Зураг & Видео


Танд ямар хоол зохимжтой болохыг ордоор нь шинжихүй

1 сар TIMES.MN
Хонь
Энэ ордныхон бие сайтай байдаг бөгөөд хоол голно гэж бараг л байдаггүй. Сайхан хооллох дуртай хүмүүс. Гэхдээ ширээ засалт, хамт хооллох хүмүүсс зэрэгт их анхаарал хандуулдаг. Улмаар хоолны жор мэтийн жижиг сажиг зүйлсийг тоодоггүйгээсээ болж маш их идэх зуршилтай болдог.

Энэ нь эргээд биед нь хэрэгцээгүй хортой бодис ихээр хуримтлагдахын шалтгаан болдог байна. Энэ ордныхны эмзэг эрхтэн нь бөөр. Тиймээс цагаан хоол хамгийн тохиромжтой. Цагаан хоолтой үед фосфор дутагддаг учир далайн байцаа гэх мэт далайн гаралтай зүйл идээрэй. Хэт их идэх, таргалах нь энэ ордын хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлнө.

Мэлхий
Энэ ордныхон амт чанарыг юуны өмнө анхаардаг учир яаруу сандруу идэж байхдаа ч гэсэн хамгийн амттай хоолыг сонгодог. Хэрэв амттай бол огт идэхгүй байж мэдэх л улс. Тэд нэлээд хоол голомтгой. Мэлхийн ордныхон цаг нар ялгалгүй их идэхэд бэлэн байдаг. Хөх будааны талх, ол/, тараг, бяслаг зэрэг 6утээгдхуун хамгийн тохиромжтой.


Үхэр
Бадриун байдгаараа бусад ордныхноос онцлог. Тиймээс стресс, сэтгэл санааны хямралд орсон үедээ тэд их хоол идэж кайф авч өөрийгөө тайвшруулахыг хичээдэг. Үхрийн ордныхон архи, согтууруулах ундаа хэрэглэхдээ болгоомжтой байж, харьцангуй чанаргүй хоол хийдэг түргэн хоолны газруудаар цөөн орж байхыг хичээгээрэй. Гурилан бүтээгдэхүүн цөөн хэрэглэж, нэг дор бөөнөөр нь бус харин бага багаар олон удаа идэх гэсэн зарчмыг баримталбал зохино.


Арслан
"Эсвэл бүгдийг нь үгүй бол юу ч авахгүй" гэсэн зарчмаар амьдардаг гэвэл том хэтрүүлэг болохгүй болов уу. Дан жимс ногоо ч биш гурилтай хоол, зутан зэргийг идэж байвал тохиромжтой. Оройн зургаа, долоогоос хойш хоол идэхгүй байх нь энэ ордныхонд маш сайн зохидог.



Ихэр
Хоол идэхдээ умарттал байнга ажилтай байдаг. Тиймээс ямар хоол, яаж идэж буйгаа ч анзаарахгүй байх нь ч бий. Гэхдээ чанартай, шинэ хоол таалагддаг ч нэр төрөл гэхээсээ илүүтэйгээр хамт хооллож буй хүмүүсээс кайф авдаг. Тэд хар кофе болж л өгвөл уухгүй байсан нь хэрэгтэй. Тэдний хамгийн эмзэг, анхаарах эрхтэн нь ходоод тул буцалсан ус тогтмол ууж байхыг хичээгээрэй.

Охин
Охины ордныхон амттай чихэрлэг, чамин бүтээгдэхүүнүүдийг хольсон гоё харагддаг хоолонд дуртай. Гэтэл үнэн хэрэг дээрээ тэд цэвэрхэн, энгийн гэсэн хоёр зарчмыг л хоолтой холбоотой бүхэнд баримталж байхад хангалттай гэдгээ тэр бүр мэддэггүй. Элдэв, аргаар боловсруулаагүй, цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглэж байх хэрэгтэй.


Жинлүүр
Цадталаа идэх дуртай хүмүүс. Тэдний ходоод хоол сайн боловсруулдаг. Энэ ордныхон өглөөдөө жаахан тослог хоол хэрэглэдэг. Элэг, зурх эмзэг байдаг болохоор долоо хоногт ядаж нэг удаа цагаан хоолны өдөр хийж, эсвэл бүр мацаг барьж байх хэрэгтэй. Мөн жимс, хивэг зэргийг түлхүү хэрэглэж байх нь зүйтэй.




Хилэнц
Хилэнцийнхэн маш их эрч хүчтэй хүмүүс Тэд хөнгөн салат, өөхгүй мах болон сайтар жижиглэж хачирласан зүйлсийг сонгодог. Үдийн хоолны дараа хундага улаан дарс эсвэл нэг аяга шар айраг ууж байх нь зохимжтой. Мөн дангаар нь гадил жимс идэж бай. Ээдэм, загас, өндөг, самар гэсэн уураг их агуулдаг, хунс хэрэглэж байх нь тустай.




Нум
Энэ ордныхон ажил хэрэгч ба бусдаас ялгарах хүсэлтэй хүмүүс байдаг. Нумынхан нэг янзын хоолыг өдөр бүр иднэ гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Энэ ордныхны судас эмзэг байдаг ба бүсгүйчүүд нь эмэгтэйчүүдийн өвчин харьцангуй их тусах эрсдэлтэй. Бүх төрлийн мах тохиромжтой ба хоолоо цайгаар бус харин цэвэр усаар даруулж уувал зохистой.




Матар
Эмх замбараатай хооллодог хүмүүс. Энэ ордныхон цагийн хуваарийн дагуу өдөрт гурваас дөрвөн удаа хооллож байх нь зохимжтой. Хурц халуун ногоотой хоолноос татгалзаж, цаг баримталж чадвал нойргүйдэл, үе мөчөөр өвдөх зэрэг өвчнүүд аяндаа арилна. Биеийн тамир спортоор хичээллэхийг зөвлөж байна.




Хумх
Энэ ордныхон бамбай булчирхай, зангилаа зэрэг өвчин тусах магадлал өндөр байдаг тул иод агуулсан зүйл хэрэглэх хэрэгтэй. Загас, далайн байцааны салат, иоджуулсан давс зэрэгт анхаарах нь зүйтэй. Идэж байгаагүй хачин сонин хоол, идэх юмнаас татгалзаж бай.




Загас
Загасныхан ямагт л өөрт зохидоггүй зүйлийн төлөө тэмүүлж байдаг. Амттан, гурилан бүтээгдэхүүнд тэд туйлын дуртай. Энэ ордныхон ядаргаа, сэтгэлийн хэт хөдлөл, стресст орох зэргээс үүдэн өвчин тусдаг болохоор мацаг барих зэргээс хол байж аль болох өлсөхгүй байх нь чухал.

Эх сурвалж:www.budda.mn



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.