Н.Айшолпан охины тоглосон кино Оскарын эхний шалгаруулалтанд тэнцжээ

4 сар, 2 долоо хоног TIMES.MN

Баян-Өлгий аймгийн зон олны аж амьдрал, ахуй соёлыг дэлхий дахинд түгээж чадсан бүргэдчин охин Н.Айшолпан “The Eagle Huntress” киноны гол дүр болж чадсан. Бяцхан биендээ багтамгүй эр зориг, тэсвэр тэвчээрийг гаргасан Н.Айшолпан охины гараас дүүлэн ниссэн бүргэд адил түүний нэр хүнд ч холливуд даяар алдаршсан билээ. 

Н.Айшолпан охин Британийн BBC агентлагийн гэрэл зурагчны дуранд өртөж, баримтат киноны гол дүрийг бүтээсэн гэдэг. Тэгвэл Кино урлагийн дээд шагнал гардуулах ёслол “Оскар”-ын наадам ирэх хоёрдугаар сарын 26-нд болно.

Тус наадмын баримтат киноны төрөлд Н.Айшолпан охины тоглосон “Бүргэдийн анчин” кино шилдэг 15-д багтсан байна. Академийн баримтат киноны шүүгчид таван нэр дэвшигчийг энэ жагсаалтаас дахин шалгаруулж ирэх оны нэгдүгээр сарын 24¬-нд зарлах юм байна. Ингэснээр  хоёрдугаар сарын 26-нд болох шагнал гардуулах ёслолд  оролцох эрхтэй болох ажээ. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 сар, 1 долоо хоног []


амжилт хүсье


UUhai    4 сар, 1 долоо хоног []


Bayr hurgii


ШИНЭ ОН    4 сар, 1 долоо хоног []


БАЯР ХҮРГЬЕ