А.Баярцэцэг "Miss World"-ын шилдэг 11-т багтсан амжилт үзүүллээ

4 сар, 1 долоо хоног TIMES.MN

Дэлхийн миссийн шилдэг 11-т Монголын мисс А.Баярцэцэг багтсан сайхан мэдээгээр энэ өдөр эхэлж байна. АНУ-ын Вашингтон хотноо болсон дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World” буюу “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд 120 орны гоо бүсгүйчүүд өрсөлдсөнөөс  Пүэрто Рико улсын мисс Стефани Дел Валле тодорлоо.

66 дахь удаагийн "Miss World"-д эх орноо төлөөлөн оролцсон мисс А.Баярцэцэг монголын миссүүдээс хамгийн дээд амжилтыг ийнхүү үзүүлж чадлаа.

Түүний хувьд авьяас миссийн санал асуулгад түрүүлснээр шилдэг 20 шууд оролцох эрхийг авсан юм. “Miss World” тэмцээний шилдэг тавд Доминикан Рипаблик, Филиппин, Индонези, Кени, Пүэрто Рико улсын миссүүд үлдсэн. Эндээс титмийн эзнээр Пүэрто Рикогийн мисс  Стефани Дел Валле шалгарлаа.






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


ШИНЭ ОН    4 сар, 1 долоо хоног [66.181.188.154]


БАЯР ХҮРГЬЕ


as    4 сар, 1 долоо хоног [103.11.195.34]


Mundag