij uvakhaar , ene olgogdson shudarga bus ikh mungunuud haa negtee baij l bgaa manai eh orond


Зочин    7 сар [103.26.194.117]


exsel shig elbeg bolson landuud lexsusuud ardchilsan zasgiin ueiin idej uultiin ur dun


Зочин    7 сар [202.179.29.160]


arai chdee heleh ug alga


Монгол    7 сар [103.26.192.190]


Ийм л байна. Тэр их юм хийсэн гээд хашгичаад байсан АН ийн луйварчид