Спорт


Д.Отгондалай, Э.Содномпилжээ, Б.Ууганхүү нар ГАВЬЯАТ болно

4 сар TIMES.MN

Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулсан гурван хүнд Монгол Улсын Гавьяат тамирчин цол олгохоор болжээ.

Үүнд

- "Рио 2016" олимпийн наадмын боксын 60 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн, Азийн АШТ, Азийн наадмын аварга, ОУХМ Д.Отгондалай,


- "Рио 2016" паралимпийн наадмын дауэрлифтингийн төрөлд хүрэл медаль хүртсэн Э.Содномпилжээ, 


- "Рио 2016" паралимпийн жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Б.Ууганхүү нарт гавьяат тамирчны цол тэмдэг гардуулахаар боллоо. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.