Аналитик


Эрх баригчдын халаасыг тэтгэсэн утааны гамшиг

4 сар, 1 долоо хоног TIMES.MN

Агаарын бохирдол гэдэг үгэнд манай төр засгийнхан бүр дасчихсан бололтой. Нялхас нь ханиад, уушигны хатгаандаа дарлуулан эмнэлгийн хонгилд хөглөрч, иргэд нь арьс, үсний асуудлаа шийдэж, чадахгүй, ханиад томуунаас салж чадахгүй бухимдах. Аргаа ядсан багш нар хүүхдүүдээ аграарын бохирдлоос хамгаалсан маск зүүхийг уриалан сургуульдаа аян өрнүүлж байх билээ. Өнөөдрийн байдлаар гамшгийн бүс гэгдэх гэр хороололд байрлах 105 дугаар сургуулийн захиргаанаас маск зүүхийг бүх сурагчиддаа уриалжээ. 1500 төгрөгийн үнэтэй энэ маскийг ойр ойрхон шинээр авч зүүх чадалтай нь хэд билээ. Нэг айлаас хэдэн хүүхэд сургуульд явж байгаа билээ.  Амьжиргаагаа арай гэж залгуулж байгаа айл өрхөд энэ бас л нэг дарамт болж байна.   Гадуур гарахад хоолой хорсоод байдаг. Харин маск зүүгээд гарахаар арай гайгүй байдаг. Өглөө эрт гудамжаар гараад явахад харанхуй дээр нь утаа ихтэй болохоор хэцүү. Төөрөх нь юу юм гэхдээ сургууль хүртэл явахад цаг их ордог. Хаанаас нохой гарч ирэх бол, зам хаана байна гэж харсаар явтал гэж ярьж байгаа нь дэндүү эмгэнэлтэй.

Цагдаад хөөгдөж байсан хулгайч гэр хорооллын утаа руу ороод алга болчихдог гэдэг онигоо биш бодит байдал болсныг хотын төвийн 100 айлын орчимд очоод үзэхэд мэдэрнэ. 


Хотоос дайжих урсгал

 

Машин унаатай хэсэг нь амралтын өдөр  нийслэлийн утаанаас зугатааж зуслан, уул, хангай бараадна. Хэсэг хугацаанд ч гэсэн цэвэр агаарт гарч хүүхдүүдээ бүтэн амьсгаа авах боломж олгох гэж тэр. Амралтын өдрүүдэд хотын ойролцоох амралт сувиллын газрууд хөл тавих зайгүй болж байна. Утааны буянаар зоолж байгаа тэднийг  буруутгах гэсэнгүй.




Хүүхдийнхээ ханиад, хатгаанд сөхөрсөн эхчүүд утааны эсрэг жагсана гэх мэдээлэл цахим орчинд нэлээд хүчтэй явж байна. Иргэд л  утааны асуудалд санаа зовоод байгаа мэт харагдавч үнэндээ  Нийслэл, БОАЖЯ,  агаарын бохирдлын эсрэг гэх сангууд  ажиллаж байгаа, арга хэмжээ авах гээд байгаа зүйл алга. Хархны амьдралаар амьдарсан нийслэлчүүдийг агаарын бохирдлоос нь салгах гэж сүүлийн таван жилд 135 тэрбум төгрөгийг утаа болгон замхраасан байна. Нүүрс хямдруулах, утаагүй зуух, түлш тараах гэсэн сайхан нэртэй мөнгө идэх төслүүд өнөөдөр ямар үр дүнд хүрсэнийг хар.

Өнөөдөр нийслэлийн удирдлагууд, Засгийн газар нь   утааны эсрэг юу хийх гээд байгаа нь бас  бүрхэг. Аргаа барсан Ерөнхий сайд нь хүүхэд нь өвдсөн эцэг эхчүүдэд цалинтай чөлөө  өгөх шийдвэр гаргалаа.

 

Утаатай тэмцэх урагшгүй хөтөлбөр

Хуучин аргаар агаарын бохирдолтой тэмцээд ямар ч үр дүнгүй гэдгийг өнгөрсөн хэдэн жил харууллаа. Гэтэл өнөөгийн эрх баригчид агаарын бохирдолтой тэмцэх хөтөлбөр нь өмнөхөө л давтсан тулга тойрсон хэдэн ажлаа жагсаажээ.

Сайжруулсан түлш тараах, зуух тараах, судалгаа хийх гэсэн хэдхэн зүйлийг жагсаасан байна.  Олон улсын жишиг, техник технологи ашиглаж нэвтрүүлчихээр туршлага олон улсад хангалттай бий. Гадаад дотоод явж галуу шувууны мах идэж явахдаа юу сонсож, харж явсан нөхөд юм бүү мэд. Гамшгийг зоос, ашиг болгож харсаар байтал цөөхөн монголчуудын амьдрах чадвар өдрөөс өдөрт хорогдсоор байна.  Утааны гамшгаар иргэд уушгаа алдаж шийдвэр гаргаж буй үе үеийн эрх баригчдын халаасаа тэтгэсэн.

 

Д.Тэнгис






Холбоотой мэдээлэл


АН-ын их сунгааны өмнөх өнгө
АН-ын их сунгааны өмнөх өнгө
1 долоо хоног, 4 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


bt    3 сар [103.229.120.219]


zondoo idlee odoo bolisnixoldoo


Зочин    4 сар []


Утааны нэрээр луйвар хийгчид олон болсон Утаагүй түлш гэж юу байсан юм Утаа гардагүй зуух гэж хаа байсан юм Хулгайч нарын мөнгө луйвардах арга өөр юуч биш Айл өрхөд дулаалаг өгч байна гэж бөөн луйвар хийсэн Хийгээгүй гэрийн бүрээсээ хийсэн болгож айл өрхөд 45 аас 50 мянган төг өгч авсан хэмээн гарийн үсэг зуруулаад яваж байсаныг Хан уул дүүргийн 9 ,10 дугаар хорооны иргэд цөм мэднэ Дараа нь цагдаа шалгасан болож мөнгө авсан хүмүүс худлаа хэлэж луйварчин гэмгүй болож хөрөнгө завшаж үлдсэн Энэ бол авсан өгсөн хоёр хамт шийтгэгдэх хулгайч хахуулч нарын өөрийгөө хамгаалсан хуулаас айсан иргэд худлаа хэлэж хамгаалаж үлдсэн нь энэ


ядарсан иргэн    4 сар, 1 долоо хоног []


УТААНД ЗАРЦУУЛСАН ТЭР ИХ ХӨРӨНГӨӨР ОРОН СУУЦ БАРЬСАН БОЛ ОДОО БҮР АРИЛАХГҮЙ Ч ГЭСЭН АЮУЛЫН БАЙДАЛД ОРЧХООГҮЙ БАЙХСАН. ОДОО ТЭР ИХ ОРОН СУУЦ БАРИХ МӨНГӨӨР ХЭДЭН ХҮМҮҮС ХАГАРТЛАА БАЯЖААД НӨГӨӨ ХЭСГИЙНХ ньЭН ХУВЦАСНААС ХЭЗЭЭ Ч АРИЛАХГҮЙ ХИНШҮҮ ҮНЭРТЭЖ, БИЕ НЬ 100%ХОРДООД ИЛААРШИХГҮЙ ЯВЦГААЖ БАЙНА. ИЙМ ТӨР ЗАСАГ БАЙДАГ Л ЮМ БАЙХДАА.


Зочин    4 сар, 1 долоо хоног [182.160.2.89]


утаа байнаа баяжнаа гэж


ЗОЧИН    4 сар, 1 долоо хоног [122.201.22.131]


ШӨНИЙН ТАРИФАА ТЭГЛЭ, ЦАГИЙГ НЬ БАГА ЗЭРЭГ (2-3 ЦАГ) СУНГАЧИХ, ТЭГЭЭД АГААРЫН БОХИРДОЛ МЭДЭГДЭХҮЙЦ БУУРНА.


Зочин    4 сар, 1 долоо хоног [202.70.40.107]


shunu unegui togtoi bolgo tegeel boloo