TIMES Ярилцлага


С.Эрдэнэ: Эрсдэл үүрэхгүйгээр популизм хийж байгаад дарга болно гэвэл эндүүрэл

4 сар, 1 долоо хоног TIMES.MN


АН-ын даргад өрсөлдөж буй УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.

-АН-ын дарга зургаан хүн нэр дэвшин өрсөлдөж байна. Та намын даргад яагаад нэр дэвших болов?

-АН-ын даргыг бүх гишүүдээс сонгоно. Намын гишүүн бүрт нэр дэвших эрх нь нээлттэй. Миний хувьд АН монголын улстөрийн бодлого тодорхойлогч хүчтэй улстөрийн хүчин байгаасай, үүнд өөрийн хувь нэмрээ оруулъя гэж бодсон. АН-ыг байгуулсан таван намын нэгнийх нь дарга байсан ууган гишүүн, намйын бүхий л шатанд ажиллаж үзсэн гээд түүх ярьвал их зүйлийг ярьж болж байна. Хэрэв би сонгогдвол намынхаа бодлого, улстөрийн шийдвэр, үйл хэргийг тодорхойлж, чиглүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа, эргэлзэхгүй байна.

-Танай намын их хурлыг шинэчлэлийн хурал гэж байсан. Харин зарим гишүүд хууччуулд дулдуйдсан, өнгөц шинэчлэл гэж шүүмжилсэн. Таны бодлоор шинэчлэлийг юунаас эхлэх ёстой, энэ удаагийн их хурал хэр үр дүнтэй болсон гэж бодож байна?

-Аливаа асуудлыг шүүмжлэх шиг амархан юм байхгүй. Нийгэм шүүмжлэгчээр дүүрчихээд байна. Асуудлыг бариад хийж бүтээх гэсэн хүмүүс нь цөөрчээ. Манай намын их хурал намын шинэчлэлийг эхлүүлж чадсан. Нөгөө талаас дүрмийг өөрчилснөөр, хэн нэгэн даргын оронд өөр хүн тавьснаар намын шинэчлэл явагдахгүй. Хамгийн гол нь намынхаа бодит байдлыг зөв тодорхойлох ёстой. 2000 онд тэс өөр байр суурьтай таван нам ардчиллын төлөө гэдэг үнэт зүйлийн төлөө нэгдсэн. Өнгөрсөн 16 жилийн хугацаанд нэг зүйлийг бий болгож намаа төлөвшүүлж чадаагүй. Бид юундаа алдсан бэ гэхээр анх нэгдсэн намын угшилаараа фракцалсаар явж ирсэн. Уг нь бид юуны төлөө нэгдсэн, юу хийх ёстой, юуны төлөө тэмцэх ёстой юм бэ гэдгээ тодорхойлоод ажилласан бол өнөөдрийн фракци гэдэг зүйл үгүй болж нэг цул болох байсан. Тиймээс энэ алдааг засах хамгийн гол ажлыг би эхлүүлчихээд байгаа.

-АН-ын фракцигүй болгох тэр ажил чинь юу вэ?

-АН-ын үзэл санааны туг гэж байх ёстой. Тэр тугийг тойрч ардчиллын төлөө бүх гишүүд нэгддэг байх. Намын үзэл баримтлал, үнэт зүйл, бодлого нь ямар байх вэ гэдэг нь тодорхой байж, бодлогын институтын хэмжээнд шинэчлэгдэж байж жинхэнэ шинэчлэл болно. Өнөөдөр дүрмийн хэдэн заалтаа өөрчлөөд, нэг даргыг нөгөө даргаар сольчихоод бид шинэчлэгдчихлээ гээд цээжээ балбаад байвал тэр шинэчлэл биш. АН-ыг шинэчилье гээд байгаа залуучуудтай би уулзаж ярилцсан. Та нар яг юу шинэчлэхийг хүсэж байна гэж асуухад тоймтой хариулт өгч чадахгүй байна. Бодлогын түвшинд, дүрмийн хэмжээнд гэсэн хувь хүн, супер лидер гэдэг цомхон хүрээнд сэтгэж байна. Тийм биш юм. Нам гэдэг үзэл санааны нэгдэл, үнэт зүйл, үзэл баримтлалдаа нэгдэж чадах нь чухал. Тиймээс би эртнээс АН-ын тугийг бий болгохын төлөө ажиллаж “АН-ын үзэл баримтлал”-ын төслийг боловсруулж бүх аймаг, сум, дүүрэг хороодоор тараасан. Үүнд гурван үзэл баримтлал бүхий тунхаг, есөн зүйл бүхий үнэт зүйл, найман заалт бүхий үзэл баримтлалын төслийг боловсруулсан юм. АН-ын даргаар сонгогдсон хүн үзэл баримтлал, дүрмийн төслөө VII их хурлаар оруулж батлуулах үүрэг хүлээж байгаа.

-Намын дарга болохдоо гол нь биш. Жирийн гишүүн байсан ч хийх л байсан.

-Жирийн гишүүд тань, судлаачид АН фракцигүй болж чадахгүй болов уу гэж харж байгаа?

-Дэлхийн аль ч улстөрийн хүчин фракцитай, фракцигүй байна гэвэл хамгийн утгагүй онол. Харин фракци гэдгээ яаж ойлгохоос шалтгаалан намын эв нэгдэл, үзэл баримтлал харагдана. Бид л фракци гээд байгаа болохоос өөрсдийн үзэл бодол, онол, арга барилаараа нэгдэх лобби бүлэг юм. Манай намын хувьд таван намын нэгдлээ дагасан фракци бий болсон. Одоо эднийг үзэл санаа, үзэл баримтлалын тугийг нь босгож, үнэт зүйлйиг нь тодорхойлж өгвөл нэгдэж бодлогын хэмжээнд ажиллах нам болно.

-Намын дарга өрсөлдөхөд 250 сая төгрөг гээд босго тогтоолоо. Зарим нэр дэвшигч хэтэрхий өндөр босго, олигархиудад зориулсан гээд шүүмжилсэн. Тухайлбал Ж.Батзандан гишүүн байна. Та энэ мөнгөө хаанаас гаргах вэ, хандивын аян өрнүүлэх үү?

-Мөнгө улстөрд зайлшгүй байдаг асуудлын нэг. Улстөрд олон асуудал байгаагийн нэг нь мөнгө, санхүү. Мөнгөгүйгээр улстөрийн үйл ажиллагаа явуулж, бодлого тодорхойлно гэж байхгүй. Би шударга, мөнгөгүй гэж мянга орилоод үйл хэргийнх нь цар хүрээ тэлэхгүй, олонд хүрэхгүй, явахгүй. Наад зах нь өөрийгөө ойлгуулах хэмжээнд сурталчилгааны материалаа хэвлүүлчих, ухуулга сурталчилгаа явуулах зардлаа тооцохгүйгээр ажил явахгүй. Нэгэнт намын даргад нэр дэвшиж байгаа бол эрсдэл, ачаагаа үүрэх хэрэгтэй. Намын даргын сунгаанд өрөлдөх зардалаа гарга. Өрсөлдөөд ялахгүй байсан ч энэ эрсдлээ даах чадвартай, үүрэгтэй байхыг их хурлаар шийдсэн. Энийг зөв гэж бодож байгаа. Тодорхой үүрэг ачаа үүрэхгүйгээр баахан популизм хийгээд, зааланд сууж байгаад намын дарга болчихно гэж байхгүй. Намын даргад өрсөлдөж байгаа бол тэр мөнгийг босгохын тулд найз нөхөд, дэмжигчдийнхээ хүрээнд хандивын аян өрнүүлнэ. Би энэ замаар л явж байна. Түүнээс ганц Ж.Батзандан хандив өрнүүлээд ганцаараа зүтгээд байгаа юм биш. Харин ч нэр дэвшигч хэдий хэмжээний мөнгөө босгож байгаагаас ямар лидер болохыг, зохион байгуулах чадвартай нь харуулна. Түүнээс хэн нэгэн мөнгөтэй хүнд зориулаад намын даргын сунгаагаа зарласан гэж ойлгож байгаа бол эндүүрэл. Асуудал бүрийг буруу ойлгож, мушгин гуйвуулж хариуцлагагүй мэдэгдэл хийж байгаа зарим улстөрчдөд харамсаж байна.

-МАН-тай ээлжлэн засгийн эрх авсан атлаа өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн байртай болгож чадаагүй үе үеийн намын удирдлагуудад хариуцлага тооц гэсэн шүүмжлэл их хурлын үеэр гарч байсан. Нэг өндөр байрны сураг гаргаад тасарсан тэр юу болов?

-Төр засгийн эрхэнд ажиллаж байсан манай намын лидерүүдийн түвшинд Улстөрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулъя. Ер нь улстөрийн намууд том том байшин бариулж мөнгө хөөдөг, бизнес хийдэг байдлыг үгүй болгож хуульчилж өгөе. Улстөрийн намууд нэг байранд байрлаж зардлынх нь тодорхой хувийг төсвөөс хариуцдаг болгоё гэсэн зүйл яригдаж байсан. Улстөрийн намууд бизнес хийдэг, элдэв бохир мөнгөтэй орооцолддог холбоосыг таслаж гадна дотны нөлөө дарамтгүйгээр ажиллах нөхцлийг бүрдүүлэх тухай нэлээд эрчимтэй яригдаж хуулиа батлах гэж үзсэн. Тиймээс намаа байртай болгох тал дээр төдийлөн анхаараагүй. Шинэ байр барихаар хуучин байраа нураачихсан байх үед ийм асуудал яригдсан учраас хүлээсэн. Даанч тухайн үеийн сөрөг хүчин одоогийн эрх баригчид улстөрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцээд энэ ажил зогссон. Намын удирдлага өөрчлөгдсөний дараа улстөрийн бодлого, аж ахуйн талаас нь ч тэр өөд нь татах алхамуудыг хийх нь тодорхой. Миний хувьд ч бодож, төлөвлөж байгаа зүйл их байна.

-АН-ын даргын сунгаанд таны нэр ороод ирэхээр шүүмжлэл их өрнөж байна. С.Эрдэнэ гэдэг луйварчин, дарангуйлагч АН-ыг удирдаж яадахгүй сөнөөнө гэсэн. Энэ шүүмжлэлийг та яаж хүлээж авч байна?

-Би олон байгууллага толгойлж, удирдаж үзлээ. Газрын дарга, агентлагын дарга, салбарын сайдын алба хашиж байхдаа яаж ажиллаж байсан, байгууллага хамт олноо хэрхэн удирдан чиглүүлж байсныг асуух хэрэгтэй. Хаан ч ажилласан өөрчилж шинэчилж, өөд татах, ил тод болгохыг эрхэмлэж ажиллаж ирсэн. Хамгийн сүүлд ХАХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа 600 гаруй ажилтнаа ипотекийн зээлд хамруулж орон байртай болгосон, олон хүнийг сургуульд сургасан, ажиллах орчин, иргэдийн үйлчилгээ авах орчинг сайжрууллаа. Нийслэлийн намын хороо, Баянгол дүүргийн намын хороон даргаар ажиллах хугацаандаа бүх шатны сонгуульд ялалт байгуулсан гээд миний ажил амьдралын замыг дүгнээд үзээрэй. Над руу чулуу шиддэг хүмүүс бий. Би хэн нэгэнтнй албан тушаал булаацалдаагүй, чадах ажлаа л хийнэ. Намайг элдвээр хэлэх гэсэн хүнд “Би хэзээ хаана хэний юуг дээрэмдсэн, луйвардсан юм. Би луйварчин юм бол яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм. Баримтаар гаргаж ирээд яр” гэдэг. Хэн нэгнийг нотлох баримтгүйгээр буруутгах гүтгэх эрх хэнд ч байхгүй. Би алдаа оноог нь нотлох баримтыг нь гаргаж ирээд ил тод хаана ч хэлдэг. Энэ миний сул тал байж магадгүй. Бид ёс зүйтэй байх хэрэгтэй байна.

-АН их хурлаа хийгээд намын даргын сунгаагаа эхлүүлэнгүүт намаа орхисон, салсан зарим нөхөд эргэн ирж намын даргын төлөө өрсөлдөх сонирхлоо илэрхийллээ. Л.Гүндалай, Б.Жаргалсайхан нарыг АН-д элсүүлэх талаар та ямар байр суурьтай байна?

-Жаргалсайханы хувьд байж болох хувилбар. Нарийн ярьвал ардчиллын анхны тулгыг тавилцаж ачааг үүрэлцэж явсан хүмүүсийн нэг. Өөрийн гэсэн нам байгуулж үзэл бодлоо илэрхийлж явсан. Гүндалайг өөрөөр харж байна. Энэ хүн цагтаа АН-ын тугийг ч барьсан, тугалыг ч хариулж явсан. Үнэлэх зүйлтэй ч энэ намын хувь заяагаар хэтэрхий тоглосон хүний нэг. АН-аас хоёр ч удаа гарч орлоо. Хоёр ч нам байгууллаа. Дургүйгээ хүрэхээр гаргаад явчихдаг, дураа хүрэхээр ороод ирдэг байж болохгүй. Тэгэхээр Гүндалайг энэ удаад хүлээж авахгүй байсан нь дээр гэж харж байна.

Ц.Ургамал



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Онороо    4 сар, 1 долоо хоног []


Эрдэнэ сайн мэнэжэр . Хүн биш ,намын одоо хэрэгтэй идэгч робот , ийм улсууд олон бий болчихсон шүү дээ..намын дарга болбол хаанаас юу г хэнтэй хуйвалдаж идэх вэ гэдгээ харах ухаантай гар , том идээнээс хоцорчихоод , араас гүйж байгаа хүн амьсгааддаг шиг л амьсгаа ихтэй дайраад л байгаа хүн шүү дээ . Намын дарга болвол монгол будаа . Миний бодол .


pkxny    4 сар, 1 долоо хоног [66.181.187.17]


энэ хүүр одоо юү вэ


Зочин    4 сар, 1 долоо хоног []


Энэ янзаараа АН хэзээ ч шинэчилэгдэхгуй нээ харамсалтай


Zochin    4 сар, 1 долоо хоног []


Ehner n heden davharaas yahaad unaj amia aldsaniiig asuuh heregtei bas prus mashintanguud iin 100000 haanaas hulgailsaniig yadaj tatbar tulsunuu ugui uug asuuh heregtei


БИДНИЙ ХҮССЭН ШИНЭЧЛЭГЧИД БИШ БНА АА ХУУРАМЧ ХҮМҮҮС БНА    4 сар, 1 долоо хоног [112.72.12.99]


ОЙЛГОМЖТОЙ ШҮҮ ДЭЭ ЭНЭ ДАРГЫН СУУДАЛД ӨРСӨЛДӨӨД БАЙГАА ХҮМҮҮСЭЭС СОНГОЛТ АЛГА БҮГД Л ИХ ХУРЛААР ОРООД ТАРАА ТАНИУЛЦАН ХУДАЛЧ ДАГАЛДАГЧ НАР ХЭРЭВ СОНГОГДВОЛ ӨМНӨХ ЖҮЖИГЛЭГЧДИЙН ХЭЭ ДҮРИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ БАЙХАЛ ДАА ЭДНЭЭС ЯМАР Ч ШИНЭЧЛЭЛИЙН ҮНЭР АЛГА СУУДАЛ ШУНАЛ НЬ ДЭНДЦЭН ХҮМҮҮС ХАРАГДАЖ БНА ДАА


Зочин    4 сар, 1 долоо хоног []


Энэ янзаараа АН хэзээ ч шинэчилэгдэхгуй нээ харамсалтай


Зочин    4 сар, 1 долоо хоног []


ээ бүү үзэгд


Зочин    4 сар, 1 долоо хоног []


алуурчин бас хулгайч хамаг бузар шүгэлсэн энэ этгээд бузар намынхаа дарга нь болж сөнөвөл таарна


zochin    4 сар, 1 долоо хоног []


hulgaichaa cham shig aluurchin hun aminii heregten chi odoo bolioo udahgui ter 461 luugaa ybahaa medej bha uu muu pizdaag harahaas oi gutah ym


зочин    4 сар, 1 долоо хоног []


ЯАГААД Ч ЮМ МУУ ХҮН ХАРАГДААД САНАГДААД БАЙДАГ ЮМ. АН-НАМЫН ДАРГА БОЛБОЛ ЭНЭ НАМ МУУХАЙ ХАРАГДАНА.


оги    4 сар, 1 долоо хоног []


Энэ хүнийг л дарга болгож болгож болохгүй шүү. Үнэхээр луйварчин, улсыг саадаг хулгайч шүүдээ, Эхнэртэйгээ хүртэл хэвлэлээр хэрэлддэж амь насыг нь хөнөөж байсан хүн. Арайч дээ