Аналитик


Сайдын мэдээлэл шуугиан дэгдээж, дуулиант шүүх хурал үргэлжилсэн өдрүүд

4 сар TIMES.MN

TIMES.MN таньд долоо хоногийн тойм хүргэж байна. Өнгөрсөн долоо хоног үйл явдлөөр дүүрэн өдрүүд болж өнгөрлөө. Далай ламын айлчлалын шуугиан намжаагүй хэвээр байна. БНХАУ-ын Гадаад харилцааны яамны төлөөлөгч сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлдээ "Далай ламын айлчлалаас Монгол улс сургамж авсан гэж найдаж" байна хэмээн мэдэгдсэн цахим ертөнцөөр багагүй шуугиан тариад амжсан. Мөн өнгөрсөн долоо хоногийн бас нэг онцлох үйл явдал бол АН-ын даргад нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авч Хэнтий аймгаас сурталчигаагаа эхлүүллээ. Сурталчилгаа 40 хоног үргэлжлэх бөгөөд нэгдүгээр сарын 28-нд дуусгавар болох юм. Харин АН-ын даргын санал хураалтыг 2017 оны нэгдүгээр сарын 29-нд зохион байгуулна. 


Нийгэм: Далай ламын айлчлалаас Монголын тал сургамж авсан гэж найдаж байна



БНХАУ-ын Гадаад харилцааны яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мэдээлэл хийжээ. Энэ үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын уулчлал гуйсан мэдэгдлийг Хятадын төр хэрхэн хүлээж авсан талаар тодруулахад “Хятадын тал Монголын Гадаад харилцааны сайдын маш тодорхой мэдэгдлийг хүлээж авсан. Төвдтэй холбоотой асуудал нь БНХАУ-ын газар нутгийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлыг шууд хөнддөг. Тиймээс Төвдийн талаар манай улсын байр суурь маш тодорхой. Монголын тал энэ явдлаас сургамж авч цаашид БНХАУ-ын суурь ашиг сонирхлыг хүндэтгэдэг, харилцаагаа улам сайжруулахын төлөө хичээдэг болно гэж найдаж байна” гэжээ.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ярилцлагадаа "Далай ламыг улсдаа урьсан явдал хоёр орны харилцаанд муугаар нөлөөлсөнд харамсч байна. Монгол улс Далай ламыг шашны асуудлаар дахин урихгүй гэдгээ амлаж байна" гэж ярьсан.


Гэмт хэрэг: Өсвөр насны хүүхэд хөгшин настанг гэртээ байхад нь мэсээр гэмтээсэн хэрэг гарчээ




Сүхбаатар дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 20-нд нэг гэрийн хоёр хөгшинг гэртээ байхад нь хүйтэн мэсээр гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал, 70 настай М, хань 67 настай М-ын хамт гэртээ байхад нь үл таних этгээд хаалгыг нь тогшиж “Сууц өмчлөгчдийн холбооноос явж байна” хэмээн худлаа ярьж гэрт нэвтрээд тэднийг айлган сүрдүүлжээ. Тэрбээр айлаас эд зүйлсийг нь хулгайлаад зугтахдаа гэрийн эздийг хутгалан хүнд гэмтээсэн байна. Гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй этгээд мөнгөний хэрэг гараад тэднийг хоёулхнаа байдгийг нь мэддэг учир орсон, эмгэн өвгөн хоёр эсэргүүцсэн учир хутгалсан гэж мэдүүлжээ. Тус хэргийг хохирогчидтой нэг орцонд амьдардаг 17 настай хүүхэд үлдсэн нь тогтоогджээ.


Гоё Монгол: Монголын шигшээ баг Дэлхийн таван дээд амжилтыг шинэчиллээ




Энэ сарын 14-нөөс 18-ны хооронд 25 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн Сингапур улсад зохиогдлоо.

Тус тэмцээнд оролцохоор нийт 30 орны 232 тамирчин бүртгүүлсэн ба ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд 3 өдрийн турш оюуны өрсөлдөөнийг өрнүүллээ. Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 23 тамирчин багш, дасгалжуулагчийн хамт амжилттай оролцож 8 алт, 11 мөнгө, 8 хүрэл медаль буюу авах боломжит 69 медалиас 27 медаль хүртлээ. Мөн манай тамирчдын хувьд өсвөр болон бага насны ангилалын "Хоёртын тоолол" төрөлд Б.Шижир-Эрдэнэ, Н.Намуундарь, "Тооны Марафон" төрөлд Э.Пүрэвжав, "Түүхэн үйл явдал" төрөлд Н.Энхшүр, "Олон багц хөзөр" төрөлд Н.Мөнхшүр нар дэлхийн 5 дээд амжилтыг шинэчлэн тогтоосон ба хамгийн өндөр цол болох Олон Улсын Их Мастерын болзлыг Н.Мөнхшүр, З.Цэцэгзул, Их Мастерын болзлыг Б.Ариунсанаа, Н.Энхшүр, Олон Улсын Мастерын болзлыг М.Төгөлдөр, Э.Лхагвадулам, Б.Ариунзаяа, Г.Мөнхбаатар, Б.Батбилэг, Н.Намуундарь нар хангаж цол хүртлээ.

Тус тэмцээний нийлбэр дүнгээр АНУ-ын тамирчин, Дэлхийн чансааны #1 Алекс Мюллин тэргүүлсэн бол багийн нийлбэр дүн гарахад медалийн тоо болон чанараар Монголын баг тэргүүлсэн хэдий ч багийн оноо тооцох дэлхийн холбооны дүрмийн дагуу тухайн улсаас хамгийн өндөр оноо авсан 3 тамирчны оноог нэгтгэж дүн гаргаснаар манай баг Хятадын багаас цөөн онооны зөрүүтэйгээр II байрт орлоо.

Ингэснээр Монголын шигшээ баг Америк, Швед, Хятад, Турк, Филиппин, Энэтхэг, Тайван, Малайз, Англи, Сингапур гэх мэт олон арван улсад болсон оюуны спортын 41 дэх тэмцээндээ амжилттай оролцож олон улсаас нийт 566 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байна.

 

Шүүх хурал: С.Оюун шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргажээ




С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнөөдөр хоёр дахь өдрөө ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461-р ангид эхэлсэн. С.Зоригийг хөнөөсөн хэрэг ”маш нууц”-д хамаарч байгаа. Учир нь Төрийн нууцтай холбоотой бичиг баримт, материал хавтаст хэрэгт авагдсан гэсэн үндэслэлээр хаалттай явуулахаар тогтсон. Энэхүү шийдвэрийн талаар С.Зориг агсны дүү С.Оюун “Хэргийг нээлттэй болгох хэрэгтэй. Мөн шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргаж удаа дараалан шаардлага хүргүүлсэн ч хүлээж аваагүй. Ямарч  хүсэлт хүлээж байхгүй байгаа” гэжээ.  


Нийгэм: Спортын шилдгүүд тодорлоо




Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах "Бөртэ чоно-2016" наадмын шилдгийн шилдгүүд тодорчээ.


Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчнаар “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт Д.Сумъяа


Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар "Рио-2016" олимпийн наадмын хүрэл медальт Д.Отгондалай


Шилдэг шүүгчээр “Рио-2016” олимпийн наадамд шүүгчээр ажилласан М.Бөхбат


Шилдгийн шилдэг дасгалжуулагчаар Монголын жүдо бөхийн холбооны шигшээ багийн дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од


Шилдэг багаар сагсан бөмбөгийн 3x3 шигшээ, шилдэг ерөнхийлөгчөөр Монголын жүдо бөхийн ерөнхийлөгч Х.Баттулга 


Шилдэг эмэгтэй тамирчнаар Ази тивийн аварга, залуучуудын дэлхийн аварга М.Анхцэцэг, дэлхийн хошой медальт Д.Отгонцэцэг


Шилдэг эрэгтэй тамирчнаар Паралимпийн хүрэл медальт Б.Ууганхүү, Э.Содномпилжээ


Шилдэг дасгалжуулагчаар олимпийн мөнгөн медальт Д.Сумъяагийн анхны багш,


Паралимпийн жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Ч.Базарсүрэн нар тодорчээ.


Л.Анхаа



Холбоотой мэдээлэл


АН-ын их сунгааны өмнөх өнгө
АН-ын их сунгааны өмнөх өнгө
1 долоо хоног, 4 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


$$$    4 сар []


holboosoor orj burtguuleed $25 avaarai. chadval $25 togtohgui shu. amjilt www.TheInviteClub.com/?ref=47006