Спорт


Д.Сумъяа, Д.Отгондалай нар шилдгийн шилдгээр шалгарчээ

6 сар, 3 долоо хоног TIMES.MN

Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах "Бөртэ чоно-2016" наадмын шилдгийн шилдгүүд тодорчээ.

Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчнаар “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт Д.Сумъяа

Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар "Рио-2016" олимпийн наадмын хүрэл медальт Д.Отгондалай

Шилдэг шүүгчээр “Рио-2016” олимпийн наадамд шүүгчээр ажилласан М.Бөхбат

Шилдгийн шилдэг дасгалжуулагчаар Монголын жүдо бөхийн холбооны шигшээ багийн дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од

Шилдэг багаар сагсан бөмбөгийн 3x3 шигшээ, шилдэг ерөнхийлөгчөөр Монголын жүдо бөхийн ерөнхийлөгч Х.Баттулга 

Шилдэг эмэгтэй тамирчнаар Ази тивийн аварга, залуучуудын дэлхийн аварга М.Анхцэцэг, дэлхийн хошой медальт Д.Отгонцэцэг

шилдэг эрэгтэй тамирчнаар Паралимпийн хүрэл медальт Б.Ууганхүү, Э.Содномпилжээ

Шилдэг дасгалжуулагчаар олимпийн мөнгөн медальт Д.Сумъяагийн анхны багш, паралимпийн жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Ч.Базарсүрэн нар тодорчээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.