TIMES Ярилцлага


Б.Мөрөн: Блогоо хүмүүсийн анхаарлыг татсан худал гарчиг, хуулбар зурагтай байлгахыг хүсдэггүй

7 сар TIMES.MN

Бидний амьдарч буй нийгмийг интернет орчин, онлайн харилцаа холбоогүйгээр төсөөлөх аргагүй .Орчин үед интернет орчинд цагийг үр дүнтэй өнгөрүүлснээр зардлаа хэмнэх, хэрэгтэй мэдээлэллээ цуглуулах, ажлын харилцаа холбоогоо өргөжүүлэх үүд хаалга хүн бүрт нээлттэй болсон. Facebook, Twitter, Instagram, Blog гэх мэт олон нийтийн сүлжээнүүдээс манай залуус ч хоцролгүй өөрт хэрэгтэй мэдээллийн болоод бизнесийн сүлжээг онлайн ертөнцөд үүсгээд буй. Ингээд шинийг сэдэх хүсэл эрмэлзлэлтэй, өөрийн сонссон,сонин содон мэдээлэл, зөвлөгөө зөвлөмжөө бусадтай хуваалцахыг хүсдэг шинэ үеийн залуусын төлөөлөл, блоггер Б.Мөрөнтэй ярилцлаа.




Овог нэр: Батаагийн Мөрөн

Нас: 22

Төгссөн, сурч буй сургууль: СБД-ийн I дунд сургуулийг төгссөн. Энэ жил СЭЗИСургуулийг “Банкны менежмент”-ийн төсгөх курсийн оюутан.

Блог хаяг: jamtime-mongolia.blogspot.com

- Анх яагаад блог хөтлөх болсон талаар яриагаа эхэлье.

- Хүсэл мөрөөдлийнхөө дагуу блог хөтөлж эхэлсэн гэж болно. Би ер нь бичих их дуртай. Удахгүй их сургуулиа төгсөх гэж байна. Гэхдээ ээж маань намайг ажил хийлгэх тийм ч дуртай биш л дээ. Намайг сурч боловсрохдоо илүү их цаг зарцуулахыг хүсдэг. Тиймээс их сургуулиа төгсөөд хоосон дипломтой сууж болохгүй санагдаад блог хөтлөхөөр шийдсэн. Блог хөтлөхийн тулд үргэлж жижиг судалгаанууд хийх шаардлага гардаг. Судалгаа хийх явцдаа дахин шинийг мэдэж учир надад их таалагдаж эхэлсэн. Ингээд олж мэдсэн шинэ зүйлсээ бусдад хуваалцахын тулд “tip” буюу зөвөлгөө хэлбэрээр “lifestyle” блог хөтлөхөөр шийдсэн.

- Блог хөтлөхийн давуу тал юу вэ?

- Маш олон давуу талтай. Хамгийн наад зах нь найруулан бичих чадвар сайжирна. Миний хувьд блогтоо орчуулгын нийтлэл их нийтэлдэг учир хэлний чадварууд маань сайжрахаас гадна блогийнхоо загварыг янзлах гээд html кодны талаар сурч байна. Мэдээж ганцаараа бүгдийг эхлэхэд хэцүү тул олон шинэ танил, найз нөхөдтэй болно. Би блогоо зүгээр л нэг мөнгөний төлөө, хүмүүсийн анхаарлыг татсан худлаа гарчиг, хуулбар зурагтай байлгамааргүй байгаа тул багаар ажиллаж чанартай мэдээлэл бэлдэх хэрэгтэй. Эргээд бас багийнхнаасаа ч их олон зүйл сурч байна. Блог маань ч бага багаар улам л гоё болсоор байна даа.

- Хэзээнээс эхлэн блогоо хөтөлж байна вэ?

- Яг идэвхтэй нийтлээд 2 сар болж байна.

- Сүүлийн үед хүмүүс цахим орчинд цагийг өнгөрөөх болсон. Б.Мөрөнгийн хувьд блог хөтлөхөд хэдий хугацааны цаг зарцуулдаг вэ?

- Нэг пост бичээд зураг авахад 3 хүртэлх цаг, тэгээд эхлээд мэдээллээ судална, найруулж бичнэ гээд бараг хагас өдрийг зарцуулна даа. Жижиг орчуулгын нийтлэлүүд бол 2 цаг орчим л болно. Яг блог хөтлөхөд бол багаа бүрдүүлэхээс гадна загвараа янзлахаас эхлээд ажил дундрахгүй ээ. Гэхдээ маш сонирхолтой.

- Ямар нэг зүйл эерэг үр дүнгээ өгнө гэдэг чухал. Чиний хувьд блог хөтөлснөөр амьдралын хэв маягт ямар өөрчөлт гарч байна вэ?

-Блогийнхоо статистикийг хараад их урам авдаг. Фэйсбүүк бол 2 долларооор бүүст хйигээд 5000 хүнд хүргэх боломжтой. Нэг аятайхан нийтлэл бичээд төлбөртэй идэвхжүүлэлт хийснээс илүү үр дүнг хараад баярлана. Сүүлдээ зав гарвал за одоо юуны талаар бичвэл хүмүүст хэрэгтэй бол гээд л бодно, бас жижигхэн судалгаа хийнэ. Блоггерууд блогтоо донтоно гэж ярьдаг байх аа. Тэр нь л болох гээд байна.




- Блог хөтөлж буй зарим хүмүүсийн хувьд бие биенээсээ хуулах ч гэдэг юмуу тийм хандалага храгддаг. Чиний хувьд блогынхоо мэдээллийг хэрхэн бэлтгэдэг вэ?

- Хүмүүст хэрэг болох зөвлөгөөний нийтлэлүүд бэлдэж байж нэгэнт монгол хэл дээр, бусад блогуудаар гарчихсан байгаа мэдээллийг би адилхан бичээд хэнд ч хэрэггүй. Адилхан сэдвээр байлаа гэхэд арай өөр талаас нь бичихийг бодно доо. Өөрийнхөө блогт бас зохиогчийн эрх авна гэж бодоог.

- Блогт чинь одоогоор хичнээн хүн ханддаг вэ?

- Блогийн хамгийн өндөр хандалттай нийтлэл 5000 хүрсэн байгаа. Миний блогийг ер нь дагацгаагаарай, бичсэн нийтлэлүүдээс маань заавал нэг нь хэрэг болно гэж найдаж байна. /инээв/ - Хоёр жил гэдэг бол бас багагүй хугацаа. Энэ хугацаанд ирж байсан хамгийн гоё урмын үг? - Одоохондоо олон дагагч байхгүй ээ. Гэхдээ бодоход “Их ирээдүйтэй юм байна, амжилт хүсье” гэдэг үгийг харин олон сонссон юм байна шүү.


Хамгийн их хандалттай нийтлэл: jamtime-mongolia.blogspot.com


- Блогтоо ямархуу мэдээ мэдээлэл түлхүү оруулахыг зорьдог вэ?

- Гоо сайхан, загвар, эрүүл хооллолт гээд л ихэвчлэн эмэгтэйчүүдэд зориулсан мэдээллүүд болоод байгаа . Зарим хүмүүс яагаад хүйсээр ялгаварлаад байна? гэж асуугаад байдаг юм. Тэгэхээр бас аялал, гадаад хэлний зөвлөгөөнүүд ороод ирэхээр эрэгтэйчүүдэд ч хэрэг болох биз ээ.

- Блогийнхоо мэдээллийг ихэвчлэн гэртээ оруулах уу, эсвэл өөрт тухтай тааралдсан газраа очиж блогоо хөтөлдөг үү?

- Хаа сайгүй ш дээ. Миний хувьд жижигхэн лаптоптой, тэрийгээ хаа явсан газраа чирээд л явж байдаг .




- Блог хөтлөхөд онгод орно гэж байх уу?

-Бас байна аа байна. Сэдвүүдээ өөрийнхөө хүслээр бэлддэг учраас бичихэд бол биш харин сэдвүүдээ тодорхойлоод календар бэлдэхэд л хүнд байдаг.

- Бусад хүмүүсийн хөтөлдөг блог руу орж сонирхдог уу. Сонирхдог бол ямар блог руу ордог вэ?

- Ихэвчлэн гадаадын блогуудыг сонирхдог. Монгол блогууд бол бас сонирхох гээд хайж үзсэн, одоо гэхдээ хүмүүс блогоос илүү фэйсбүүкийн пэйж л хөтөлдөг болсон ш дээ. - Блогийнхоо ирээдүйг хэрхэн төсөөлдөг вэ - Мөрөөдлийнхөө нэг хэсэг болгочихсон явж байна. Хэсэг хугацаанд интернет орж амжаагүй хүмүүст “Энэ хооронд юу нэмэгдсэн байна” гээд заавал шалгаж үздэг сайт нь болоосой гэж хүсч байна.

- Блог хөтлөхөөс гадна ямар зүйл хийх дуртай вэ?

- Би ер нь их хувьсамтгай. Миний хобби хийх дуртай зүйлс байнга солигдож байдаг гэж болно. Ганц үгээр бол хоббигоо “сурах” гээд л тодорхойлчихвол болох юм уу даа. Бүр нэг маш их сониучхан хүмүүс байдаг ш дээ, хэтэрхий тийм биш мөртлөө юмны наад цаадахыг олох гэж бодох их дуртай. Тэгээд л ер нь хийчихмээр боломжтой зүйлсийг бол бүгдийг нь л хийчих гээд оролдоно шүү дээ. Тэгэхээр сонирхолтой зүйлсийг сурч бас турших л дуртай даа. Яг одоогийн байдлаар бол блог хөтлөөд, чөлөөт цагаа зарцуулаад гүйж байна. Мөн гар урлалд их сонирхолтой. Анх зураг зурахаас эхэлсэн гэж хэлж болно доо. Одоо бол зураг зурахаас илүү гоёл чимэглэлийн, жижиг чимхлүүр зүйлс хийнэ. Бас хичээлээ хийх дуртай, гурав дахь хэлээ /герман хэл/ давтаж байхгүй бол мартчихна гээд хийх дуртай бас шаардлагатай зүйлс зөндөө л байна. Бүгдээрээ л надад хэрэгтэй шүү дээ.







- Өөрийн үзэл бодлоо үе тэнгийхэндээ илэрхийлэн блог хөтлөхийг хүсэж байгаа залууст хандаж юу хэлэх вэ?

- Хамгийн сүүлд гэхэд л жилийн өмнө блогоо нээж байхад зэрэг нээж байсан хүүхэд блог бичихээ больсон гэж байсан. Тэр хүүхдийн асуудал нь найруулж бичихэд л байсан юм шиг байгаа юм. Ер нь тэгээд олон л асуудал тулгарна. Яг блог хөтлөе гэж бодож байгаа бол тэр бүх зүйлд бэлтгэлтэй хандах хэрэгтэй шүү. Бас хамгийн гол нь залуу хүмүүс судлаач байхад буруудахгүй юм шиг санагддаг. Хараад байхад хүмүүс их бэлэнчлэх дуртай нь ажиглагддаг юм. Хичээлээ хуулах бол бүгдийн л хийдэг зүйл. Гэхдээ хүмүүсээс бэлэн юмыг нь хуулах гээд асуухын оронд эхлээд интернет гэж сайхан юм байхад бэлэн юм байна уу гээд өөрөө хайчихдаг байх хэрэгтэй шүү дээ.

- Ирээдүйн хамгийн том зорилго мөрөөдөл?

- Ер нь ямар нэг зүйл шинээр сурах бүрт миний мөрөөдөл шинэчлэгдэж байдаг. Ярихаас жоохон ичиж байна гэхдээ ингээд хэлчихвэл дараа нь мөрөөдлийнхөө төлөө хичээхэд их урам зориг болох байх. Тэгэхээр яг мөрөөдөл гэдгээ бас л бөөрөнхий тайлбарлавал хаашдаа л нэгэн зэрэг эмч, багш, инженер, уран бүтээлч, гүн ухаанч бас бизнес эрхлэгч байж чадахгүйгээс хойш “Олон хүнд тус хүргэсэн нэг юм хийж бүтээнэ.” гэж боддог. Миний эзэмшсэн мэргэжил агаарын мэргэжил л дээ. Харин би инженер шиг бодитой юм хийж бүтээхийг хүсдэг. Тэр бүтээлийн минь ачаар хүмүүс хэсэгхэн хугацаанд ч болов сайн эмч дээр очсон юм шиг өвчнөө мартаж эсвэл хүүхдүүд баясдаг болбол сайхан. Мөн эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу эх орондоо нэмэр болсон, мөн багш нарынхаа үргэлж захидаг шиг ёс зүйтэй бизнес эрхэлсэн удирдагч болно. Би нээрээ аав ээжийн сургаалаас илүү мундаг багш нарынхаа үгээр хүмүүжсэн гэхэд бараг болно доо. Миний мэдэх багш нар өнөөдрийн хоол, маргаашийн цалинг хүлээж овоорсон материалан дунд стресстэхээс илүү олон хүнд л тус болохыг эрмэлзсэн л хүмүүс байдаг. Тэр их хүсэл зорилго нь надад ийм мөрөөдөл бэлэглэсэн байх.

Л.Ариунцэцэг




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    6 сар, 2 долоо хоног [218.152.144.243]


Amjilt, huurhun yum aaaaa


Зочин    6 сар, 3 долоо хоног []


Yu huurhuniiin


Зочин    6 сар, 3 долоо хоног []


Yu huurhuniiin