Зураг & Видео


Нүүрний хэлбэрт зохицуулж хэрхэн малгай сонгох вэ?

2 сар, 1 долоо хоног TIMES.MN

Загварын мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаа нүүрнийхээ хэлбэрт л тааруулж чадвал малгай зохихгүй байна гэж байдаггүй аж. Ингээд ямар хэлбэрийн нүүрэнд ямар малгай зохихыг доорх зургуудаас харна уу.

Дугуй

Та дугуй царайтай учраас нүүрээ бага зэрэг урт, нуруугаа ч бас өндөр харагдуулах хэрэгтэй. Тийм ч учраас малгайны саравч, хүрээ нь дунджаас-урт хүртэл байж болно. Навтгар малгай царайг тань улам дугуй харагдуулах учир аль болох зайлсхий.

Зууван

Танд баяр хүргэе. Танд малгай сонгоход бараг л асуудал гарахгүй байгаа биз дээ. Учир нь, ийм хэлбэрийн нүүрэнд ямар ч малгай зохидог юм. Тиймээс энэ, тэр зохих болов уу гэж бодохын оронд аль болох стильтэй, дэгжин хээнцэр, зураг дээрх шиг содон загварын малгай өмсөхийг зөвлөе.

Тэгш өнцөгт

Бага зэрэг гонзгой, дөрвөлжин хэлбэрийн нүүртэй бол зөв пропорц гаргахын тулд саравч нь дундаж хэмжээтэй, унжуу маягийн байвал илүү зохино.

Дөрвөлжин

Нүүрний өнцгүүдийг зөөллөж харагдуулахын тулд дугуй, том хүрээтэй малгай сонгох хэрэгтэй.

3. Зүрхэн хэлбэр

Энэ хэлбэрт бүх загварын малгай зохицож чадна. Дух томтой, эрүү жижигтэй хүмүүс энэ төрөлд багтах учир том хэлбэрийн малгай онцгүй харагдана. Иймээс төрөл бүрийн толгойны хэлбэрийн дагуу сүлжмэл малгай гайхалтай сайхан зохицно.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.